“Вакцин тарих үед хэдэн тэрбум вирус бие махбод руу орно” гэх мэдээлэл худал

Хүний бие рүү нэвтрэх вирусийн тоо нь харилцан адилгүй байдаг. Цөөхөн вирусийн халдвар ч өвчин үүсгэж, хүндрүүлэх боломжтой. Харин вакцинд агуулагдах вирусийн хэмжээ нь хүнд гэм хор учруулахааргүй сулруулсан байдаг тул дархлааны системийг өдөөж, өвчнөөс хамгаалахад тусалдаг байна.
АНУ-ын ЭМЯ, Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн (CDC) мэдэгдэлд “Нярайд хийдэг гепатит В-ийн вакцин аутизм үүсгэдэг” гэсэн агуулга байхгүй

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC), АНУ-ын Эрүүл мэндийн яам (HHC), Дархлаажуулалтын зөвлөх хороо (ACIP) зэрэг байгууллагаас гаргасан сүүлийн үеийн мэдэгдэлд “Дөнгөж төрсөн нярайд хийдэг гепатит В-ийн вакцин аутизм үүсэхэд нөлөөлсөн” гэсэн агуулга байхгүй. Харин АНУ-ын өвчний хяналт урьдчилан сэргийлэх төв вакцин ба аутизмын хоорондын хамаарлын талаарх өргөн хэмжээний судалгааны ажлыг ЭМЯ нь эхлүүлээд байгааг мэдэгдсэн.
Улаанбурхны вакцины хоёр тунд хамрагдсанаар улаанбурхан, улаануудын эсрэг 97%-ийн дархлаа тогтдог

Вакцин боловсруулж, батлах хүртэлх явц нь өргөн хүрээний судалгаа, нарийн технологийн дагуу бүтээгддэг бөгөөд мэргэжлийн байгууллагуудын хяналт, шалгалтаар баталгааждаг. Монголд буй улаанбурхны вакцин нь уг явцын дагуу мэргэжлийн байгууллагуудаар баталгаажсан. Мөн улаанбурхны вакцины хоёр тунд хамрагдсанаар улаанбурхан, улаануудын эсрэг 97%, гахайн хавдрын эсрэг 86%-ийн дархлаа тогтдог байна.
Улаанбурхны вакцинаар гурван төрлийн өвчнөөс сэргийлэх боломжтой

Улаанбурхны вакцин хийлгэснээр “улаанбурхан, улаанууд, гахайн хавдар” гэсэн гурван төрлийн өвчний эсрэг дархлаа тогтдог. Ингэснээр олон хүнийг халдвараас хамгаалж, өвдөхөөс сэргийлэх боломжтой. Учир нь улаанбурхны вакцины хоёр тунд хамрагдсанаар улаанбурхан, улаануудын эсрэг 97%, гахайн хавдрын эсрэг 86%-ийн дархлаа тогтдог байна.
Вакцинаас бус улаанбурхнаар өвдсөнөөс болж төв мэдрэлийн системийн эмгэг тохиолдох эрсдэлтэй

Улаанбурхны вакцин төв мэдрэлийн системд муу гэж дүгнэсэн судалгаа байхгүй ба ДЭМБ-ын дэргэдэх Дархлаажуулалтын стратегийн зөвлөх мэргэжилтнүүдийн бүлгээс (SAGE) улаанбурхны вакцин хортой гэх мэдэгдэл огт гаргаагүй.
ОХУ-ын эрдэмтдийн судалж буй хорт хавдрын эмчилгээний вакцин бүрэн баталгаажаагүй

ОХУ-ын ерөнхийлөгч Путин “Оросын эрдэмтэд хүний өөрийн дархлааг дэмжих замаар хорт хавдрын эмчилгээнд ашиглах вакцин нээх гэж буй”-г мэдэгдсэн. Тус вакциныг арьс, бүдүүн гэдэсний хавдрын үед ашиглахаар судалж байгаа бөгөөд илүү нарийвчлан шинжлэх хэрэгтэй байгаа аж.