Previous slide
Next slide
Мэдээ, мэдээлэл

GlobalFact11: Сараевогийн мэдэгдэлд баримт шалгагчид нэгдлээ

Энэ жилийн нэгэн томоохон онцлох үйл явдал нь Нобелийн шагналт сэтгүүлч, Филиппиний Rappler агентлагийн үүсгэн байгуулагч Мариа Ресса хурлын нээлтийн ярилцлагад олон улс дахь доройтож буй хуурамч мэдээллийн нөхцөл байдал, технологийн платформуудын тухай байр сууриа илэрхийлсэн.

Дэлгэрэнгүй

Худал

Чихрийн шижинг эмчлэх хуурай сүүн бүтээгдэхүүн хэмээн ХУУРАМЧ бүтээгдэхүүн сурталчилж байна

Худал

Украины ерөнхийлөгч Зеленский бүжиглэж буй бичлэгийг хиймэл оюун ухаанаар хийсэн

Мэдээллийн боловсрол олгох Асуу автобус иргэдэд үйлчиллээ   

Баримт Шалгуулах

Цахим орчинд түгэж буй эргэлзээтэй мэдээллийг шалгуулах хүсэлтийг хэн ч гаргах боломжтой. Ингэхийн тулд дараах зааврын дагуу “Баримт шалгуулах” цонхыг ашиглан мэдээллээ илгээгээрэй.

Баримт Шалгуулах

Цахим орчинд түгэж буй эргэлзээтэй мэдээллийг шалгуулах хүсэлтийг хэн ч гаргах боломжтой. Ингэхийн тулд дараах зааврын дагуу “Баримт шалгуулах” цонхыг ашиглан мэдээллээ илгээгээрэй.
Check document

Сүүлд Нэмэгдсэн

Checked by: MFCC
Шалгаж буй мэдээлэлд ашигласан зураг нь 2021 оны Токиогийн олимпын үеэр авхуулсан зураг биш бөгөөд Их Британи, Америкийн холын зайн гүйгчид болох Мо Фара, Гален Рупп нарын 2012 оны Лондоны Олимпын наадмаас медаль хүртсэнийхээ дараа баярт мөчөө хуваалцаж буй зураг юм. Харин бичсэн үйл явдал нь олимпын үеэр бус 2012 онд Испанид болсон гүйлтийн тэмцээний үеэр болсон үйл явдал байна.
Checked by: MFCC
Хэрэглээний зээлийн эргэн төлөлтөд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах тухай Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны өнгөрсөн онд гаргасан ч тэглэх тухай ямар ч шийдвэр өмнө нь гарч байгаагүй бөгөөд тэглэх тухай санал одоогоор эрх бүхий аль ч субъектээс гаргаагүй байна.
Checked by: MFCC
ДЭМБ-ын тайланд мэдээлснээр Перу улсад бүртгэгдсэн нийт ковидын тохиолдлын 81 гаруй хувь нь Лямбда хувилбар байсан. 2021 оны дөрөвдүгээр сарын 10-нд 10,623 шинэ тохиолдол бүртгэгдэж, 1024 нас баралт тохиож байжээ. Шалгаж буй мэдээлэлд дурдсанчлан “Лямбда хувилбар 72 цагийн дотор үхэлд хүргэдэг” юм бол Лямбдагаар халдварласан 8604 хүн нас барсан байх тооцоо гарна. Харин бодит тоо нь 1024 нас баралт байгаа нь дээрх мэдээллийг худал гэж үзэх үндэслэл юм.
Checked by: MFCC
Одоогийн байдлаар Гамма хувилбар нийт 78 улсад бүртгэгдээд байгаа ба Монгол Улсад бүртгэгдсэн гэх мэдээлэл албан ёсоор гараагүй.
Checked by: MFCC
Вашингтоны Их Сургуулиас гаргасан судалгааны бүтээлүүдээс “mRNA вакцин таван цул эрхтэнд наалдаж, эд эсийг шимэн сордог” гэх агуулгатай судалгаа огт байхгүй байна. ДЭМБ болон бусад нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны сэтгүүлүүдэд нийтлэгдсэн бүтээлүүдэд ч “mRNA вакцин таван цул эрхтэнд наалдаж, эд эсийг шимэн сорж, дархлааг унагадаг” гэх мэдээлэл алга.
Checked by: MFCC
2021 оны 6-р сарын 23-нд гаргасан шинэчилсэн зөвлөмждөө ДЭМБ өндөр эрсдэлд буй 12-15 насны хүүхдүүд вакцинд түрүүлж хамрагдах шаардлагатай бусад хүмүүсийн адилаар уг вакциныг хийлгэж болно гэж тусгасан.

Баримтаар шалгасан үнэн бодит мэдээллийг тогтмол авахыг хүсвэл бүртгүүлээрэй.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #ЭХЛЭЭД БОД

Check document