Search

“Made with AI” буюу “Хиймэл оюун ашигласан” гэх тэмдэглэгээг постдоо оруулаарай

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 985

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Хүүеее ерөнкийлэгч маань далдуур ламын ажил давхар хийгээд явдаг юм байна шдээ, Хөөркий минь үе үе л шагнал урамшуулал тарааж харагддагсан. Ийм учиртай байж” гэсэн тайлбартай, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн царайг AI ашиглаж ламын ярианд эвлүүлсэн бичлэг оруулсан

Баримт шалгалтын үр дүн

Хэрэв хиймэл оюун ашиглан бүтээсэн зураг, бичлэгээ Facebook-т оруулах бол Мета компани “Made with AI” буюу “хиймэл оюун ашигласан” гэж шошголохыг шаардаж байгаа. Хэрэв энэ сонголтыг идэвхжүүлж, олон нийтэд хиймэл оюун ашигласан гэх мэдээллээ хүргээгүй бол тухайн контент хуурамч мэдээлэл агуулсан эсэхээс үл хамааран алгоритм ажиллаж, хязгаарлалт хийх юм.

2024 оны 05 дугаар сарын 28-нд Солигдсон шүү нэртэй пэйжээс “Хүүеее ерөнкийлэгч маань далдуур ламын ажил давхар хийгээд явдаг юм байна шдээ🙏🙏Хөөркий минь үе үе л шагнал урамшуулал тарааж харагддагсан. Ийм учиртай байж” гэсэн тайлбартай, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн царайг AI ашиглаж ламын ярианд эвлүүлсэн бичлэг оруулсан нь 502 удаа цааш түгээгдээд байна.

Бичлэгт “Хурдхан хурдхан юмаа хийчихсэн бол хичнээн гэр бүлийг өвчингүй, зовлонгүй, элэг бүтэн байлгах байсан бол доо гэж бодох асуудал байгаа юм” гэж ярьсан байна. Мөн бичлэгт “#утаагүймонгол” гэж бичсэн нь агаарын бохирдлын эсрэг ажлыг хурдан хийх байсан гэж харамсаж буй мэт сэтгэгдэл төрүүлэхээр зохиомжилжээ.

  • Бичлэгийн агуулгад хуурамч мэдээлэл байгаа эсэхийг баримтаар шалгах боломжгүй, үзэл бодол байна.
  • Харин хиймэл оюун ашиглан бүтээсэн атлаа энэ талаараа олон нийтэд мэдээлэл хүргээгүй нь төөрөгдүүлэх нөхцөл болох боломжтой тул дараах баримт шалгалтыг хийлээ.

Бичлэгийн эх сурвалж нь 05 дугаар сарын 8-нд Medee.mn пэйжид “Үйлийн үр хаяг андуурдаггүй…” гэсэн тайлбартай, Дамбадаржайлин хийдийн гэсгүй лам Эрдэнэсайханы ярилцлагын хэсгээс хоолойг өөрчлөлгүйгээр ашигласан байна. Бичлэгийн 0:58 дахь цагаас эхэлж “Өнөөдөр Дарханы зам гээд нэг зам тавих гэж хичнээн хүн гэмтэж бэртэв…Засаг төр хурдхан хурдхан юмаа хийчихсэн бол хичнээн гэр бүлийг өвчингүй, зовлонгүй, элэг бүтэн байлгах байсан бол доо гэж бодох асуудал байгаа юм” гэж ярьсан байна.

“Made with AI” шошгыг заавал идэвхжүүлээрэй

Хэрэв хиймэл оюун ашиглан бүтээсэн зураг, бичлэгээ Facebook-т оруулах бол Мета компани “Made with AI” буюу “хиймэл оюун ашигласан” гэж шошголохыг шаардаж байгаа. Хэрэв энэ сонголтыг идэвхжүүлж, олон нийтэд хиймэл оюун ашигласан гэх мэдээллээ хүргээгүй бол тухайн контент хуурамч мэдээлэл агуулсан эсэхээс үл хамааран алгоритм ажиллаж, хязгаарлалт хийх юм.

Энэ шошгын сонголт одоогоор компьютерээр оруулж байгаа тохиолдолд идэвхгүй тул гар утсаар оруулж, энэхүү шошгыг зүүж өгөөрэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document