Search

Баривчлагдсан палестин хүүхдүүд гэх хуучирсан мэдээллийг дахин түгээж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #763

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Израилын цагдаа нар насанд хүрээгүй палестин хөвгүүдийг баривчилж байна” гэх бичлэг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Бидний шалгасан дээрх бичлэг нь одоо өрнөж буй Израил-Хамасын дайны үеийнх бус өнгөрсөн 01 дүгээр сард болсон үйл явдлын бичлэг болохыг дээрх баримт шалгалтаас дүгнэж болохоор байна.

“Израилын цагдаа нар насанд хүрээгүй палестин хөвгүүдийг баривчилж байна” гэх бичлэг 2023 оны 11 дүгээр сарын 27-нд фэйсбүүкт нийтлэгдсэн байна. Бичлэгт харуулснаар цагдаа нар өсвөр насны 5 хүүхдийг нэг нэгээр нь барин дагуулж явж машинд суулгаж байгаа гарах ба хүүхдүүд инээсэн байдалтайгаар алхаж байгаа харагдана. Тайлбартаа “Израил цагдаа нар Баруун эргээс айхтар “террористуудыг” баривчлав. Дандаа насанд хүрээгүй жаахан палестин хөвгүүдийг. Израилууд ийм хорлонтой. Үүнийгээ израилийн улс төрчид “өвс хадах” гэж нэрлэдэг бөгөөд хэдэн жил тутамд ийм ажиллагаа зохион байгуулдаг гэж ярьдаг. Палестин үндэстнийг өсгөж, томруулахгүй байх үүднээс ингэдэг гэнэ” гэсэн байна.

Бид бичлэгийн хэсгүүдийг Google хайлтын системд зургаар хайхад энэ нь өнгөрсөн 10 дугаар сарын 07-ноос хойш өрнөж буй Израил-Хамасын дайны үеийн бичлэг биш харин 2023 оны 01 дүгээр сард бичигдсэн үйл явдал болохыг харж болохоор байна. Тодруулбал, хайлтын илэрцээс хүүхдүүд баривчлагдсан гэх бичлэг нь 2023 оны 01 дүгээр сарын 20-нд X /хуучнаар Twitter/ платформд нийтлэгдэж байсныг харж болохоор байна. 

Үргэлжлүүлэн тухайн цаг үед 5 хүүхэд Израилын цагдаад баривчлагдсан гэх мэдээлэл араб хэл дээрх хэвлэл мэдээллээр гарч байсан талаар хайж үзэхэд 01 дүгээр сарын 19-нд бичлэгт гарсан хүүхдүүд Израилын хүчнийхэнд баривчлагдсан болохыг Палестины мэдээллийн Wafa агентлаг мэдээлж байсан байна. Түүнлчэн, Палестины An-Najab News мэдээллийн агентлаг уг үйл явдлын талаар мэдээллэн 01 дүгээр сарын 20-нд бидний шалгасан бичлэгийг өөрсдийн Facebook хуудастаа нийтэлж байжээ.

Мөн энэ үйл явдлын талаар Al Jazeera мэдээлж байсан ба тэдний мэдээлснээр зүүн Иерусалимын Рас Ал-Амуд дүүрэгт 5 хүүхдийг Израилын хүчнийхэн рүү чулуу шидсэн хэргээр байцаахаар баривчилсан болохыг онцолсон байна. 

Израил улс Зүүн Иерусалимыг хууль бусаар эзэлснээс үүдсэн зөрчил, мөргөлдөөнөөс шалтгаалан палестинчууд Израилын хүчнийхэнд баривчлагдах тохиолдол олон байдаг байна.

Баривчлагдсан гэх 5 хүүхдийн талаар Wafa болон бусад Палестины мэдээллийн байгууллагууд үргэлжлүүлэн мэдээлсэн ба тэдгээрийн Ахмад Наваф Салэймех, Мохамед Халил Салэймех, Мутаз Салэймех гэсэн 3 хүүхэд 7 сарын 30-нд хоригдох хүртлээ 2 сарын турш гэрийн хорионд байсан болохыг Eye on Palestine болон Quds News Network мэдээлж байсан байна.

Бидний шалгасан дээрх бичлэг нь одоо өрнөж буй Израил-Хамасын дайны үеийнх бус өнгөрсөн 01 дүгээр сард болсон үйл явдлын бичлэг болохыг дээрх баримт шалгалтаас дүгнэж болохоор байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document