Цахим сүлжээнд өмнө болсон галт уулын дэлбэрэлтийн бичлэгийг түгээж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #425

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Сакуражима галт ууланд дэлбэрэлж болжээ гэх мэдээллийг, бичлэгийн хамт нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Дурдсан үйл явдал, ашигласан бичлэг нь өөр цаг үед болсон тул хэрэглэгчдийг төөрөгдүүлэхүйц байна.

2023 оны 02 дугаар сарын 08-нд Mass нэртэй пэйжид галт уулын дэлбэрэлтийн бичлэгийг “Японы Кюсю арлын Сакуражима галт уул дэлбэрчээ. Эх сурвалж: The Japan Times” гэх тайлбартай оруулсан нь 2023 оны 02 дугаар сарын 09-ний байдлаар 5.5 мянган реакц, 828 сэтгэгдэл цуглуулж, 1.3 мянган удаа цааш хуваалцсаныг нийт 241 мянган хэрэглэгч үзсэн байна.

Олон дагагчтай бусад сувгуудад ч ижил бичлэгийг, ижил тайлбартайгаар нийтэлсэн байна. Tovch medee.mn нэртэй пэйжид нийтэлсэнийг 110 мянган хэрэглэгч, АРСЛАН.мн Arslan mn пэйжид нийтэлснийг 6.1 мянган хэрэглэгч үзжээ.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

1. Цаг үеийн байдлыг мэдээлэхдээ өмнө болсон үйл явдлын дүрсийг ашигласан байна

Шалгаж буй мэдээллийн эх сурвалждаа дурдсан Japan Times агентлагийн вэбсайтаас агуулгаар хайлт хийхэд 02 дугаар сарын 08-нд Кагошима мужийн Кюшю арлын Сакуражима галт уул дэлбэрсэн тухай мэдээлжээ. Мэдээнд дурдсанаар “Кагошима мужийн Цаг уурын албанаас 01 дугаар сарын 14-нөөс эхлэн галт уулын хөрс өргөгдөж байгааг урьдчилж анхааралдаа авсан ба галт уулын дэлбэрэлт, хөрс хөөрсөн үзэгдлийн хоорондын хамаарал тодорхойгүй” гэсэн байна. Шалгаж буй мэдээллийг нийтэлсэн эх сурвалжууд үйл явдал болсон газрын нэрийг Кюсю гэж алдаатай дурджээ.


Шалгаж буй мэдээлэлд хавсаргасан бичлэгийн дүрсийг Google Reverse image search хэрэглүүрээр хайхад 2019 оны 11 дүгээр сарын 13-нд T N Нэртэй Youtube сувагт байршуулсан “Сакуражима галт уулын дэлбэрэлт” гэх гарчигтай бичлэг байна.

Шалгаж буй мэдээллийн агуулга, ашигласан бичлэг зөрүүтэй байгаа нь цаг үеийн байдлаас үүдэн нийгмийн сэтгэл зүй тогтворгүй болсон үед цахим хэрэглэгчдийг төөрөгдүүлж буй хэлбэр юм. Байгалийн гамшигтай холбоотойгоор дэлхий нийтээр санаа зовнин буй энэ цагт хэвлэл мэдээллийн байгууллага ёс зүйн зарчмаа баримталж, цахим хэрэглэгчид аливаа мэдээлэлд шүүлтүүртэй хандахыг уриалж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document