2023 онд болсон түймрийн үеэр шатсан амьтдын зургаар төөрөгдүүлж байна

Олон нийтийг цочирдуулсан, анхаарлын төвд байгаа үйл явдлын үеэр хуучирсан зураг бичлэгээр төөрөгдүүлэх үзэгдэл түгээмэл гардаг тул зургаар хайх аргыг хэрэглэж заншаарай. Шалгасан мэдээлэлд хавсаргасан зураг нь 2023 онд болсон түймрийн үеийнх байна.

2021, 2022 онд болсон үерийн бичлэгийг саяхан болсон гамшигт үзэгдэлтэй холбон түгээжээ

Дэлхийн дахинд өрнөж буй олны анхаарлыг татсан үйл явдал, гамшигт үзэгдлийн үеэр бодит байдлыг гуйвуулан төөрөгдүүлсэн зураг бичлэг түгээх үзэгдэл их байдаг. Үүний адил 2022 онд Пакистанд, 2021 онд Японд болсон үерийн үеийн бичлэгийг ашиглаж одоо болж буй мэтээр төөрөгдүүлжээ.

Холливудын бэлгэ тэмдэг галд өртөөгүй, хамгийн ойр дэгдсэн галыг пүрэв гарагт бүрэн унтраасан

Калифорни мужийн Ойн аж ахуй, гал түймрээс хамгаалах хэлтсийн албан ёсны сайтад 01-р сарын 09-нд Холливудын бэлгэ тэмдэгтэй хамгийн ойрхон гарсан Sunset галыг бүрэн унтраасан хэмээн мэдэгдсэн.