Бэлгийн хүчирхийлэгчийн зургийг нээлттэй байршуулах талаар шийдвэр одоогийн байдлаар гаргаагүй байна

Хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэгчийн нэр зургийг нээлттэй байршуулах талаар албан ёсны шийдвэр гараагүй, ийм агуулгаар сүүлийн үед НЦУГ-ын дарга, хурандаа Г.Арсланхуяг мэдээлээгүй байна.
“Талх хулгайлсан хүү” гэх хуурамч түүхийг давтамжтай түгээж байна

Шалгасан мэдээлэлд дурдсан үйл явдал болсон талаарх баталгаатай эх сурвалжийн мэдээлэл одоогоор байхгүй байна. Түүнчлэн АНУ-ын шүүхийн практикт шүүх хуралд оролцож буй иргэдийг торгох тохиолдол гардаг ч шүүхийн журам зөрчсөн, шүүхийн шийдвэрийг үл тоомсорлосон, худал мэдүүлэг өгсөн зэрэг үйлдэлд оролцогчдыг торгох боломжтой аж.
10 жилийн өмнө хятад хоолны ресторанд болсон бичлэгийг “Арслан Б.Орхонбаяр хүн зодож танхайрсан” гэх худал тайлбартайгаар түгээжээ

2025 оны 02 дугаар сарын 07-нд Хурд.мн гэх нэртэй (архивласан хувилбар) Facebook хуудас Б.Орхонбаяр хүн зодож танхайрсан гэх бичлэгийг түгээжээ. 10 секунд үргэлжлэх бичлэгт нэгэн эр газарт хүчтэй унаж буй харагдах ба бичлэгийн тайлбарт “2025.01.08-ны орой 22 цагийн орчим Арслан Б.Орхонбаяр БГД-ийн нутаг дэвсгэрт байрлах хоолны газарт согтуу орж ирэн агсам тавьж тус газарт үйлчлүүлж […]
Угаартаж нас барсан хүмүүсийн тухай илтгэх хуудас гэх мэдээлэл худал

Уг бичвэрт дурдсан агуулгуудад хуурамч мэдээлэл байгаа гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хэлсэн. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудын холбогдох эх сурвалжуудаас тодруулсан мэдээлэлд дээрх бичвэртэй нийцэхгүй агуулгууд байгааг мэдээлж байна.
“Хятадад хүүхэд хүчиндсэн этгээд цаазын ял авч байна” гэх бичлэгийн тайлбар худал

Шалгаж буй бичлэг нь хүчингийн хэрэг хийсэн хэрэгтний бичлэг бус хулгайн хэрэг давтан хийсэн этгээд ардын шүүхээр орж буй бичлэг ажээ.
Орост болсон халдлагыг үйлдсэн этгээд Украины цэрэг гэх мэдээлэл худал

Халдлага үйлдсэн гэх 4 хүн Бүгд Найрамдах Тажикстан улсын иргэд болохыг ОХУ-ын төрийн байгууллагууд мэдээлсэн ба шалгасан мэдээлэлд хавсаргасан зураг нь Орос-Украины дайнд Украины талд тулалдаж буй Чечений отрядын командлагч Рустам Магомедович Ажиевын зураг юм.