Кино, контентод жендэрийн хэвшмэл ойлголт өргөн тархаж, хүмүүст гүнзгий нөлөө үзүүлдгийг судалгаагаар нотолжээ
Эрэгтэй, эмэгтэй хүний талаарх нийтлэг хэвшмэл ойлголтуудыг хүлээн зөвшөөрөх нь сөрөг үр дагавартай бөгөөд хүүхдүүдийн өөрийгөө үнэлэх үнэлэмж, харилцаа хандлага, ирээдүйн ажил мэргэжилд кино, контент дахь хэвшмэл ойлголт нөлөөлдөг гэх судалгааны дүн гарчээ.
Гадаад төрхөөр ялгаварлах нь жендэрийн хэвшмэл ойлголтын нэг төрөлд тооцогддог
“Морьтон Монгол” нэртэй фэйсбүүк пэйж 2024.07.01-нд “Фудволкаа тайлаад нүцгэн явахдаа булчингүй эр хүн та юу боддог вэ?” гэх пост нийтэлсэн нь 2024.11.14-ний байдлаар 326 реакц,
“Эрчүүд ягаан өнгийг хэрэглэснээр хэвшмэл ойлголтыг бууруулах боломжтой” гэх судалгааны үр дүн гаржээ
Хүйсийг өнгөтэй хамаатуулсан хэвшмэл ойлголтоос сэргийлж, уламжлалт бус өнгийн зүйл хэрэглэж эхлэх нь хэвшмэл ойлголтыг бууруулах чухал стратегийн нэг гэж судалгаанууд үзсэн байна.
Эмэгтэй жолооч замын хөдөлгөөнд хамгийн соёлгүй оролцдог гэх судалгаа манай улсад байхгүй
2024 оны 09-р сарын 25-нд Mongol Unen нэртэй Хаягаас “Монгол улсад Эмэгтэй Жолооч нар 76% Хувь нь Жолооны ард хамгийн соёлгүй бүдүүлэг оролцдог гэсэн судалгаа
Эмэгтэйчүүд биологи, нийгмийн шалтгаанаар ариун цэврийн өрөөнд эрчүүдээс илүү хугацаа зарцуулдаг
2024.10.08-нд Punsaa Dulamsuren нэртэй хаягаас NTV телевизийн: “жендэрийн_мэдрэмжтэй_мэдээлье Г.Лувсанжамц: Эрэгтэй, эмэгтэй ариун цэврийн өрөө нэг дор байгаа нь эмэгтэйчүүдэд илүү тухгүй санагддаг байх. Бас эмэгтэйчүүдэд зориулсан
Сонгуульд нэр дэвшигч эмэгтэйчүүдийг жендэрийн хэвшмэл ойлголтоор ялгаварлан гадуурхах үзэгдэл байсаар байна
Шат, шатны сонгуульд эмэгтэй нэр дэвшигчдийн тухай хуурамч, төөрөгдүүлсэн, эвлүүлсэн мэдээллүүд түгээх нь элбэг бөгөөд энэ ажиллагаа нь эрэгтэй нэр дэвшигчийн эсрэг ашигласнаас илүү үр дүнд хүрдэг.
Сургуулийн орчинд бие махбодын дээрэлхэлтэд хөвгүүд илүү өртдөг
Хөвгүүд бие махбодын дээрэлхэлтэд илүүтэй өртөж буй нь ихэвчлэн жендэрийн хэвшмэл ойлголт болоод эрэгтэй хүнийг хүчтэй, захирангуй түрэмгий байхыг шаарддаг нийгмийн хүлээлтээс үүдэлтэй гэж үзжээ.
Гэр бүлийн санхүү, хөдөлмөрийн тэгш бус хуваарилалтад практик хүчин зүйлээс гадна хэвшмэл ойлголтууд нөлөөлдөг
Өрхийн санхүүгийн асуудал нь эхнэр, нөхрийн аль алинд тэгш хамааралтай бөгөөд шалгасан постод дурдсан шиг эрэгтэй хүнд санхүүгийн илүү ачаа үүрүүлэх нь тэгш бус байдлыг дэмжиж буй явдал юм.
Феминизм нь бүх харилцаанд хүйсийн тэгш байдлыг чухалчилдаг
Эрэгтэй, эмэгтэй хүн ижил тэгш эрхтэй ч, түүхийн явцад эмэгтэйчүүдийн эрх илүүтэй зөрчигдсөөр ирсэн тул тухайн асуудалд анхаарч, зөвхөн нэг хүйсэд тогтоосон тэдгээр хязгаарлалтыг арилгах, хүн бүрийг ижил тэгш байлгах зорилгын дор феминизмийн үндэс суурь тавигджээ.
Эрэгтэй хүн “шалчига” болсон шалтгаан гэх мэдээлэлд дурдсан агуулгууд судалгаагаар батлагдаагүй
“Эрэгтэй хүний бэлгийн гол даавар бол тестостерон 22-03 цагт ялгардаг, гормонтой тахиа, гахайны мах идсэнээр эрэгтэйчүүдийн тестостероны түвшин буурч, эмэгтэйлэг болж байна” гэсэн агуулга судалгаагаар батлагдаагүй
Эмэгтэйчүүдийг ижил тэнцүү өрсөлдөх эрхээр хангахыг эсэргүүцсэн, бодит бус мэдээлэл түгээжээ
Нам, эвслээс тойрогт нэр дэвшигчдийн квотын хувийг 30-аас доошгүй байх, жагсаалтаар нэр дэвшигчдийн хүйсийн харьцааг 1:1 байхаар хуульчилснаас хойших анхны буюу 2024 оны УИХ-ын сонгуулиар эрэгтэй гишүүн 94 (74.6%), эмэгтэй гишүүн 32 (25.4%) сонгогдсон нь түүхэн үзүүлэлт болжээ. Энэ нь эрэгтэй, эмэгтэй хүйсийн ялгаатай байдлыг төлөөлөх, бодлого шийдвэрт оролцуулахад тэгш байдлыг хангахад эерэг нөлөө үзүүлэх юм.
Мэргэжил сонголтод жендэрийн хэвшмэл ойлголт нөлөөлдөг
Дотоодын болон олон улсын судалгаануудын дүгнэлтээр сурагчдын мэргэжил сонголтод гэр бүл, сургуулийн орчин нөхцөл, нийгмийн хандлагаас гадна мэргэжилд суурилсан хэвшмэл ойлголтууд нөлөөлж байна.
Эрэгтэй, эмэгтэй хүний стрессээ тайлах зан байдал нь даавраас хамаарч ялгаатай байдаг
Хүний сэтгэл санаа, бие сэтгэлийг тайвшруулах үйлчилгээтэй окситоцин дааврын хэмжээ нь эмэгтэй хүнд эрэгтэй хүнээс харьцангуй их байна. Эрэгтэй, эмэгтэй хүний стрессээ тайлах зан байдал нь даавраас хамаарч ялгаатай байдаг нь үнэн бөгөөд эмэгтэйчүүдийн хувьд хүн хоорондын харилцаа илүү чухал байдаг.
Хэвшмэл ойлголтод тулгуурлан, бие бялдрын хөгжил, харагдах байдлаар нь ялгаварлан гадуурхаж байна
Имане Хэлиф нь эмэгтэй хүн бөгөөд эмэгтэй хүн биш гэсэн албан ёсны баримт, мэдэгдэл огт байхгүй, мөн маргааны сэдэв болоод буй трансжендэр эсвэл интерсекс /эр, эмийн хүйсийн алинд ч багтдаггүй/ биш.
Жендэрийн хэвшмэл ойлголтод суурилсан, эмэгтэй улстөрчид рүү чиглэсэн дайралт их байна
Цахим орчинд түгдэг энэ мэт постууд нь жендэрийн хэвшмэл ойлголтын шинжтэй тул манай улсад хийгдсэн холбогдох судалгаануудаас хүргэе.
Эрэгтэй, эмэгтэй хүмүүс эерэг, сөрөг хов жив ярих нь ижил байдаг
Эерэг ба сөрөг хов жив ярихдаа эрэгтэй, эмэгтэй хүмүүс ижил байсан бол төвийг сахисан хов живд эмэгтэйчүүд эрчүүдээс илүү байжээ.
Хүүхдийг багаас нь жендэрийн хэвшмэл ойлголтоор хүмүүжүүлбэл урт хугацаандаа сөрөг нөлөөтэй
Хүүхдийг багаас нь жендэрийн хэвшмэл ойлголтын дагуу хүмүүжүүлэх нь урт хугацааны нөлөө болж үлддэг байна. Нөгөөтэйгүүр, хэрэв хүүхдүүдийг чадвараас нь илүүтэйгээр хүйсээс хамаарч хүмүүжүүлбэл авьяас чадвар нь дэмий үрэгдэж, хувь хүний онцлог нь буурах, амьдралын хэв маяг, ажил мэргэжил нь албан шахалт, дарамтад орох буюу өөрийнхөөрөө амьдарч чадахгүй болж цаашлаад сайн сайхан байдалд нь нөлөөлөх магадлалтай болдог.
“1990 оноос хойш мэдлэг, боловсролтой эрчүүдийн устгал явагдаж, эмэгтэйчүүд нийгмийг эзэлсэн” гэх яриа төөрөгдүүлсэн
Үзэл бодлоо бэхжүүлэхээр тоо баримт дурдахдаа худал мэдээлсэн түгээсэн, ардчилсан нийгмээс хойш мэдлэг, боловсролтой эрэгтэйчүүд үгүй болж байгаа гэх агуулгыг судалгаа, баримт дурдалгүйгээр ярьсан бөгөөд жендэрийн ялгаварлан гадуурхалтыг дэвэргэсэн, сөрөг үр дагаврыг зөвхөн нэг хүйсэд хамаатуулсан шинжтэй төөрөгдүүлсэн мэдээлэл байна.
“Мөнгөтэй болох гэж улс төрд орж байна” гэх агуулга бүхий бичлэг нь нэвтрүүлгийн хэсгээс таслан эвлүүлжээ
Шалгасан бичлэг нь “ӨРӨГ нэвтрүүлэг: – Тэдний улс төрд орох зорилго юу вэ?” нэвтрүүлгийн хэсгүүдээс таслан эвлүүлж агуулгыг нь өөрчилсөн байна.
“Эрэгтэй хүнээс л болж гэр бүл салдаг” гэх нь хэвшмэл, өрөөсгөл ойлголт
Гэр бүл цуцлуулах нь хоёр хүний хоорондын таарамж, сэтгэл санааны асуудал хэдий ч нийгмийн бичил эс болох гэр бүлийн бүтэц, түүний “эвдрэлийг” тайлбарлахдаа хэт нэг хүйс рүү чиглүүлж, буруутгах нь амь бөхтэй оршиж, эрэгтэйчүүдэд сэтгэл зүйн дайралт болсон хэвээр байна. Гэтэл сүүлийн жилүүдийн салах шалтгааны дийлэхийг буюу 70-80 хувийг таарамжгүй харилцаанаас болсон гэж судалгаагаар гарсан нь аль нэг хүйсийг шууд буруутгаж, нийгэмд үзэн ядуулах шалтгаан биш гэдгийг харуулж байна. Мөн хуульд эцэг, эх, эрэгтэй эмэгтэй гэхгүйгээр тэгш зохицуулсан байдаг.
Хүний оюун ухааны чадамж үсний уртаас хамаарахгүй
Дэлхийн хамгийн IQ өндөр хүмүүсийн жагсаалт болон мэргэжилтнүүдийн судалгааны тодруулгаар дээрх хэвшмэл ойголт батлагдахгүй, буруу ташаа утгатай хэлц байна.
“Хүйгээ цөвтүүлж, эрээ мохоосон эмс энэ төрийн мөхлийн үндэс болжихуй…” гэх бичлэгийн агуулга ТӨӨРӨГДҮҮЛСЭН
Шалгаж буй бичлэгт дурдагдсан агуулгыг бэлтгэсэн сэтгүүлч өөрийн үзэл бодлыг бэхжүүлэхийн тулд анхдагч эх сурвалжийн мэдээллийн агуулгыг гуйвуулж, хэт нэг талыг баримталж, тэнцвэргүй, ойлголтын зөрүү үүсгэх байдлаар бэлтгэсэн байна. Хууль эрх зүйн орчин болон түүний хэрэгжилтэд аль нэг хүйсийг хэт давамгайлан дэмжсэн зохицуулалт байхгүй бөгөөд холбогдох судалгаануудад “эрэгтэйчүүдийн тулгамдсан асуудал эмэгтэйчүүдээс үүдэлтэй” гэх дүгнэлт, тайлбар байхгүй байна.
Эр хүн уйлж болно
Эрэгтэй, эмэгтэй хүний уйлах хандлага, давтамжийн ялгаа нь өсвөр наснаас эхэлдэг . Бэлгийн бойжилтын үйл явц болон зарим даавар үүнд нөлөөлдөг гэсэн судалгаа, дүгнэлтүүд байгаа ч үүнийг хангалттай өргөн хүрээнд, бүрэн нотолсон нь хомс байна. Нөгөө талаар гэр бүлийн орчин, эцэг эхийн хүүхдээ хүмүүжүүлж буй байдал, хүйсийн хэвшмэл ойлголт зэрэг нийгэм, соёлын нөлөө ч хүний уйлах хандлагад нөлөөлдгийг онцоллоо.
Гэрийн ажил, хүүхэд асрах зэрэг нь зөвхөн эмэгтэй хүний үүрэг биш
Өрх, гэрийн хөдөлмөрийн ялгаатай хуваарилалт, зөрүүтэй байдал нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, цаашлаад улс орны эдийн засагт ч сөргөөр нөлөөлж байдаг тул гэрийн ажил, үүргийг тэнцүү хуваарилах, хүйсийн тэнцвэртэй байдлыг баримтлах нь чухал.