Худал

Лямбда (λ) хувилбар 72 цагт үхэлд хүргэдэг гэх мэдээлэл #ХУДАЛ

ДЭМБ-ын тайланд мэдээлснээр Перу улсад бүртгэгдсэн нийт ковидын тохиолдлын 81 гаруй хувь нь Лямбда хувилбар байсан. 2021 оны дөрөвдүгээр сарын 10-нд 10,623 шинэ тохиолдол бүртгэгдэж, 1024 нас баралт тохиож байжээ. Шалгаж буй мэдээлэлд дурдсанчлан “Лямбда хувилбар 72 цагийн дотор үхэлд хүргэдэг” юм бол Лямбдагаар халдварласан 8604 хүн нас барсан байх тооцоо гарна. Харин бодит тоо нь 1024 нас баралт байгаа нь дээрх мэдээллийг худал гэж үзэх үндэслэл юм.

Цааш унших »
Худал

Хятад вакцин хүний эд эсийг сорж, дархлаа унагадгийг АНУ-ын эрдэмтэд нотоллоо гэх мэдээлэл #ХУДАЛ

Вашингтоны Их Сургуулиас гаргасан судалгааны бүтээлүүдээс “mRNA вакцин таван цул эрхтэнд наалдаж, эд эсийг шимэн сордог” гэх агуулгатай судалгаа огт байхгүй байна. ДЭМБ болон бусад нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны сэтгүүлүүдэд нийтлэгдсэн бүтээлүүдэд ч “mRNA вакцин таван цул эрхтэнд наалдаж, эд эсийг шимэн сорж, дархлааг унагадаг” гэх мэдээлэл алга.

Цааш унших »
Төөрөгдүүлсэн

ДЭМБ хүүхдэд туршилтын журмаар вакцин хийхийг зөвшөөрсөн шийдвэрээ цуцалж буйгаа зарлалаа гэх мэдээлэл #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

2021 оны 6-р сарын 23-нд гаргасан шинэчилсэн зөвлөмждөө ДЭМБ өндөр эрсдэлд буй 12-15 насны хүүхдүүд вакцинд түрүүлж хамрагдах шаардлагатай бусад хүмүүсийн адилаар уг вакциныг хийлгэж болно гэж тусгасан.

Цааш унших »
Худал

Долдугаар сарын 1-ээс хараалын үг ашиглавал торгоно гэх мэдээлэл #ХУДАЛ

Одоогоор 1996 онд батлагдсан Соёлын тухай хууль үйлчилж байгаа бөгөөд Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлсэн нь эцэслэн батлагдаагүй, хэлэлцүүлгийн шатанд байна. 2021.07.01-ний өдрөөс хэрэгжих соёлын тухай хууль гэж байхгүй байна.

Цааш унших »
Худал

АНУ-ын Дээд шүүх бүх нийтийн вакцинжуулалтыг цуцаллаа гэх мэдээлэл #ХУДАЛ

Вакцинжуулалтад заавал хамрагдах эсэх шийдвэрийг улсаас биш мужууд тусдаа гаргадаг. Өнөөдрийн байдлаар АНУ-ын 50 муж бүгд хүүхдийг улсын болон хувийн сургуульд элсэхийн тулд “зарим халдварт өвчний эсрэг” вакцинд хамрагдсан байхыг хуулиндаа тусгасан байдаг. АНУ-ын Халварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төв /CDC/ улсын сургуулийн вакцинжуулалтын тухай хуулийг вэбсайтдаа дэлгэрэнгүй оруулсан.

Цааш унших »
Худал

Номын баярыг бүх нийтийн АМРАЛТЫН ӨДӨР болгох хуулийн төсөл санаачилжээ гэх мэдээлэл #ХУДАЛ

Өнгөрсөн оны есдүгээр сард өргөн барьсан хуулийн төсөлд “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.17-д “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд: 5 болон 9 дүгээр сарын 3 дахь долоо хоногийн амралтын өдрүүд” гэж нэмэлт оруулах” гэж заасан.

Цааш унших »
Төөрөгдүүлсэн

Эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүс сонгууль өгөх боломжгүй юм байна гэх мэдээлэл #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журам”-ын 6.8.1, 6.8.2, 6.8.3-т заасан сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 58.4-т заасны дагуу санал авах өдрөөс 7-оос доошгүй хоногийн өмнө батлагдсан маягтын дагуу тухайн тусгаарлах байр, эмнэлгийн захиргаанд гаргана.

Цааш унших »
Үнэн

Санал авах байрыг ариутгахын тулд түр хаасан нь #ҮНЭН

СЕХ-ны 16:00 цагийн мэдээллийн үеэр Хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ: “Энэ удаагийн сонгуульд халдвар хамгааллын дэглэм баримтлах Засгийн газрын 152 дугаар тогтоолын дагуу Мэргэжлийн хяналтын газрын шаардлагаар ариутгал хийж байгаа… Иргэний сонгох, сонгогдох эрхэд саад учруулсан аливаа үйлдэл нь гэмт хэрэг болон зөрчлийн шинжтэй байдаг. Шаардлагатай гэж үзвэл холбогдох мэргэжлийн байгууллагуудад нь арга хэмжээ авахуулах боломжтой гэж СЕХ үзэж байна” гэсэн юм.

Цааш унших »
Үнэн

Сонгуулийн байранд саналын хуудсыг дугаарласан зөрчил гарсан нь #ҮНЭН, шалтгааныг шалгаж байна

өрөг.mn пэйж хуудсаараа лайв хийж дамжуулсан бичлэгт өмгөөлөгч н.Билгүүн гэж өөрийгөө танилцуулсан иргэн болсон процессыг ярьж, “Цагдаагийн байгууллагаас ирж ажиглагч нараас байцаалт авсан. Яг одоо шалгалтын ажиллагаа дотор явагдаж байгаа” гэсэн юм.

Цааш унших »
Худал

Хар машинд монгол залуус программ бичиж хүссэн үр дүнг гаргадаг болсон гэх мэдээлэл #ХУДАЛ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #70 2021.06.08 | Улаанбаатар хот, Монгол 2021 оны тавдугаар сарын 20-нд totgo.mn гэх нэртэй facebook пэйжид сонгуулийн санал тоолох автомат машины талаар ноцтой мэдээлэл агуулсан бичлэг цацагдсан. Бичлэгийн тайлбар хэсэгт “2020 оны #УИХ-ын болон #Орон нутгийн #сонгууль_луйвар болсон тухай гэрч залуу мэдэгдлээ#IT Г.Ган-Очир: 2012 онд Сонгуулийн Хар машин Монголд орж ирэхдээ 6 жилийн лицензтэй орж ирсэн. #Тэр лиценз нь 2018 онд дуусаад СЕХ Мөөгий, Мөнхбат гэдэг хоёр залуугаар программыг нь бичүүлсэн. Энэ хоёр залуу программыг

Цааш унших »
Худал

Жон Савэйжо залилуулж, Монголоос явснаас хойш MagicNet дампуурсан гэх мэдээлэл #ХУДАЛ

Жон Савэйжог 2004 оны нэгдүгээр сард Монгол дахь ажлаа дуусгасан. Мэйжикнэт ХХК хамгийн сүүлд 2020 оны гуравдугаар сараас эхлэн суурин холбооны операторын MagicCall7997 үйлчилгээг нэвтрүүлэн аж ахуйн нэгж байгууллагуудыг интернэт- харилцаа холбооны иж бүрэн, хямд өртөг бүхий үйлчилгээгээр хангаж эхлээд байна.

Цааш унших »
Төөрөгдүүлсэн

ВероСеллийн найрлагад хөнгөн цагаан, хар тугалга, хүнд метал байгаа нь илэрсэн гэх мэдээлэл #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

Шалгаж буй мэдээлэлд дурдсан “Синовакийн Вероселл (Vero Cell) вакцин” гэдэг нь Хятадын төрийн өмчит “Синофарм” үйлдвэрийн Вероселл (Vero Cell) вакцин биш. Төстэй нэртэй хоёр үйлдвэр SARS-CoV-2 вирусийн эсрэг ижилхэн нэртэй вакцин гаргасан нь ийнхүү андуурахад хүргэдэг.

“Синовак” үйлдвэрийн Вероселл (Vero Cell) вакцин нь “in progress” буюу шалгалтын шатандаа явж байгаа.

Цааш унших »
Худал

1072 хувьцааны ногдол ашиг 690,000 төгрөг тараах боллоо гэх мэдээлэл #ХУДАЛ

Энэ мэдээллийн ногдол ашиг хэсгийг 2021 оноос эхэлж олгох мэт ойлгогдохоор гарчигласан нь олон нийтийг ТӨӨРӨГДҮҮЛСЭН байна. Мөн мэдээндээ 2023 оноос тараах боломжтой гэсэн төлөвлөгөөг энэ оноос эхлэн жилд 700 орчим тэрбум төгрөг хуваарилж эхэлнэ гэж ойлгогдохоор ХУДАЛ мэдээлэл оруулжээ.

Цааш унших »
Төөрөгдүүлсэн

Засгийн газар ирэх 7 дугаар сараас эхэлж таны цалингаас 36%-ийн шимтгэл суутгаж авна гэх мэдээлэл #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #62 2021.04.22 | Улаанбаатар хот, Монгол 2021 оны дөрөвдүгээр сарын 12-нд medleg.me гэх домайн хаяг бүхий вебсайтад “Засгийн газар ирэх 7 дугаар сараас эхэлж таны цалингаас 36%-ийн шимтгэл суутгаж авна. Эсэргүүцэж байвал шэйр хийгээрэй” гэх гарчигтай мэдээ оруулжээ. Уг сайтаас Facebook-т 7278 удаа хуваалцаж, 7979 сэтгэгдэл, 15,771 реакц авсан байна. /тархалтын байдлыг зургаас харна уу/ Уг мэдээлэлд: “Цалингаас суутгах: 1. НДШ хувь хүн 10.5%-12.5% болж өснө. 2. НДШ Аж ахуйн нэгжээс 10.5%-13.5% болж өснө. 3.

Цааш унших »
Худал

Синофармын вакцин тун хоорондын зай 28 хоног гэх мэдээлэл #ХУДАЛ

БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн хорооны шинэчилсэн зөвлөмжид “Одоогийн байдлаар ковидын эсрэг вакцинд хоёр тун хийгдэж байгаа; эхний болон хоёр дахь тун хоорондын зай нь 3 долоо хоног болон түүнээс дээш байх ба эхний тунгаас хойш дээд тал нь 8 долоо хоногт багтаж хоёр дахь тунг аль болох яаралтай хийж дуусгах ёстой” хэмээн оруулжээ. 

Цааш унших »
Худал

Хятад вакцин 73 төрлийн сөрөг нөлөөтэй гэх мэдээлэл #ХУДАЛ

ДЭМБ-д албан ёсоор бүртгэгдсэн болон яаралтай горимоор хэрэглэхийг зөвшөөрсөн вакцинууд хөгжүүлэлтийн шатаа түргэвчилж, үйлдвэрлэл, судалгааны ажил хамтдаа явахыг зөвшөөрч байгаа. БНХАУ-д үйлдвэрлэсэн вакцинуудыг ч энэ зарчмаар хөгжүүлж байна. Хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 9-ний байдлаар ДЭМБ-ын вакцины бүртгэлийн ажлын үе шатыг мэдээлснээс үзвэл БНХАУ-ын вакцинууд гурав болон дөрөвдүгээр шатандаа хянагдаж байгааг мэдээлжээ.

Цааш унших »
Худал

Хөхүүл ээжүүд болон жирэмсэн эмэгтэйчүүд вакцин хийлгэж болохгүй #БАТЛАГДААГҮЙ

“Ковидын эсрэг вакцин нь идэвхтэй, жинхэнэ вирусийг ашигладаггүй бөгөөд mRNA эсийн цөмд ордоггүй” тул энэ талаарх вакцины аюулгүй байдлын мэдээлэл бага байгаа ч НҮБ-ын Хүүхдийн сангаас (UNICEF) биологи, эмнэлзүйн хувьд хөхүүл хүүхдэд учруулах эрсдэл бага гэдгийг хүлээн зөвшөөрсөн.

Цааш унших »