Онлайн казино тоглож 120 сая төгрөг хожсон гэх мэдээлэл худал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #452

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Нийслэлийн нэгэн иргэн гар утасны шинэ тоглоомоор 120 сая төгрөг хожжээ” гэсэн мэдээлэл гарсан.

Баримт шалгалтын үр дүн

Дээрхтэй ижил хэлбэр, зорилготой бичлэгүүдийг бид өмнө нь худал болохыг нь харуулан анхааруулж байсан ба энэ сурталчилгааг байршуулсан хуудсыг 2022 оны 07 дугаар сарын 17-нд үүсгэсэн, албан ёсны гэх таних тэмдэггүй, байгууллага болон, маркетингийн үйл ажиллагааны тухай постгүй байна.

2023 оны 02 дугаар сарын 21-нд Delicacy institute фэйсбүүк хуудас “Монголын шилдэг казино” 1.500.000 төгрөг хүртэлх бэлгийн багц + 150 үнэгүй хүргэлт” гарчигтайгаар байршуулсан казиноны сугалааг байршуулсан. Сурталчилгаанд байршуулсан бичлэгт “Нийслэлийн нэгэн иргэн гар утасны шинэ тоглоомоор 120 сая төгрөг хожжээ” хэмээн 120 сая төгрөг хожсон хүн нь тус тоглоомд хожин тэрээр “үүнийг хүн бүр хийж чадна гэж мэдэгдсэн” гэжээ. 

Энэ сурталчилгаа нь хандалт авах зорилгоор хуурамч хонжвортой тоглоомын сурталчилгаа явуулж буй бөгөөд дээрхтэй ижил агуулгатай гэхдээ солонгос, хятад, тайланд хэл дээр бичигдсэн бичлэгүүд байршуулсныг тус хуудсын сурталчилгааны түүхийн хэсгээс харж болно. Эдгээр бичлэгүүд нь холбоо хамааралгүй дүрс, дуу бичлэгийг нэгтгэн тухайн улсын ямар нэгэн албан байгууллага онлайн казиног сурталчилсан мэтээр харуулахыг зорьсон байна. Дээрхтэй ижил хэлбэр, зорилготой бичлэгүүдийг бид өмнө нь худал болохыг нь харуулан анхааруулж байсан ба энэ сурталчилгааг байршуулсан хуудсыг 2022 оны 07 дугаар сарын 17-нд үүсгэсэн, албан ёсны гэх таних тэмдэггүй, байгууллага болон, маркетингийн үйл ажиллагааны тухай постгүй байна. Мөн сурталчилгаанд байршуулсан холбоос нь ямар нэг сугалаатай тоглоом биш “Olympus Revenge” гэсэн тактикын тоглоом татах хэсэг рүү шилжиж байна.

Казиногоос мөнгө хожсон тухай эвлүүлсэн бичлэгт ашигласан нэвтрүүлэг нь MNB сувгийн “Тойм тайлбар” хөтөлбөр болох нь бичлэгийн арын хэсэгт урсаж буй дүрсээс харагдаж байгаа ба 2023 оны 02 дугаар сарын 16-ны нэвтрүүлгээс тасдаж авсан байх боломжтой байна. Тухай өдрийн ‘Тойм тайлбар’ хөтөлбөрт 120 сая төгрөг хожсон гэх мэдээ байхгүй ба MNB сувгийн албан ёсны вэб сайтад ижил агуулгатай мэдээлэл байхгүй байна. Цаашлаад бичлэгт ашигласан машин зэрэг нь өөр дүрс бичлэгүүдэд ашиглагдаж байсныг Google reverse image search функцаар хайж илрүүлсэн.

Хялбар аргаар мөнгө хожих боломжийг сурталчилсан бичлэг, сурталчилгаанууд нь залилах, хувийн мэдээлэл цуглуулах зорилготой байх магадлалтай учир хандаж буй хаяг, мэдээлэлдээ хариуцлагатай байж луйвар, залилангийн шинжтэй мэдээлэл гэж үзсэн тохиолдолд фэйсбүүкт репортлох боломжтойг анхаарна уу.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document