Матрас 15 мянган төгрөгөөр худалдана гэх цахим луйврын хохирогч болохоос сэргийлээрэй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #447

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Агуулах чөлөөлөх худалдаа Матрасан Гудас 15000₮-өөр борлуулах тухай мэдээлэл оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Захиалахыг хүссэн хүмүүсийн сэтгэгдэлд чат бичих болзол тавьсан байна. Мөн пэйжид холбоо барих дугаар, хаяг болон бизнесийн үйл ажиллагаатай холбоотой ямар нэг мэдээлэл байхгүй байна. Ийнхүү чатаар захиалга авахдаа данс руугаа мөнгө шилжүүлэн авч, залилангийн хохирогч болгож болзошгүй тул цахим хэрэглэгчид хаягийн баталгаат байдлыг нягталсны эцэст мөнгө төлбөр шилжүүлдэг байхыг сануулж байна.

2023 оны 02 дугаар сарын 28-нд Home shop нэртэй пэйжээр “Агуулах чөлөөлөх худалдаа Матрасан Гудас 15000₮. #Үйлдвэрийн_үнээр Хэмжээ 120:190, 200:110, 200:300. Дурын 5 групд шэйр хийгээд чатаар захиалга өгөөрэй. Хямдрал ердөө 2хон цаг энэ үнээр захиалга авна” гэсэн мэдээллийг матрас эвхэж буй хүний зурагтай хамт оруулсан нь 7 цагийн дараах байдлаар 183 реакц, 575 сэтгэгдэл авч, 1.3 мянга гаруй удаа шэйрлэгдсэн байна.

Уг мэдээлэлд хаанаас хэрхэн авах, захиалга хүлээн авах зэрэг арилжааны чиглэлийн мэдээлэл оруулаагүй, зөвхөн 5 группэд шэйр хийх нөхцөл тулгасан байгаа нь хуурамч мэдээлэл болох анхны шинж тэмдэг юм.

FACTCHECK: Дараах байдлаар мэдээллийн үнэн бодит байдлыг нягтлаарай.

Хаягийг нягтал

Хаяг руу орж пэйжийн ил тод байдлыг харахад 2023 оны 01 дүгээр сарын 1-нд шинээр нээсэн байна. Чихрийн таваг болон хослолыг зах зээлийн үнээс хямдаар борлуулах тухай хоёр пост оруулсан ба захиалахыг хүссэн хүмүүсийн сэтгэгдэлд чат бичих болзол тавьсан байна. Мөн пэйжид холбоо барих дугаар, хаяг болон бизнесийн үйл ажиллагаатай холбоотой ямар нэг мэдээлэл байхгүй байна.

Ийнхүү чатаар захиалга авахдаа данс руугаа мөнгө шилжүүлэн авч, залилангийн хохирогч болгож болзошгүй тул цахим хэрэглэгчид хаягийн баталгаат байдлыг нягталсны эцэст мөнгө төлбөр шилжүүлдэг байхыг сануулж байна.

Зургаар хайх арга

Ашигласан зургаас эхний зураг болох матрасан гудас эвхэж буй хүний зургийг Google Reverse image search хэрэглүүрээр хайхад amazon худалдааны сайтад 78-134 паундын /Монголбанкаас зарласан ханшаар тооцвол 330-568 мянган төгрөг/ үнэтэй худалдаалж буй мэдээлэлд оруулсан зураг байна.

Зах зээлийн үнээс хэт хямд зарахаар мэдээлж, шэйр хийх, зөвхөн чатаар харилцах зэрэг болзол тавьж буй мэдээлэлд хартай хандаж, яаран төлбөр шилжүүлэхээс зайлсхийгээрэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document