Search

Гэрээс ажиллах боломжтой өндөр цалинтай ажил хийлгэх нэрээр залилангийн хохирогч болгох эрсдэлтэй мэдээллүүдийг таних нь

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #771

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Ажилд авах зарыг олон удаа оруулсаар байна.

Баримт шалгалтын үр дүн

Хаяг, зургаар нь шинжлэх аргаар хуурамч болохыг тогтоохоос гадна бусад анхааруулгыг уншаарай.

2023 оны 11 дүгээр сард “АНХААРУУЛГА!!! Орой гэртээ ажиллах 20-65 насны эрэгтэй эмэгтэй. Цагийн 170,000₮ орлоготой. Ажиллах хугацаа 4-5 цаг. Үндсэн ажилтай хослуулж болно. Ажил нь хэцүү биш ч сайн орлого олох боломжтой. над руу мессеж бичээрэй гэх мэдээлэл группүүдэд оруулсаар байна.

Тухайн мэдээллийг олон хэрэглэгчийн хаягаас оруулж байгаа бөгөөд сэтгэгдэл бичсэн тохиолдолд чатаар харилцаж, бүртгүүлэх холбоос илгээж байгаа аж. Тухайн холбоосын талаар лавлахад “Та линкэн дээр дараад ороход сонирхсон бүх асуултдаа хариулт авна. Итгээрэй” гэсэн нь гол зорилго нь тухайн холбоос дээр дарж оруулахад чиглэж байгааг эндээс харж болно. 

Хаяг болон ашигласан зургаар шалгах:

Ажлын байрны гэх зарыг хамгийг сүүлд оруулсан нэг хаяг болох Zulaa Agizul гэх нэртэй хаягийг хэрхэн шалгах жишээ болголоо.

Тус хэрэглэгч танилцуулга хэсэгтээ Binance гэх криптовалютын газар ажилладаг, Улаанбаатарт амьдардаг гэхээс өөр мэдээлэл бөглөөгүй. Нээлттэй тохиргоотой /public/ пост нь хэд хэдэн зураг байх бөгөөд ямар нэг тодорхой тайлбаргүй байна. 

2022 оны 02 дугаар сарын 28-нд оруулсан нэгэн зургаар нь бодит хүн мөн эсэхийг шалгалаа. Тухайн зургийн тайлбар хэсэгт эможи ашигласан байна.

  • Зургийн баруун дээр байх гурван цэгийг дарж /…/ view history буюу өөрчлөлт оруулсан түүхийг харахад бодит байдал илэрхий болно. 
  • Тухайн постыг 2022 оны 02 дугаар сарын 28-нд анх оруулахдаа Happy family гэсэн тайлбартай, 6 зураг хавсаргасан байна. Харин 2023 оны 09 дүгээр сарын 3-нд хавсаргасан 6 файлыг устгаж, нэг зураг оруулсан байна. Мөн тайлбараас үгийг нь авч, эможиг үлдээгээд, байрлал заасан мэдээллийг устгасан байна. 

Энэ үйлдэл бодит хүний зан үйлд цөөн тохиолдох боломжтой ч бүх зураг, мэдээллээ үүн шиг шинэчилсэн нь эргэлзэх шалтгаан болж байгаа юм. 

АНХААРАХ: Эргэлзэж буй мэдээллийнхээ өөрчилсөн түүхийг орж харж байгаарай. Ингэхийн тулд баруун дээд булан дахь гурван цэгийг дарж, view history гэснийг сонгоод хараарай.

Зөвхөн чатаар харилцах нөхцөл тавьсан бол хуурамч байж болзошгүй гэх дохио авч байгаарай.

Агуулгаар нь хайхдаа аль нэг түлхүүр үгийг /жишээ нь гэрээсээ ажиллах, цалингийн хэмжээ г.м/ Facebook-ийнхээ хайлтын цонхонд бичиж үзээрэй. Гэрч ирсэн хуулсан болон төстэй мэдээллүүдээс бодит байдлыг дүгнэхийг хичээгээрэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document