Search

“Японы эрдэмтэн 15 цагаас хойш хүнд хоол идэхгүй, элэгнийхээ өөхлөлтийг идүүлж эрүүлжинэ” гэх нээлт хийсэн гэдэг нь төөрөгдүүлсэн мэдээлэл

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 979

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“15 цагаас хойш хүнд хоол идэхгүй өөрийнхөө өөхлөлтийг идүүлж эрүүлжинэ гэж нээгээд Нобелийн шагнал хүртжээ” гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Японы эрдэмтэн Yoshinori Ohsumi Аутофаги буюу эсийн цитоплазм дахь хуучин, гэмтсэн, хэвийн бус уураг болон бодисыг задалж, устгаж, эсийн шинэчлэх үйл явцыг нээсэн ч шалгаж буй мэдээлэлд дурдсанчлан 15 цагаас хойш юм идэхгүй байх тухай огт дурдаагүй байна.

2024 оны тавдугаар сарын 20-нд Mongolian News хуудсаас “Элэгний өөхлөлтийг: Японы эрдэмтэн 15 цагаас хойш хүнд хоол идэхгүй, өөрийнхөө өөхлөлтийг идүүлж эрүүлжинэ гэж нээгээд Нобелийн шагнал хүрлээ!” гэх мэдээллийг түгээжээ. Тус мэдээлэл нь нийт 327 реакц, 18 сэтгэгдэл авч, 1,200 гаруй удаа цааш түгээгдсэн байна.

Хүний аутофагийг өдөөх хамгийн тохиромжтой хугацааны талаар хангалттай судалгаа хийгдээгүй

2016 онд Японы эрдэмтэн Yoshinori Ohsumi атофагийн(autophagy) механизмын нээлтийн төлөө физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагнал хүртсэн . Атофаги(autophagy) гэх үг нь Грек хэлний auto буюу “өөрийн”, phagein “идэх” гэсэн үгээс гаралтай “өөрийгөө идэх” гэсэн утгатай юм.

Эс мембранаа бүрхсэнээр өөрийгөө устгаж, уут шиг цэврүүтийг үүсгэж, задрахын тулд лисозом гэж нэрлэгдэх дахин боловсруулах тасалгаанд аваачдаг болохыг 1960-аад оны үед судлаачид ажиглажээ. 1990-ээд оны эхээр Yoshinori Ohsumi аутофагид шаардлагатай генийг тодорхойлохын тулд талхны хөрөнгийг ашиглан хэд хэдэн туршилт хийсэн амжилттай болсон. 1998 онд судлаач Н.Мизүшима, Х.Сугита, Т.Ёшимори болон Ё.Осуми хүний эсэд аутофаги үйлчилдэг болохыг харуулсан судалгаа хийжээ.

Аутофаги нь эсийн цитоплазм дахь хуучин, гэмтсэн, хэвийн бус уураг болон бодисыг задалж, устгаж, эсийн шинэчлэлтийг дэмждэг бие махбодын өөрийгөө хамгаалах механизм юм. Амьтанд хийсэн судалгаагаар 24-48 цаг мацаг барих нь энэ үйл явцыг хурдан эхлүүлэхэд хангалттай гэж үзсэн боловч хүний аутофагийг өдөөх хамгийн тохиромжтой хугацааны талаар хангалттай судалгаа хийгдээгүй байна.

Мацаг барих нь архины шалтгаант бус элэгний өөхлөлтөд тустай

2023 оны 10 дугаар сарын 6-нд АНУ-ын Биотехнологийн мэдээллийн үндэсний төвийн архивд байршуулсан Саудын Арабын Умм Аль-Кура их сургуулийн Эм зүйн коллежийн эм зүй, хор судлалын тэнхимийн професор Нассер М Алорфи, Ахмед М Ашур нарын “Архины бус шалтгаант элэгний өвчинтэй ахмадуудад мацаг барих нөлөө: Clinical trials.gov бүртгэлийн тойм” судалгаанд “Рамадан мацаг барилтын NAFLD өвчтөнүүдийн биеийн бүтэц, цусны даралт, глюкозын солилцоо, үрэвслийн маркеруудад үзүүлэх нөлөө: Ажиглалтын туршилт“, “Рамадан сарын завсарлагатай мацаг барилтын эрүүл насанд хүрэгчдийн элэгний үйл ажиллагаанд үзүүлэх нөлөө: Системчилсэн тойм, мета-анализ, мета-регресс”, болон “NAFLD өвчтөнүүдийн лаборатори, рентген, антропометрийн үзүүлэлтүүдэд завсарлагатай мацаг барих нөлөө” зэрэг судалгааны ажилд үндэслэн “мацаг барих нь элэгний үйл ажиллагааг сайжруулах боломжтой бөгөөд энэ нь элэгний өөхний хуримтлал эсвэл үрэвслийг бууруулдаг болохыг харуулж байна” хэмээжээ. Гэхдээ энэ нь NAFLD буюу зөвхөн Архины бус шалтгаант элэг өөхлөх өвчинтэй хүмүүсийн дунд хийсэн бөгөөд нийт холестерины түвшин энэ мацаг барих хугацаанд сайжирч магадгүй юм гэжээ.зэрэг судалгааны ажилд үндэслэн “мацаг барих нь элэгний үйл ажиллагааг сайжруулах боломжтой бөгөөд энэ нь элэгний өөхний хуримтлал эсвэл үрэвслийг бууруулдаг болохыг харуулж байна” хэмээжээ.

Аливаа эрүүл мэндийн холбогдолтой мэдээлэлд няхуур хандаж, үргэлж эмчээс зөвлөгөө авах нь зүйтэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document