2023 оны 11 сарын 16-нд Lemon janu гэх хуудаснаас “Улаанбаатар хотын авто зарварчин Ганбатын Болдбаатар ер бусын азтай зарыг харж тоглоом тоглоод 600,000,000 төгрөг хожсон. Хүн бүр азаа туршиж амьдралаа илүү сайн болгохыг зөвлөж байна. Холбоосыг дарж мөнгөө хожоорой” гэх агуулга бүхий 30 секундын бичлэгийг нийтэлсэн бөгөөд нийт 937 хандалт, 122 сэтгэгдэл авч, 215,000 гаруй хүн үзжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар байдлаар баримт шалгалт хийлээ
Тус бичлэгт гарсан студи нь CBS-ийн телевизийн мэдээний студи юм. Шалгаж буй бичлэг нь эвлүүлэг болохыг дэлгэцэн дээр гарч буй залуугийн бичлэг, мэдээ уншиж буй анкор болон студийн өрөөний дүрсний нягтаршлаас харж болно.
Мөн “Монгол залуу 600,000,000 төгрөг хожсон” гэх мэдээллийг уншиж буй анкорын амны хайрцаг аудиотойгоо огт таарахгүй байгааг бичлэгээс харах боломжтой.
- Тус бичлэгийн аудиог монгол хэлээр бичигдсэн текстийг аудио руу хувиргадаг хиймэл оюун ашиглан хийсэн.
Текст аудио руу хувиргадаг хиймэл оюун ухааны программын жишээнүүд:
Мөн шалгаж буй мэдээллийн дүрсэн дээр хожсон мөнгөө Монголбанк гэх аппликэйшнээр татаж байгаа мэтээр харуулж байна. Монголбанк нь арилжааны банк биш учир иргэд, аж ахуй нэгжээс харилцах, хадгаламж татан төвлөрүүлдэггүй.
Иймд мөнгө хожих боломжтой гэх мэдээлэл нь худал бөгөөд дүрсийг эвлүүлэн хийжээ.
Монголбанкны мобайл аппликэйшн гэж байхгүй бөгөөд зөвхөн албан ёсны сайтаар хандах боломжтой.
Хаяг шалгах нь.
Мэдээллийг тараасан Lemon janu гэх хуудас нь 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр нээгдсэн. Нийт 33 дагагчтай ба пэйжийн танилцуулга хэсгийг бөглөөгүй, нүүр зургаас өөр зураг оруулаагүй байна.
Мобайл тоглоом, аппуудыг ашиглан амархан аргаар их хэмжээний мөнгө хожих боломжтой мэт дүрсэлж, сурталчилж буй бичлэг, мэдээллийг мөнгө, санхүүгээрээ хохирох эрсдэлд орохгүй юм.