Г. Жуковын хөшөөг нураасан гэх зураг нь эвлүүлэг

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #444

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Маршал Г. Жуковын хөшөөний толгойг тасалж газар хэвтүүлсэн зураг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Зураг эвлүүлэг болохыг ОХУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамнаас мэдэгдсэн ба хөшөө эвдрэл, гэмтэлгүй бүтнээрээ байна.

2023 оны 02 дугаар сарын 24-нд Dens.mn нэртэй пэйжид Маршал Г. Жуковын хөшөөний толгойг тасалж газар байршуулсан зураг оруулжээ. 2023 оны 02 дугаар сарын 28-ны байдлаар уг пост 316 реакц, 453 сэтгэгдэл авч, 63 удаа хуваалцсан байна.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

Уг зураг эвлүүлэг болохыг Оросын Холбооны Улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамнаас мэдээлжээ

2023 оны 02 дугаар сарын 27-нд Оросын Холбооны Улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамны пэйжид хуваалцсан постод хэвлэлийн атташе Татъяна Сятчихинагийн мэдэгдлийг хэсгийг хуваалцжээ. Мэдэгдэлд Г. Жуковын хөшөөг фотошопоор тасалж, иргэдийн эгдүүцлийг хүргэсэнд харамсаж буйгаа илэрхийлсэн байна.

Зургийг энгийн нүдээр ажиглахад л алдааг харж болохоор байна. Газар хэвтүүлэн тавьсан толгойн хамар болон малгайн саравчны сүүдэр нь эх зурагт зогсож байгаа хүмүүсийн сүүдрээс эсрэг тал руу туссан байгааг харж болно.

Сумаар сүүдрийн уналтын чиглэлийг тэмдэглэв

f

Мөн зургийн засвар шалгах Fotoforensics хэрэглүүр ашиглан шинжлэхэд хөшөөний толгой байсан хэсгийн арын дэвсгэр хар өнгө зургийн бусад хэсгээс өөр нягтралтай байна. Зургийн бусад хэсгийн өнгөтэй харьцуулсныг харна уу.


Мөн уг зураг тархсан даруйд 02 дугаар сарын 24-ний өдөр MPA агентлаг хөшөөний бүрэн бүтэн байдлыг баталгаажуулж зураг авсан байна.

MPA агентлагийн вэбсайтад байршуулсан зураг


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document