Мьянмарын газрын ховор элементийн орд нь Халзан бүрэгтэйн ордоос өөр тогтоцтой тул эрсдэлийг зүйрлүүлэх боломжгүй

Мьянмарын Качин муж дахь газрын ховор элементийн олборлолт нь ион шингээсэн шаварлаг ордод хамаардаг тул аммонийн хлорид эсвэл аммонийн сульфатын уусмал ашиглан ион солилцооны зарчмаар олборлолт явуулдаг. Мөн газрын ховор элементийн олборлолтын байгаль орчны нөлөөллийн талаар судалгааны мэдээлэл хязгаарлагдмал хэвээр байгаа бөгөөд Мьянмар дахь нөлөөллийн цар хүрээ, эрүүл мэнд болон байгаль орчинд үзүүлэх бодит үр дагаврыг бүрэн тогтоосон шинжлэх ухааны үнэлгээ одоогоор хангалтгүй байна. Түүнчлэн Халзан бүрэгтэй ордын хувьд олборлолт, баяжуулалтын технологийн эцсийн шийдэл хараахан тодорхой болоогүй бөгөөд холбогдох судалгаа, туршилтууд үргэлжилж байгаа юм.

“Монгол эмэгтэй үзэгчдийн суудлаас Ninja warrior тэмцээнд оролцсон” гэх бичлэг төөрөгдүүлсэн

Энгийн усан парк дахь бартаат зам бүхий тоглоом дээр тоглосон эмэгтэйн бичлэгийг “монгол эмэгтэй Ninja Warrior үзэгчдийн суудлаас тэмцээнд оролцож давсан” хэмээн тайлбарлаж, төөрөгдүүлжээ.

2022 оны Курдын үймээний бичлэгийг одоо болж буй үйл явдал мэт төөрөгдүүлсэн тайлбартай олон улсад түгээснийг монгол хэлээр оруулжээ

2022 болсон курдуудын эсэргүүцлийн үеийн халдлага, үймээний бичлэгээр 2026 оны 05 дугаар сарын 31-нд хөлбөмбөгийн Аваргуудын лигт хоёр дахь удаагаа аварга болсон Францын PSG багийн хөгжөөн дэмжигчдийн баярын жагсаалын үеийн бичлэг гэж төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ.

Гадаад бичлэгийг дотоодод болсон үйл явдал мэтээр түгээж, төөрөгдүүлэх үзэгдэл бий

Гаднын эх сурвалжаас гаралтай бичлэгийг Монголд болсон мэтээр нийтэлж, олон нийтийг төөрөгдүүлсэн байна. Ийм төрлийн контент нь дангаараа шууд хор хөнөөл багатай байж болох ч зарим хаягууд ийм аргаар хандалтаа нэмэгдүүлсний дараа зориуд хуурамч мэдээлэл түгээж, олон нийтийн сана бодлыг төөрөгдүүлэх гэж оролдох тохиолдол байдаг. Иймээс мэдээллийг хүлээн авахдаа хаягийг шалгах, зургаар хайх, агуулгыг нягтлах зэрэг баримт шалгах анхан шатны аргаар нягталж хэвших нь зүйтэй.

“Барак Обама адренохромын наймаатай холбоотой” гэх хуйвалдааны онолын шинжтэй, батлагдаагүй мэдээллийг дахин түгээж байна

Шалгасан мэдээлэл нь хуйвалдааны онолд тулгуурласан, баталгаагүй агуулга түгээдгээрээ танигдсан эх сурвалжаас гаралтай бөгөөд олон жилийн турш давтагдсаар ирсэн нотолгоогүй сэдвүүдийг дахин түгээсэн байна. Ийм төрлийн мэдээлэл нь албан ёсны баримт, шинжлэх ухааны судалгаа, хууль хяналтын байгууллагын дүгнэлтэд үндэслэдэггүй тул баталгаагүй, хуурамч мэдээлэлд тооцогдох юм.