Search

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх шинэ дэд бүтэц: Олон хэлээр ажиллах AI-Chatbot

2025 оны 6-р сарын 27, Рио-де-Жанейро – Олон улсын баримт шалгах сүлжээ (IFCN), Европын баримт шалгах стандартын сүлжээ (EFCSN) болон бүс нутгийн хэд хэдэн эвслээс баталгаажсан баримт шалгах 60 байгууллага Global Fact-Check Chatbot (GFC) хэмээн нэрлэгдсэн олон арван хэл дээр ажиллах боломжтой, найдвартай, хурдан баримт шалгалт хүргэх хиймэл оюун ухаанд суурилсан хүчирхэг платформыг танилцуулж байна.

Баримт шалгагчдыг 2021 онд Нобелийн шагналд нэр дэвшүүлэхэд хүргэсэн төсөл болох #CoronaVirusFacts Alliance-ийн өв дээр тулгуурлан GFC нь 58 гаруй оронд хийгдсэн олон мянган нягтлагдсан баримт шалгалтыг нэгдсэн, шаталсан мэдээллийн санд нэгтгэх зорилготой юм.

Энэхүү чатбот нь гишүүд болон дэлхий даяар холбогдох байгууллагуудын оруулсан олон мянган баримт шалгах болон сэтгүүл зүйн нийтлэлийн мэдээллийн санд суурилан, нээлттэй эх сурвалж болон хэлний том загваруудыг (LLMs) хоёуланг нь ашиглан контекст, газарзүйн болон цаг хугацааны мэдлэгт тулгуурлан асуулгыг дахин томьёолж, улмаар хариултын үнэн зөв, ач холбогдолтой байдлыг нэмэгдүүлэх болно.

Монголын баримт шалгах төв Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн байгууллагын хувьд сайн дурын үндсэн дээр энэхүү чатботыг хөгжүүлэх төсөлд нэгдсэн ба энэхүү чатботыг хөгжүүлэхэд баримт шалгагчид, экспертүүд болон хандивлагч, дэмжигч байгууллагуудыг оролцохыг уриалж байна.

Энэ чатбот чухал болох гурван шалтгаан:

  1. Эхлэлийн цар хүрээ: Эхний ээлжинд 10 хэлийг дэмждэг GFC нь хурдацтай тэлэх зорилготойгоор бүтээгдсэн бөгөөд энэ нь худал мэдээлэл ихсэх үед дэлхийн хэмжээнд хүрэх боломжийг олгодог.
  2. Баримт шалгагчдын засаглал: AI-ийн ерөнхий хэрэглүүрээс ялгаатай нь GFC нь зөвхөн баримт шалгах мэргэжилтнүүдээр хянагдан редакцийн хяналт, хариуцлагыг баталгаажуулдаг.
  3. Бэлэн байдал: 58 улсаас (бүх тив) өдөр бүр шинэчлэгдэх GFC нь сонгууль, эрүүл мэндийн онцгой байдал, бүс нутгийн мөргөлдөөн, дайн болон бусад чухал цаг үеүдэд ашиглахад бэлэн байна.

Дэлхийн баримт шалгах дараагийн үсрэлтийг дэмжээрэй

Бид хандивлагчид, олон нийтийн байгууллагууд, нөлөөллийн хөрөнгө оруулагчдыг энэхүү шинэлэг арга хэрэгслийг өргөжүүлэхэд нэгдэхийг урьж байна. Таны дэмжлэг GFC чатботыг илүү олон хэл дээр байрлуулж, дэлхий даяар нэгтгэж, баримт шалгах үйл ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхий даяар эрсдэлд өртсөн нийгмийн бүлгүүдэд туслах болно.

Холбогдох и-мэйл: contact@globalfactcheck.bot

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document