Кувейтэд 50 сая гаруй дугуй шатаж буй гэх бичлэг 2021 онд хийгдсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #589

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Кувейтэд 50 сая хуучин дугуй овоолсон овоолго 7 хоног шатаж байна. Байгальд маш их хор хөнөөл.” гэсэн гарчигтай бичлэг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Энэ бичлэг нь 2021 оны 08 дугаар сард мөн сошиал медиад тархаж байсан буюу интернэт орчинд одоо болж буй үйл явдал мэтээр түгээгдэх тохиолдлууд байдаг байна.

2023 оны 06 дугаар сарын 14-нд Tentsver.mn фэйсбүүк хуудас “Кувейтэд 50 сая хуучин дугуй овоолсон овоолго 7 хоног шатаж байна. Байгальд маш их хор хөнөөл.” гэсэн гарчигтайгаар их хэмжээний машины дугуй шатаж байгаа бичлэгийг постолсон байна.

Бид уг бичлэгийн хэсгийг зургаар хайх аргаар (reverse image search) хайж үзэхэд 2021 онд болсон үйл явдлын бичлэг болох талаар хайлтын үр дүнгүүд гарч ирсэн. Тодруулбал дэлхийн хамгийн том дугуйны оршуулгын газар гэх Кувейт улс дахь Ал Салми дахь хогийн цэгт 2021 оны 04 дүгээр сарын 29-нд гал гарч, их хэмжээний дугуй шатсан болохыг тухайн үед France24, India Today зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлж байсан байна. Түүнчлэн 2021 оны 05 дугаар сарын 01-нд Кувейтийн Орон нутгийн зөвлөлийн гишүүн Ахмад Ал Хадиан болон Кувейтийн гал команд гал гарсан талаар жиргэж байсан байна.

Энэ бичлэг нь 2021 оны 08 дугаар сард мөн сошиал медиад тархаж байсан буюу интернэт орчинд одоо болж буй үйл явдал мэтээр түгээгдэх тохиолдлууд байдаг байна.

Кувейт нь 1980-ад болон 1990-ээд онд Европ улсууд АНУ-аас их хэмжээний дугуй импортлох бизнес хийж байсан ба 2001 онд үүнийг зогсоон дугуйны импортыг хориглосон байна. Салми дахь дугуйн хогийн цэгт 50 сая давсан дугуй хураагдсан болохыг France24 2021 онд мэдээлж байжээ. 

Тус газар нь Кувейтийн нийслэлээс 10 орчим километр зайд байдаг бөгөөд үе үе их хэмжээний дугуй шатах нь хүн болон хүрээлэн орчимд сөрөг нөлөөтэй олон хорт бодисуудыг ялгаруулдаг байна. France24 агентлагийн мэдээлсэнээр 2021 онд 3 удаа санаатай үйлдэгдсэн гал гарч байсан байна.

Дугуйнуудыг дахин боловсруулах, дахин экспортлох ажил удаашралтай байгаа боловч тухайн газрыг цэвэрлэн 25,000 орон сууц барихаар төлөвлөсөн гэдгийг Reuters 2021 онд мэдээлжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Check document