Шүдний пааланг наалтаар дахин сэргээх боломжгүй

Цахим орчинд сурталчилж буй “Ceoerty® Tooth & Gum Repair” батлах чанар, үр нөлөөг нь баталсан судалгаа олдсонгүй. Түүнчлэн шүдний паалан нь амьд эд биш тул нэгэнт гэмтсэн паалан байгалийн жамаар дахин ургадаггүйг эрдэм шинжилгээний судалгаа болон олон улсын шүдний мэргэжилтнүүд мэдээлжээ. Иймд шүд цоорсон, паалан гэмтсэн, буйл үрэвссэн зэрэг тохиолдолд цахим орчинд борлуулагдаж буй аливаа наалт, бүтээгдэхүүнд найдалгүйгээр мэргэжлийн шүдний эмчид хандаж, өөрт тохирсон эмчилгээ хийлгэх нь зүйтэй юм.
Утаат тамхиар чихний үрэвсэл эмчлэх бус эдгэрлийг удаашруулж, хүндрүүлдэг

Тамхи чихэндээ хийж хэрэглэх нь чихний үрэвслийг дарж, өвчнийг намдаадаг болохыг баталсан шинжлэх ухааны нотолгоо, өргөн хүрээний клиник судалгаа байхгүй. Батлагдсан эмчилгээний арга биш юм. Харин судалгаагаар тамхины утаа, дам тамхидалт нь чихийг үрэвсүүлэх, бага насны хүүхдэд дунд чихний өвчлөл бий болгох эрсдэлтэй харуулжээ.
“Утасны долгион гайморит үүсгэдэг” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

“Дэлгэцийн донтолт буюу утасны долгион гайморит үүсгэдэг” гэдгийг баталсан шинжлэх ухааны нотолгоо байхгүй байна. Харин зарим судалгаагаар дэлгэцийн өмнө удаан хугацаанд хөдөлгөөнгүй суух нь хамрын хөндийн цусны эргэлт, шингэний урсгалыг бууруулж, тухайн хэсгийн тавгүй мэдрэмжийг нэмэгдүүлэх цаашлаад өмнө нь байсан гайморитын зовуурийг сэдрээж болох магадлалтайг мэдээлсэн.
Ураны нөөцгүй Бангладеш улсад хийсэн бичлэгийг төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ

Генийн өөрчлөлттэй холбоотой “plexiform neurofibromas” гэх хавдартай ээж, хүү хоёрын бичлэгийг уранаас болсон мэт төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ. Мөн тус бичлэгийг анх түгээсэн хуудас нь Бангладеш улсын хорт хавдартай, өнчин, тусламж хэрэгтэй хүмүүст хандив цуглуулж, дэмжлэг үзүүлдэг бөгөөд тус улс нь уран олборлодог орон биш юм.
ДЭМБ-аас гаргасан “Жил бүр тамхинаас болж 7 сая гаруй хүн нас бардаг” гэсэн тоо баримтыг буруугаар тайлбарлаж, төөрөгдүүлжээ

ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус “жил бүр тамхинаас шалтгаалсан 7 сая гаруй нас баралт бүртгэгддэг” хэмээн хэлснийг буруугаар тайлбарлаж, “2025 онд 7 сая хүүхэд EVALI-ээр нас барсан” гэж төөрөгдүүлсэн мэдээлэл түгээжээ.
Бөөр муудахаар яс сийрэгжих эрсдэл нэмэгддэг нь үнэн

Бөөрний үйл ажиллагаа муудах нь эрдэс бодисын солилцоог алдагдуулж, ясны нягтралыг сулруулдаг байна. Мөн амны хөндийн эрүүл ахуй муу байх нь бактери үржих нөхцөлийг бүрдүүлж бөөр бусад эрхтнийг гэмтээх халдварыг үүсгэх эрсдэлтэй байдаг аж.