Төөрөгдүүлсэн

ВероСеллийн найрлагад хөнгөн цагаан, хар тугалга, хүнд метал байгаа нь илэрсэн гэх мэдээлэл #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

Шалгаж буй мэдээлэлд дурдсан “Синовакийн Вероселл (Vero Cell) вакцин” гэдэг нь Хятадын төрийн өмчит “Синофарм” үйлдвэрийн Вероселл (Vero Cell) вакцин биш. Төстэй нэртэй хоёр үйлдвэр SARS-CoV-2 вирусийн эсрэг ижилхэн нэртэй вакцин гаргасан нь ийнхүү андуурахад хүргэдэг.

“Синовак” үйлдвэрийн Вероселл (Vero Cell) вакцин нь “in progress” буюу шалгалтын шатандаа явж байгаа.

Цааш унших »
Худал

1072 хувьцааны ногдол ашиг 690,000 төгрөг тараах боллоо гэх мэдээлэл #ХУДАЛ

Энэ мэдээллийн ногдол ашиг хэсгийг 2021 оноос эхэлж олгох мэт ойлгогдохоор гарчигласан нь олон нийтийг ТӨӨРӨГДҮҮЛСЭН байна. Мөн мэдээндээ 2023 оноос тараах боломжтой гэсэн төлөвлөгөөг энэ оноос эхлэн жилд 700 орчим тэрбум төгрөг хуваарилж эхэлнэ гэж ойлгогдохоор ХУДАЛ мэдээлэл оруулжээ.

Цааш унших »
Төөрөгдүүлсэн

Засгийн газар ирэх 7 дугаар сараас эхэлж таны цалингаас 36%-ийн шимтгэл суутгаж авна гэх мэдээлэл #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #62 2021.04.22 | Улаанбаатар хот, Монгол 2021 оны дөрөвдүгээр сарын 12-нд medleg.me гэх домайн хаяг бүхий вебсайтад “Засгийн газар ирэх 7 дугаар сараас эхэлж таны цалингаас 36%-ийн шимтгэл суутгаж авна. Эсэргүүцэж байвал шэйр хийгээрэй” гэх гарчигтай мэдээ оруулжээ. Уг сайтаас Facebook-т 7278 удаа хуваалцаж, 7979 сэтгэгдэл, 15,771 реакц авсан байна. /тархалтын байдлыг зургаас харна уу/ Уг мэдээлэлд: “Цалингаас суутгах: 1. НДШ хувь хүн 10.5%-12.5% болж өснө. 2. НДШ Аж ахуйн нэгжээс 10.5%-13.5% болж өснө. 3.

Цааш унших »
Худал

Синофармын вакцин тун хоорондын зай 28 хоног гэх мэдээлэл #ХУДАЛ

БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн хорооны шинэчилсэн зөвлөмжид “Одоогийн байдлаар ковидын эсрэг вакцинд хоёр тун хийгдэж байгаа; эхний болон хоёр дахь тун хоорондын зай нь 3 долоо хоног болон түүнээс дээш байх ба эхний тунгаас хойш дээд тал нь 8 долоо хоногт багтаж хоёр дахь тунг аль болох яаралтай хийж дуусгах ёстой” хэмээн оруулжээ. 

Цааш унших »
Худал

Хятад вакцин 73 төрлийн сөрөг нөлөөтэй гэх мэдээлэл #ХУДАЛ

ДЭМБ-д албан ёсоор бүртгэгдсэн болон яаралтай горимоор хэрэглэхийг зөвшөөрсөн вакцинууд хөгжүүлэлтийн шатаа түргэвчилж, үйлдвэрлэл, судалгааны ажил хамтдаа явахыг зөвшөөрч байгаа. БНХАУ-д үйлдвэрлэсэн вакцинуудыг ч энэ зарчмаар хөгжүүлж байна. Хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 9-ний байдлаар ДЭМБ-ын вакцины бүртгэлийн ажлын үе шатыг мэдээлснээс үзвэл БНХАУ-ын вакцинууд гурав болон дөрөвдүгээр шатандаа хянагдаж байгааг мэдээлжээ.

Цааш унших »
Худал

Хөхүүл ээжүүд болон жирэмсэн эмэгтэйчүүд вакцин хийлгэж болохгүй #БАТЛАГДААГҮЙ

“Ковидын эсрэг вакцин нь идэвхтэй, жинхэнэ вирусийг ашигладаггүй бөгөөд mRNA эсийн цөмд ордоггүй” тул энэ талаарх вакцины аюулгүй байдлын мэдээлэл бага байгаа ч НҮБ-ын Хүүхдийн сангаас (UNICEF) биологи, эмнэлзүйн хувьд хөхүүл хүүхдэд учруулах эрсдэл бага гэдгийг хүлээн зөвшөөрсөн.

Цааш унших »
Худал

Олон Улсын Олимпийн Хороо Н.Түвшинбаярын медалийг хураасан гэх мэдээлэл #ХУДАЛ

Олон Улсын Олимпын Хорооны вэбсайтад техникийн асуудал үүссэний улмаас тамирчдын мэдээллийн хураангуй хэсэгт медалийн тоог 0 хэмээн бичигдсэн ч ОУОХ тус асуудлыг засаж залруулсан байна. Иймд Н.Түвшинбаярын медалийг хураасан гэх мэдээлэл худал юм.

Цааш унших »
Төөрөгдүүлсэн

Зомби халдварт бэлэн байхыг сануулав #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #56 2021.03.12 | Улаанбаатар хот, Монгол 2021 оны гуравдугаар сарын 9-нд news.mn сайтад “АНУ-ын эрх баригчид зомби халдварт бэлэн байхыг сануулжээ” гэсэн нийтлэл орсон бөгөөд 2021.03.11 өдрийн 16:10 цагийн байдлаар тус нийтлэлийг Фейсбүүкт нийт 2,288 удаа хуваалцаж, 2,609 сэтгэгдэл үлдээн, 3,825 реакц даржээ. Үүний дагуу бид дараах байдлаар шалгалт хийлээ. Уг зөвлөмжтэй холбоотой гадны баримт шалгалтыг хайж үзэхэд АНУ-ын TEGNA корпорацид бүртгэлтэй WUSA9 болон USA Today сайтуудын нийтлэл гарч ирсэн бөгөөд дараах байдлаар орчуулан хүргэж

Цааш унших »
Худал

Залуусыг фитнесст явуулахад 500 тэрбумыг төсвөөс зарцуулна #ХУДАЛ

Залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх хоёр сарын хугацаатай тэтгэлэгт сургалтад хамруулахад 500 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ. 

Цааш унших »
Төөрөгдүүлсэн

24 байршилд газраа чөлөөлөөд байранд орох боломжтой #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

Нийслэлийн Орон Сууцны Корпорациийн Газрын Менежментийн хэлтэсийн мэргэжилтэн н.Ганчимэг “Тус мэдээлэл нь НОСК-оос  хоёр жилийн өмнө нийтэлсэн мэдээ. Тус байршлууд дээр хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой нь үнэн ч одоогийн байдлаар зөвхөн СХД-ийн есдүгээр хороо болон БЗД-ийн 19 дүгээр хороонд бүртгэл аваад, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа.” гэх тайлбарыг өглөө.

Цааш унших »
Худал

Вакцин хийх нь хүний дархлалын системийг сөнөөнө #ХУДАЛ

АНУ-ын Халдвар судлал, урьдчин сэргийлэх төвийн мэдээлснээр вакцины RNA (РНХ буюу Рибонуклейн хүчил) нь эсэд ковидын дархлаа бий болгох уураг үүсгэхэд тусалдаг бөгөөд дараа нь хүний бие өөрөө тус РНХ-г устгадаг.

Цааш унших »
Үнэн

Цагаан сараар гадуур гарвал 500 мянган төгрөгөөр торгоно #ҮНЭН

Хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм зөрчсөн иргэнийг 500,000, аж ахуйн нэгжийг 5 сая төгрөгөөр торгоно гэсэн хуулийн заалтын бий бөгөөд цагаан сараар айлд очиж золголт хийсэн тохиолдолд зөрчлийн хэрэг үүсгэж торгууль ноогдуулна. 

Цааш унших »
Үнэн

Монгол Улс Pfizer вакцины 20 мянган тунг хандиваар хүлээн авч магадгүй гэх мэдээлэл #ҮНЭН

ДЭМБ-аас 2021 оны хоёрдугаар сарын 3-нд “COVAX түгээлтийн түр хугацааны урьдчилсан мэдээ” гэж гаргасан. Түүнд хөгжиж буй орнуудад зориулсан урьдчилсан амлалт хэлбэрээр Монгол Улсад AZ/SK Bio вакцины 163,200 тунг Indicative distribution буюу заагдсан хуваарилалтаар, харин Pfizer вакцины 25,740 тунг exceptional allocation буюу онцгой хуваарилалтаар олгохоор заажээ.

Цааш унших »
Төөрөгдүүлсэн

Норвегт вакцин хийлгэсэн 23 хүн нас барсан гэх мэдээлэл нь #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

Норвегийн Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн (NIPH) мэдээлснээр Норвегид ковидын вакцин хийж эхлэх үед 23 нас баралт бүртгэгдсэн. Одоогийн байдлаар эдгээр тохиолдлын 13-ийг нь тус агентлаг үнэлээд байгаа бөгөөд үр дүнд нь ВАКЦИНААС БОЛЖ НАС БАРСАН ГЭЖ ДҮГНЭХГҮЙ гэжээ.

Цааш унших »
Үнэн

Энэтхэгт вакцины үйлдвэрийн өртгөтгөл шатсан нь #ҮНЭН, гэхдээ COVID-19 вакцины үйлдвэрлэлд нөлөөлөхгүй

Эх сурвалжуудын мэдээлсэнээр “COVID-19 вакцины үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ирээдүйд цар тахлын эсрэг илүү бэлтгэлтэй байхын тулд барьж буй өргөтгөлийн шинэ байгууламжид гал гарсан бөгөөд энэ нь COVID-19 вакцины үйлдвэрлэлд нөлөөлөхгүй” гэж компанийн зүгээс мэдэгджээ.

Цааш унших »
Худал

Вакцин тариулсан сувилагч нас барсан гэх мэдээлэл #ХУДАЛ

Шалгаж буй бичлэгийг 2020 оны 12 сарын 15-наас интернэт орчинд тараасан. Ройтерс агентлагийн баримт шалгагчид нягталж, ХУДАЛ мэдээлэл болохыг тогтоосон  тодорхой хүрээнд түгээлтийг хязгаарласан байна.

Цааш унших »