Search

Хувийн чат бичээд их хэмжээний мөнгөн урамшуулал аваарай гэх мэдээлэл худал 

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #776

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Коммент бичиж, чат явуулаад шагнал аваарай гэх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Их хэмжээний мөнгөн шагнал өгнө гэх нэрийдлээр хувийн чат бичихийг уриалж буй хаяг руу орж, өөрийн зургийг ашигласан эсэх, танилцуулга хэсгийг тодорхой бөглөсөн эсэх, тухайн хаягт ямар нэгэн сэжигтэй зүйл байгаа эсэхийг нягталж хэвшээрэй.

2023 оны 11 сарын 10ны өдөр Belvine LA Souriante гэх хаягаас 123 мянган гишүүнтэй “Цалинтай ээж, хүүхдийн мөнгө, халамж✔” гэх бүлгэмд олон удаагийн давтамжтай  коммент бичээд мөнгө аваарай, санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлж байна, зурган дээрх тоог таагаад мөнгө хожоорой гэх утга бүхий постуудыг оруулсан. Тухайлбал “ Энэ зурган дээр бичсэн дугаарыг олох ялагчдад ердөө 73 байр үлдлээ. Хариуг нь шуудангаар илгээснээр ялагч нь Экспресс-ээс 27,000,000₮-ийн эргэн төлөгдөхгүй санхүүжилт авах болно. ” гэх мэдээлэл нь нийт 28 хандалт, 271 сэтгэгдэл авчээ. 

Тус постын хувьд үг үсгийн алдаа байхгүй ч найруулга зүйн алдаа гаргасан байгаа нь хуурамч мэдээлэл байж болзошгүйг харуулж байна. 

Үүнээс гадна “Өрх бүрт 1 сая төгрөг өгөх төсөл”, “Ерөнхийлөгчийн 1 сая төгрөгийг дэмжигчидийн нэгдсэн грүпп”  “ХУУЧИН ТАВИЛГА ХУДАЛДАА СОЛИЛЦОО “ зэрэг олон гишүүдтэй группүүдэд ижил агуулгатай постуудыг оруулсан.

Хаяг шалгах 

Belvine LA Souriante хаяг нь нийт 303 найзтай, өөрийн танилцуулга хэсгийг хагас дутуу бөглөсөн байна. Мөн нүүр зурагтаа Хаан Банкны зургийг ашиглаж, хавтаст зурагтаа УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Л.Өлзийсайханы зургийг оруулжээ. Өөрийн хаягтаа мөн хэд хэдэн гадаад хүмүүсийн оруулсан. Өөрийн зураг болон мэдээллийг оруулаагүй, бусдын зургийг ашиглаж олон хүмүүстэй зарын бүлгэмүүдэд мэдээлэл оруулсан нь хуурамч хаяг гэдгийг илтгэж байна. 

Тухайлбал “санхүүгийн хүндрэлтэй тулгарч буй хүмүүсийг дэмжих зорилготой буцаан олгогдохгүй санхүүгийн тусламж, зээл олгоно, шагнал өгнө, банкнаас урамшуулал олгоно” гэх мэдээллийг түгээж байгаа ч тус хаяг аль байгууллагыг төлөөлж зээл, урамшуулал олгож буй, ямар үндэслэлээр шагнал өгөх зэрэг нь тодорхойгүй байна.

Иймд их хэмжээний мөнгөн шагнал, урамшуулал өгнө, зээл олгоно, санхүүгийн тусламж үзүүлнэ гэх мэдээллүүдийг тарааж буй хаяг руу орж, өөрийн зургийг ашигласан эсэх, танилцуулга хэсгийг тодорхой бөглөсөн эсэх, тухайн хаягт ямар нэгэн сэжигтэй зүйл байгаа эсэхийг нягталж хэвшээрэй.  


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document