Нийгмийн даатгалын шимтгэлийн тасарсан хугацаагаа нөхөн төлөх боломжит хугацаа дууссан

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #439

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

1995-2019 хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийн тасарсан хугацаагаа нөхөн төлөх боломжтой” гэх тайлбартай мэдээлэл оруулсан.

Баримт шалгалтын үр дүн

2022 оны 01 дүгээр сарын 1-нийг хүртэл буюу 2021 оныг дуустал шимтгэл нөхөн төлөх боломжтой байснаас хойш баримт шалгалтыг хийх хүртэлх хугацаанд өөрчлөлт ороогүй байна.  Өөрөөр хэлбэл одоогийн байдлаар 1995-2019 хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийн тасарсан хугацаагаа нөхөн төлөх боломжгүй байна.

2023 оны 02 дугаар сарын 9-нд Never gone нэртэй пэйжид “1995-2019 хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийн тасарсан хугацаагаа нөхөн төлөх боломжтой” гэх тайлбартай, gerbul.life домайн нэртэй сайтын холбоосыг хавсаргасан пост оруулсан нь 02 дугаар сарын 28-ны байдлаар 2011 реакц, 328 сэтгэгдэл авч, 3499 удаа цааш түгээсэн байна. 

Сайт дахь мэдээллийн тархалтыг Crowdtangle хэрэглүүрээр нягтлахад нийт 10 удаа дахин шэйрлэж, 6,345 хариу үйлдлээр идэвхжүүлсэн байна. 

Уг мэдээлэлд 2021 оны 12 дугаар сарын 9-нд Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн  Үйлчилгээний тасгийн дарга Д.Басангаас авсан ярилцлагыг хуулж тавьсан байна. 

Ярилцлагад Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль батлагдаж, 2020-2021 онд хэрэгжсэн талаар дурдсан. Хэрэгжилт нь 2021 оны 12 дугаар сарын 31-нээр дууссан мэдээллийг одоо ийм боломж байгаа мэтээр оруулж төөрөгдүүлсэн байна. 

FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

2021 он дуустал нөхөн төлөх боломжтой байсан

2017 оны 02 дугаар сарын 2-ны өдөр Малчин, хувиараа эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль батлагдаж, тэтгэврийн даатгалын шимтгэлээ тухайн хугацаанд нь төлж чадаагүй малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж өгсөн. 

Уг хуулийн Наймдугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө” гэсэн ба энэ хугацааг 4 удаа өөрчилсөн байна. 

Жилийн шимтгэлийг 504 мянган төгрөгөөр тооцсон

2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Засгийн газрын 483 дугаар тогтоолын хасвралтаар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх журмыг баталж, 2020 онд мөрдүүлэхээр баталсан сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (420 000 төгрөг)-ний 10 хувь буюу сард 42 000 (дөчин хоёр мянган) төгрөг байхаар заажээ. Үүгээр хэдээс хэдэн оны тасарсан НДШ-ийг нөхөн төлөхөөс үл хамааран 2020 онд мөрдөж буй хэмжээгээр буюу сард 42 мянга, жилийн 504 мянган төгрөг, 10 жил нь 5 сая 400 мянган төгрөг төлүүлсэн байна. 
Энэ хуулийн хэрэгжих хугацааг 4 дэх удаагаа өөрчилж, 2022 оны 01 дүгээр сарын 1-нийг хүртэл буюу 2021 оныг дуустал шимтгэл нөхөн төлөх боломжтой байснаас хойш баримт шалгалтыг хийх хүртэлх хугацаанд өөрчлөлт ороогүй байна.  Өөрөөр хэлбэл одоогийн байдлаар 1995-2019 хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийн тасарсан хугацаагаа нөхөн төлөх боломжгүй байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document