Search

Сэтгэл хөдөлгөсөн хуурамч түүхээр залилангийн хохирогч болгож болзошгүй мэдээллүүд гарсаар байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #780

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Хань минь барилга дээр зовж тэвчиж үнэндээ 3 сар хөөцөлдөж аваагүй бсан цалингийнхаа талыг аваад автобусанд алдчихжээ” гэх түүх оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хаягт өөрийн зураггүй, тодорхойгүй нэртэй, хөтөлсөн түүх нь цөөн тооны постыг шэйрлэсэн зэргээр бодит хэрэглэгчийн хаяг гэхээргүй байна. Харин оруулсан түүх нь хүний сэтгэлийг хөдөлгөхүйц бичигдсэн ба ашигласан зураг нь мөн өөр ийм сэтгэл хөдөлгөм түүхтэй хамт олон жил интернэтэд байдаг зураг байна. Тухайлбал, “Эмнэлгээс гарахад түүнийг хэн ч тосож авсангүй…” гэж эхэлдэг түүх энэ зурагтайгаа цахим орчинд байршдагийг зурагаар хайх аргын эхний илэрцээр л харж болно.

2023 оны 11 дүгээр сарын 28-нд Зүүн хараа нэгдсэн зарын группэд Enxee Enxee  нэртэй хаягаас “Хань минь барилга дээр зовж тэвчиж үнэндээ 3 сар хөөцөлдөж аваагүй бсан цалингийнхаа талыг аваад автобусанд алдчихжээ. Гэмшээд орж ирэхээр нь уурласангүй. Дотроо үнэхээр бачуурсан ч ханиа хараад уурлаж чадсангүй. За яах вэ миний хань гэсэн чинь санаа нь амарсан шинжтэй хүүхдүүдийнхээ дунд сууж байснаа . Ханиа мөнгөө тэмтэрдэггүй байжээ тэ энэ муу нокиаг үлдээсэн бгамаа гэнээ. Уган манайх гэртээ сайхан зурагт бас бус юм авна гэж их ярилцаж байсын 😔😔 ярисан юм бүтдэггүэ гэж үнэн юмаа би тэгээд нөхөртөө хэлэлгүй нэг юманд орцон нөхрөө баярлуулах бид 5 хичээж байгаамаа даанч тэр лайк шэйр нь цугларч өгөхгүй юмаө гэр бүлийг минь дэмжээд дор байгаа #тод #цэнхэр #линкээр ороод #лаяк дараад #Амжилт хүсээд #шэйр хийгээд амжилт хүсээд өгөөрэй” гэсэн тайлбартай, зураг оруулсан байна.

Хаягт өөрийн зураггүй, тодорхойгүй нэртэй, хөтөлсөн түүх нь цөөн тооны постыг шэйрлэсэн зэргээр бодит хэрэглэгчийн хаяг гэхээргүй байна. Харин оруулсан түүх нь хүний сэтгэлийг хөдөлгөхүйц бичигдсэн ба ашигласан зураг нь мөн өөр ийм сэтгэл хөдөлгөм түүхтэй хамт олон жил интернэтэд байдаг зураг байна. Тухайлбал, “Эмнэлгээс гарахад түүнийг хэн ч тосож авсангүй…” гэж эхэлдэг түүх энэ зурагтайгаа цахим орчинд байршдагийг зурагаар хайх аргын эхний илэрцээр л харж болно.

Хуурамч мэдээллээр хандалтаа өсгөх гэсэн санаархалтай олон нийтийн сэтгэл хөдөлгөм түүх зэргээр мэдээлэл түгээх нь муу зорилго агуулж байдаг.

Хэрэв аливаа мэдээлэлд итгэж, баталгаагүй холбоост дарж, хаягаа алдсан, улмаар залилуулж мөнгө шилжүүлсэн бол ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв, эсвэл 102 дугаарын утсанд хандаарай. Тус төв байгуулагдаад сар хүрэхгүй хугацаанд 260 гаруй дуудлага авч, 570 гаруй сая төгрөгийг царцааж, мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа аж.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document