Хүчингүй болсон судалгаанаас эш татаж, төөрөгдүүлсэн мэдээлэл түгээж байна

Арга зүйн хувьд алдаатай гэсэн үндэслэлээр хүчингүй болсон судалгаанаас эш татаж, баталгаагүй мэдээлэл түгээжээ. Ингэхдээ судалгааг хүчингүй болсон тухай огт дурдаагүй байна. Илүү өргөн хүрээний судалгаануудад вакцин болон аутизмын хооронд хамаарал байхгүй гэж дүгнэжээ.

АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаанаас хамрын шүршдэг вакциныг аюулгүйд тооцож, хэрэглэх зөвшөөрөл олгосон

Хамрын шүршдэг вакцины аюулгүй байдлыг судалгаа шинжилгээнд үндэслэн, мэргэжлийн байгууллагаар баталгаажуулсан байна. Шалгасан мэдээлэлд буй “Вакцинаас болж аутизм үүсдэг” гэх ойлголтыг олон улсын эрүүл мэндийн байгууллагуудаас няцааж, шалтгаант холбоо байхгүй гэдгийг нарийвчилсан судалгааны дүнд нотолсон юм.

“Японы ЭМЯ-ны ажилтануудын 10 хувь вакцинд хамрагдсан” гэх бичлэг төөрөгдүүлсэн

Вакцинд хамрагдсан ажилтны тоон мэдээлэл нээлттэй биш ч Японы баримт шалгах төв Эрүүл мэнд, хөдөлмөр халамжийн яамнаас авсан тодруулгад “10 хувь нь вакцинжуулалтад хамрагдсан” гэх мэдээллийг үгүйсгэсэн. Мөн шалгасан бичлэгт”Израилын Ерөнхий сайд вакцин хийлгэсэн дүр үзүүлж байна” гэх текст бичиж өөр хүний бичлэг оруулжээ.

Вакцин эсэргүүцэгч, баталгаагүй эх сурвалжийн мэдэгдлээр хуурамч мэдээлэл түгээж байна

“Ковидын вакцины улмаас 17 сая хүн амь насаа алдсан” гэх агуулга нь алдаатай судалгааны тайлангаас эхлэлтэй хуурамч мэдээлэл юм. Үүнийг олон улсын баримт шалгах байгууллагуудаас нягталж, хуурамч гэдгийг нь баталсан. Мөн эрүүл мэндийн байгууллагуудын мэргэжилтнүүд ч уг агуулгыг няцааж, шүүмжилсэн байна. Харин Майкл Йедон нь цар тахлын үеэр олон тооны үндэслэлгүй, хуурамч, төөрөгдүүлсэн мэдээлэл түгээж байсан баталгаагүй эх сурвалж аж.

Олон ангит киноны хэсгээс таслан авч, жинхэнэ эмч хүн ярьж байгаа мэтээр түгээжээ

2026 оны 02 дугаар сарын 19-нд Жүрмэд Занаа нэртэй Фэйсбүүк хаяг “Архи, спирт чинь вакцины хорны эсрэг бодис байсан байна шүү дээ. Ийм л АУ, ШУ Монголд үйлчилж байна даа” гэх агуулгатай постыг нэгэн зургийн хамт түгээжээ. Тус постыг 284 реакц, 46 сэтгэгдлээр идэвхжүүлж, 89 удаа цааш түгээжээ. FACTCHECK: Бид түгээсэн зургийг Google Lens болон […]

“Вакцин тарих үед хэдэн тэрбум вирус бие махбод руу орно” гэх мэдээлэл худал

Хүний бие рүү нэвтрэх вирусийн тоо нь харилцан адилгүй байдаг. Цөөхөн вирусийн халдвар ч өвчин үүсгэж, хүндрүүлэх боломжтой. Харин вакцинд агуулагдах вирусийн хэмжээ нь хүнд гэм хор учруулахааргүй сулруулсан байдаг тул дархлааны системийг өдөөж, өвчнөөс хамгаалахад тусалдаг байна.