Шуугианы үеэр илт худал мэдээлэл түгээж дэвэргэх нь ямар зорилготой вэ?

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #779

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Олон нийтийн анхаарлын төвд байгаа гэмт хэрэг, авлига, албан тушаалын гэмт хэрэг зэрэг мэдээллийн үед илт худал мэдээлэл бүтээж цацах технологи олон улсад ч Монголд ч гарсаар байна.

Баримт шалгалтын үр дүн

Мэдээллийн манипуляц хийх буюу олон нийтийн санаа бодлыг залуурдахыг оролдсон энэ төрлийн мэдээлэл нь нийтийг хамарсан шуугиан, авлига албан тушаалын хэргийн шийдвэрлэх явцад, мөн зайлшгүй мэдэх ёстой чухал асуудалтай зэрэгцүүлэн органик бусаар өндөр хандалт авахуулж, цахим орон зайг нь эзлэх зэргээр өрнөдөг тул шинж чанараар нь таньж мэддэг байхыг хичээгээрэй.

Сүүлийн үед сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй холбоотой мэдээллүүд олон нийтийн анхаарлын төвд байна. Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс гаргасан гомдлын дагуу илт худал мэдээлэл тараасан гэх хэргээр сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг яллагдагчаар татаж, хилийн хориг тавиад байна. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр түүнтэй холбоотой нүүрсний компанитай гэх мэдээллийг олон нийтэд түгээж байна.

Олон нийтийн анхаарлын төвд байгаа үйл явдал, авлига, албан тушаалын гэмт хэрэг зэрэг мэдээллийн үед илт худал мэдээлэл бүтээж цацах технологи олон улсад ч Монголд ч гарсаар байна.

Тухайлбал Н.Өнөрцэцэгийн талаар “Ланд 300-тай тэрбумтан сэтгүүлч чинь Лондонд бүүр хаустай гэжийн ш лдээгэх буюу “Заригийн Өнөрөөгийн хөрөнгө Лондонд хаус, 5000 малтай, 2 тэрбумын үнэт эдлэлтэй гэнэ“, “Бага байхдаа цонхоор хүүхэд түлхэж алсан“, “Өнөрөөгийн хоёр хүүхдийн эцэг нь Хятад юм байна. Хууль зүйн сайд сая тэгж мэдээлж байна шдээ…гэх мэтээр мэдээллүүдийг түгээж байна.

Эдгээр мэдээллийн дор сэтгэгдэл бичсэн байдлаас харахад нэр, зураг, хөтөлсөн түүх нь органик биш харагдах хаягуудаас “тийм үү, арай ч дээ” гэх мэт дагуулж идэвхжүүлсэн бол бодит хүмүүсийн хаягаас итгээгүй өнгө аястай, өмөөрч бичиж байгаа нь дийлэнх нь байна.

Яах гэж?

Энэ нь дараах хэдэн үр дагаврыг дагуулдаг.

  • Гол сэдэв, агуулгаас зайлуулах, төөрүүлэх,
  • Олон нийтийн сэтгэл зүйг тухайн сэдэвтэй холбоотой сөрөг мэдээлэлд “дархлаа суулгаж”, хэвийнчлэх,
  • Хуурамч, ташаа мэдээллээр анхаарлыг нь татаж, идэвхжүүлэх үйлдэлд уриалснаар алгоритмын ажиллагаагаар цахим орон зайд нь өөр бодит, чухал мэдээлэл орох боломжийг хязгаарлах г.м

Хаанаас?

Ихэвчлэн шуугиант мэдээлэлд холбогдогч этгээдийн талаас бодит байдлаас эрс зөрүүтэй, хүн үнэмшихийн аргагүй мэдээллүүдийг бэлтгэн хүргэдэг технологи бий. Үүнтэй зэрэгцээд олон нийтийн дэмжлэгийг улам их авсаар байгаа тухай мэдээллийг мөн давхар явуулах, өрөвдүүлэх зэргээр энэ манипуляц өрнөдөг.

Зарим хаягийг шинжлэхэд холбоо хамаарлын шинж илэрнэ. Тухайлбал,

Саруул Доржготов нэртэй хаягаар “Өнөрөөгийн хоёр хүүхдийн эцэг нь Хятад юм байна. Хууль зүйн сайд сая тэгж мэдээлж байна шдээ…” гэх мэдээллийг оруулаад, 3 групп руу шэйрлэсэн байна.

Мөн тухайн постыг шэйрлэсэн хэрэглэгч дунд Нандицэцэг Пүрэвдорж гэх хаягаар идэвхжүүлэн шэйрлэсэн нь харагдаж байна.

Энэ мэтчилэн өрнөж буй сэдвээр илт худал мэдээлэл түгээх үзэгдэл нь ихэвчлэн холбогдогч талаас өөрсдийнхөө эсрэг, гэхдээ хүн үнэмшихийн аргагүй мэдээлэл бүтээж түгээн, олон нийтийн сэтгэл зүйг залуурддаг үзэгдэл бий.

Мэдээллийн манипуляц хийх буюу олон нийтийн санаа бодлыг залуурдахыг оролдсон энэ төрлийн мэдээлэл нь нийтийг хамарсан шуугиан, авлига албан тушаалын хэргийн шийдвэрлэх явцад, мөн зайлшгүй мэдэх ёстой чухал асуудалтай зэрэгцүүлэн органик бусаар өндөр хандалт авахуулж, цахим орон зайг нь эзлэх зэргээр өрнөдөг тул шинж чанараар нь таньж мэддэг байхыг хичээгээрэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document