Хямд бараа зарах нэрээр залилан хийхийг санаархаж байгаа тул хохирохоос сэргийлээрэй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #746

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Хямд үнээр матрас борлуулна гэжээ.

Баримт шалгалтын үр дүн

Зах зээлийн үнэ нь төгрөгөөр тооцоход 178 мянга гаруй төгрөгийн үнэтэй матрасыг тээврийн зардал, ашиг харж борлуулахад түүнээс өндөр үнээр борлуулах бодит нөхцөл байна. Гэтэл эдгээр матрасыг 15-22 мянган төгрөгөөр борлуулна гэдэг нь боломжгүй юм.

2023 оны 11 дүгээр сарын 13-нд Didi shop нэртэй пэйжид “Матрассан зузаан гудас SALE” гээд хэмжээ, үнэ бичиж, зузаан гудаснуудын зураг оруулсан нь 173 сэтгэгдэл авч, 502 удаа цааш түгээгдсэн байна.

Бараа авахыг хүсэж сэтгэгдэл бичсэн хүмүүст зөвхөн чатаар захиалга авна гэх нөхцөл тулгажээ.

Хямд үнээр зарах барааг зөвхөн чатаар харилцах нөхцлөөр нууцалж зарна гэдэг нь хуурамч байх магадлалтай тул хардах анхдагч шалтгаан юм. Тиймээс уг мэдээллийг бодит эсэхийг шалгахын тулд дараах байдлаар баримт шалгаж, мэдээллийн үнэн бодит эсэхийг нягталж сураарай.

Хаяг, агуулгыг нягтлах

Мэдээлэл оруулсан хаяг дээр дарж ороход хэзээ нээсэн, ямар зүйл постолж, хуваалцсан, холбоо барих хаяг, танилцуулга байгаа эсэх, олны танил бол бодит хүн өөрөө мөн эсэх зэргийг нягталж харж болно. Ялангуяа бараа борлуулж буй бол холбоо барих хаяг, агуулах, дэлгүүрийн байрлалыг аль болох нээлттэй байршуулж, олон хүнд хүргэхийг хичээдэг.

Шалгаж буй мэдээллийг оруулсан пэйжийг 2023 оны 01 дүгээр сарын 1-нд нээсэн, 2.4 мянган дагагчтай ба нээлттэй оруулсан хоёр постын нэг нь дээрх мэдээлэл байгаа нь хуурамч хаяг нээж, цахим луйвар хийх санаархал гэж үзэх үндэслэл юм. Нөгөө пост нь “чихэр, жимсний таваг бөөний үнээр” гэсэн ба мөн л чатаар харилцах нөхцөл тавьжээ.

Зургаар хайх

Ашигласан зургийг Google-д хайж үзээрэй.

Компьютерээс орж байгаа бол зурган дээр маусаа аваачаад баруун товчийг дарж, Search image with Google гэснийг сонгоорой.

Хайлтын үр дүнд гарсан илэрцүүдээс бодит үнийг олж болно.

Зах зээлийн үнэ нь төгрөгөөр тооцоход 178 мянга гаруй төгрөгийн үнэтэй матрасыг тээврийн зардал, ашиг харж борлуулахад түүнээс өндөр үнээр борлуулах бодит нөхцөл байна. Гэтэл эдгээр матрасыг 15-22 мянган төгрөгөөр борлуулна гэдэг нь боломжгүй юм.

Хэрэв чатаар харилцахад урьдчилгаа шилжүүлж захиалгаа баталгаажуулна гэх мэтээр хуурч, мөнгө авсан бол тэр дороо Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төвд мэдэгдэж, тухайн дансыг царцаах тухай ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдэгдсэн.

Мөн та хариуцлагатай байж тухайн мэдээллийг репортлох боломжтой ба луйврын шинжтэй мэдээллийг репорт хийх заавартай танилцах боломжтой.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document