IFCN-ийн гишүүн байгууллага

Бид АНУ-д төвтэй Poynter институтийн дэргэдэх Олон улсын баримт шалгах сүлжээ буюу International Fact-checking Network (IFCN) гишүүн байгууллага юм. Бид 2021 оны 06 сарын 09-нд тус сүлжээнд анх гишүүнээр элсэн жил бүр хөндлөнгийн үнэлгээний дагуу гишүүнчлэлээ сэргээн баталгаажуулдаг. Сүлжээний гишүүн байгууллага нь дараах ёс зүйн зарчмыг даган мөрдөхийг шаарддаг бөгөөд олон нийтийн ашиг сонирхолд хамаарах хуурамч мэдээллийн талаар бие даасан, хөндлөнгийн баримт шалгалт, мэдээлэл түгээдэг байгууллага байхыг шаарддаг 

Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн байгууллага нь дараах таван ёс зүйн зарчмуудыг мөрдлөг болгоно. Үүнд:  

  • Нам бус, тэгш шударга байх 
  • Эх сурвалжийг ил тод мэдээлэх, стандартыг дагаж мөрдөх 
  • Байгууллагын тухай мэдээлэл болон санхүүжилтийн эх үүсвэрийг нээлттэй мэдээлэх 
  • Баримт шалгалтын арга зүйгээ ил тод мэдээлэх, нэгдсэн стандарт баримтлах 
  • Нээлттэй, шударга залруулгын зарчим 

Бид жил бүр гишүүнчлэлээ баталгаажуулах хяналтын үйл явцад хамрагддаг. Энэ үйл явцад хамрагдах өргөдөл болон хөндлөнгийн шалгалтын мэдээллийг та Олон улсын баримт шалгах сүлжээний вэбсайтаас үзэх боломжтой. 

Сүлжээ нь олон нийтээс гомдол хүлээн авах боломжтой бөгөөд та баримт шалгах төвийг дээрх ёс зүйн зарчмыг зөрчсөн гэж үзсэн тохиолдолд гомдол мэдүүлэх боломжтой.