2021 оны бичлэгт 2023 онд болсон үйл явдлыг хамаатуулан эвлүүлжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #995

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Э.Уянгыг Ардчилсан намд ажиллаж байгаа гэх агуулга бүхий бичлэгийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Шалгасан бичлэгийн эх хувилбар нь 2021 онд нийтлэгдсэн бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалсан бичлэг ажээ.

2024 оны зургаадугаар сарын 09-нд Алдагдсан 12 жил гэх хуудаснаас “Амьдрал өөрөө жүжиг” тексттэйгээр жүжигчин Э.Уянгын ардчилсан намыг логотой богино хэмжээний бичлэгийг нийтэлжээ. Тус бичлэг нь нийт 2,700 гаруй реакц, 333 сэтгэгдэл авч, 487 удаа цааш түгээгдэж, 675 мянга гаруй удаа үзжээ. Мөн зургаадугаар сарын 09-нд Урт чих гэх хуудаснаас “Ишшшш Уянгаа минь дээ хорвоо жижигхэн ш дээ. Худал үг 3 алхахгүй л баригдана” гэх тайлбартайгаар Ардчилсан намын логотой бичлэгтэй, “Одноогийн podcast” гэх зургийг хавсаргажээ. Тус бичлэг нь нийт 1,200 гаруй реакц, 122 сэтгэгдэл авч, 940 удаа цааш түгээгдэж, 137 мянга гаруй удаа үзжээ. Мөн шалгасан бичлэгийн төгсгөл хэсэгт “Ардчилсан нам 33 жилийн ой” гэх богино хэмжээний бичлэгийг эвлүүлжээ.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

Шалгасан бичлэгийн эх хувилбар нь 2021 оны зургаадугаар сарын 09-нд Golden Victoria гэх хуудаст “Ирээдүйн амьдрал чинь чамаас хамаарна, залуу минь! Хариуцлага, хариуцлага, хариуцлага…” гэх тайлбартайгаар нийтлэгджээ. Доорх зургаас харвал бичлэгийн эх хувилбарт Ардчилсан намын лого байхгүйг харж болох юм.

Бичлэгийн эх хувилбарт “Бид Монгол Улсын түүхэнд анх удаа зургаан жил ерөнхийлөгчөөр ажиллах төрийн тэргүүнээ сонгох гэж байна… Өнөөдөр дулаахан нартай өдөр байгаа учир хайртай бүхнийхээ төлөө гараа ариутгаад маскаа зүүгээд сонгуульдаа идэвхтэй оролцоорой…” гэх агуулгыг дурджээ.

Э.Уянгын бичлэгийн эх хувилбар 2021 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэх агуулгатай нийтлэгдсэн. Гэтэл ардчилсан намын 33 жилийн ой 2023 онд болсон.

Шалгасан бичлэгт эвлүүлсэн Одноогийн podcast гэх зураг нь 2020 оны хоёрдугаар сарын 11-нд Saldan Odontuya гэх хаягт нийтлэгдсэн. Тухайлбал, Mbook.mn платформд орсон Одноогийн podcast-ийн тайлбар хэсэгт 2015 онд бичиж байсан “Гамшгийн эдийн засаг” нийтлэлээ та бүхэндээ подкаст хэлбэрээр хүргэж байна” хэмээжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Check document