Ургамлын гаралтай цайгаар бууралтсан үсийг харлуулах боломжгүй

Вьетнамаас удирдлагатай хуурамч хуудаснаас баталгаагүй бүтээгдэхүүн сурталчилж, хэрэглэгчийг мэхэлж байна. Меланин хэмээх пигмент буурснаас үүдэн үсний өнгө бууралтдаг. Насжилт, генетикээс шалтгаалж “цагаарсан” үс буцаад төрөлх өнгөндөө орох боломжгүй.

Бөөрний дутагдлыг эм бэлдмэл, нэмэлт бүтээгдэхүүнээр бүрэн эмчлэх боломжгүй

Вьетнам улсаас удирддаг хуудаснаас чанар, аюулгүй байдлын баталгаагүй хуурамч бүтээгдэхүүний албан ёсны зөвшөөрөлтэй мэт сурталчилж, хуурамч мэдээлэл түгээж байна. Бөөрний дутагдлын үед шинж тэмдэг, гэмтэл, хүндрэлийг бууруулахад эм бэлдмэл хэрэглэдэг ч нэмэлт бүтээгдэхүүн, эмээр бүрэн эмчилж, эдгээх боломжгүй. Аливаа эрүүл мэндийн бүтээгдэхүүний сурталчилгаанд шууд итгэлгүй, нягталж, худалдан авч хэрэглэхээсээ өмнө эмнэлэгт хандаж, мэргэшсэн эмчээс зөвлөгөө аваарай.

“Онлайнаар өдөрт нэг сая төгрөгийн орлого олох боломжтой” гэх хуурамч мэдээллийг гаднын хаягаас түгээж байна

2026 оны 07 дугаар сарын 09-нд Hotel Partner Mongolia ХХК, Hotel Partner Mongolia LLC зэрэг пэйжүүд “Гэрээсээ нэмэлт орлого олоорой. Өдөрт 300,000-1,000,000 хүртэлх төгрөг олох боломжтой” гэх утгатай постер түгээжээ. Тус постерыг 148 реакц, 69 сэтгэгдлээр идэвхжүүлж, 12 удаа цааш түгээжээ. FACTCHECK: Түгээсэн хаягийн ил тод байдлыг шалгавал, 2026 оны 02 дугаар сарын 05-нд “Hotel […]

“ЭМЯ-аас баталсан бүтээгдэхүүн” гэж худал сурталчилж байна

Эрүүл мэндийн хуурамч бүтээгдэхүүн сурталчилдаг байсан Вьетнамаас удирдлагатай хуудаснаас дахин үр нөлөө нь тодорхойгүй, чанар аюулгүй байдлын баталгаагүй эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн сурталчлан борлуулж байна. Ингэхдээ тураах бүтээгдэхүүнтэй холбоотой өргөн ашиглагддаг “хоолны дэглэм барьж, дасгал хөдөлгөөн хийхгүй, дахин таргалахгүй” гэх сурталчилгааны аргыг ашиглажээ. AMS slim нь Монгол Улсын эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний бүртгэлд бүртгэгдээгүй бүтээгдэхүүн юм.