Search

Лайв хийж, азтан шалгаруулж байгаа мэтээр олны танил хаягийг дуурайлган хуурч байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #745

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Би чамд жилийн эцсийн үдэшлэгт мөнгө өгсөн. (Сайн уу) гэж хэлсэн эхний 700 хүн, би чамд 10,000 доллар өгье, би жинхэнэ байна, одооноос” гэсэн тайлбартай, бичлэг оруулсан байна.

Баримт шалгалтын үр дүн

Хялбар аргаар мөнгө хожих тухай мэдээлэл таныг цахим залилангийн хохирогч болгохыг санаархсан башир арга байдаг тул та дараах байдлаар баримт шалгаж, мэдээллийн үнэн бодит эсэхийг нягталж сураарай.

2023 оны 11 дүгээр сарын 12-нд Дуучин Амина нэртэй хаягаас “Би чамд жилийн эцсийн үдэшлэгт мөнгө өгсөн. (Сайн уу) гэж хэлсэн эхний 700 хүн, би чамд 10,000 доллар өгье, би жинхэнэ байна, одооноос” гэсэн тайлбартай, бичлэг оруулсан нь 11 дүгээр сарын 114-ны байдлаар 2.7 мянган реакц, 19 мянган сэтгэгдэл авч, 4 мянга гаруй удаа цааш түгээгдсэн байна.

Тус бичлэгийг лайв хэлбэрээр явуулсан байх боломжтой ба сэтгэгдэл хэсэгт “Яг одоо өөрийн бүх FB бүлгүүддээ миний лайвыг хуваалцаарай! тэгээд одоо мессежээ хараарай Шагнал хүлээж байна . Баярлалаа” гэсэн байна.

Хялбар аргаар мөнгө хожих тухай мэдээлэл таныг цахим залилангийн хохирогч болгохыг санаархсан башир арга байдаг тул та дараах байдлаар баримт шалгаж, мэдээллийн үнэн бодит эсэхийг нягталж сураарай.

Хаяг, агуулгыг нягтлах

Мэдээлэл оруулсан хаяг дээр дарж ороход хэзээ нээсэн, ямар зүйл постолж, хуваалцсан, холбоо барих хаяг, танилцуулга байгаа эсэх, олны танил бол бодит хүн өөрөө мөн эсэх зэргийг нягталж харж болно.

Шалгаж буй мэдээллийг оруулсан пэйжийг 2023 оны 06 дугаар сарын 28-нд нээсэн, 3.5 мянган дагагчтай ба оруулсан ганц пост нь дээрх мэдээлэл байгаа нь хуурамч хаяг нээж, цахим луйвар хийх санаархал гэж үзэх үндэслэл юм.

“Дуучин Аминаа” гэх үгээр Facebook-т хайж үзэхэд 2013 онд нээсэн 309 мянган дагагчтай албан ёсны пэйж нь гарч ирсэн. Уг пэйжид бэлэн мөнгө тараах тухай мэдээлэл байхгүй.

Ашигласан бичлэг нь Дуучин Аминаа пэйжид 2016 оны 10 дугаар сарын 27-нд хийсэн анхны лайв нь байна. Тус бичлэг нь нэг цаг гаруй /01:07:24/ хугацаанд үргэлжилсэн байна. Харин шалгаж буй мэдээлэлд уг бичлэгийг дахин тоглуулсаар 8 цагийн турш үргэлжлүүлсэн байна.

Энэ хугацаанд сэтгэгдэл бичсэн хүмүүс рүү чат бичиж, азтан болсон тухай мэдэгдэж, хувийн мэдээллийг нь авахыг хүссэн байх боломжтой нь сэтгэгдлүүдээс харагдаж байна.

Бусдыг цахим залиланд өртөхөөс сэргийлж энэ төрлийн мэдээллийг репорт хийж заншаарай

Хялбар аргаар мөнгө олгоно гэх мэдээллүүд нь цахим залилангийн шинжтэй байх тул та бүхэн ижил төрлийн мэдээллүүд гарч ирсэн тохиолдолд бидэнд илгээгээрэй. Мөн та хариуцлагатай байж тухайн мэдээллийг репортлох боломжтой ба эх сурвалжид хавсаргасан холбоосоор нэвтэрч луйврын шинжтэй мэдээллийг репорт хийх заавартай танилцах боломжтой.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document