IKEA баяр хүргэе гэж бичсэн хүн бүрт бэлэг тараана гэх мэдээлэл ХУДАЛ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #451

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Ikea”-ийн шинэ оффисын нээлтийн баярыг тохиолдуулан бэлэг тарааж байна гэжээ.

Баримт шалгалтын үр дүн

“IKEA Fans” нэртэй пэйжийг Page transparency цэсээр нягталбал 2023 оны 02 дугаар сарын 20-нд “𝙎 𝙞 𝙩 𝙞 𝙉 𝙪 𝙧 𝙝 𝙖 𝙡 𝙞 𝙯 𝙖 𝙁 𝙖 𝙣 𝙨” гэсэн нэртэйгээр шинээр нээж, 03 дугаар сарын 2-нд нэрээ “IKEA Fans” болгон өөрчилсөн байна. Бэлэг тараах тухай мэдээллээс өөр пост оруулаагүй, 1767 дагагчтай нь хуурамч пэйж байх магадлалтай анхдагч шалтгаан юм.

2023 оны 03 дугаар сарын 2-нд IKEA Fans нэртэй нэртэй пэйжид “Ikea-ийн шинэ оффисын нээлтийн баярыг тохиолдуулан IKEA-ийн хамт олон “Баяр хүргэе” гэж хүссэн хүн бүрт 2000 бэлгийн багц бэлэглэх болно. Бүх биедээ амжилт хүсье” гэсэн тайлбартай, цаасан ууттай бэлгүүдийн зургийн хамт оруулсан нь 24 цагийн дараах байдлаар 1.2 мянга гаруй реакц, 2.6 мянга гаруй сэтгэгдэл 4.2 мянга гаруй удаа цааш хуваалцсан байна.

Уг постын дор бичсэн сэтгэгдэл бүрийн хариуд “Сайхан сэтгэгдэл бичсэнд баярлалаа Энхболд БаатаржавТаны хөдөлгөөн бараг бэлэн боллоо! Би эхлээд баталгаажуулах үйл явцыг дуусгах ёстой. Үүнийг хийхийн тулд энэ бичлэгийг идэвхтэй байгаа 10 групптэйгээ хуваалцаарай. Үүнийг хийсний дараа бүх зүйлийг шалгахад 24 цаг зарцуулагдана. амжилт хүсье” гэсэн бичвэрийг автоматаар илгээж байна.

Хуурамч мэдээллээр хандалт авч буй мэдээллийг дараах байдлаар таньж болно.

Хаягийг нягтлах

Мэдээлэл оруулсан хаягийн нэр дээр нь дарж ороод пэйжийн мэдээлэлтэй танилцаж үзээрэй.
“Page transparency” /пэйжийн ил тод байдал/ буюу Мета компаниас баримталдаг дүрмийн дагуу тухайн хуудасны нээсэн огноо, нэрийг өөрчилсөн байдал, ямар байршлаас хэдэн хаяг удирддаг зэрэг мэдээллийг олон нийтэд ил тод мэдээлдэг хэсэг бий.
Тухайн пэйж рүү орсон байхдаа доош нь гүйлгэж “Page transparency” гэсэн бичгийг олж дарж нягтлаарай.
“IKEA Fans” нэртэй пэйжийг Page transparency цэсээр нягталбал 2023 оны 02 дугаар сарын 20-нд “𝙎 𝙞 𝙩 𝙞 𝙉 𝙪 𝙧 𝙝 𝙖 𝙡 𝙞 𝙯 𝙖 𝙁 𝙖 𝙣 𝙨” гэсэн нэртэйгээр шинээр нээж, 03 дугаар сарын 2-нд нэрээ “IKEA Fans” болгон өөрчилсөн байна. Бэлэг тараах тухай мэдээллээс өөр пост оруулаагүй, 1767 дагагчтай нь хуурамч пэйж байх магадлалтай анхдагч шалтгаан юм.

Зургаар хайх

Зургаас содон тэмдэгтэй, лого бүхий, түгээмэл биш өнцгөөс авсныг нь сонгон Google Lens-ээр хайж үзэх нь зүйтэй. Шалгаж буй мэдээллийн хоёр дахь зургийг Google Lens-ээр хайхад жил бүрийн 07 дугаар сарын 12-ныг дэлхий даяар цаасан уутны хэрэглээг дэмжих өдөр болгон тэмдэглэдэгтэй холбоотой 2021 оны мэдээлэлд ашигласан зураг байна.

Энд ямар нэгэн бэлэг бусдад үнэгүй тараах тухай агуулга байхгүй.

Хуурамч мэдээлэлд хууртаж, идэвжхүүлэхээс татгалзаарай

Шалгаж буй мэдээллийн сэтгэгдэл хэсэгт “Сайхан сэтгэгдэл бичсэнд баярлалаа Энхболд БаатаржавТаны хөдөлгөөн бараг бэлэн боллоо! Би эхлээд баталгаажуулах үйл явцыг дуусгах ёстой. Үүнийг хийхийн тулд энэ бичлэгийг идэвхтэй байгаа 10 групптэйгээ хуваалцаарай. Үүнийг хийсний дараа бүх зүйлийг шалгахад 24 цаг зарцуулагдана. амжилт хүсье” гэж бичсэн нь хандалт авах зорилгоор хуурамч мэдээллээр идэвхжүүлж байгаа хэлбэр болохыг илтгэж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document