Боргоцой маш сайн цэвэр агааржуулагч болохыг нотолсон судалгаа байхгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #741

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Боргоцойг буцалгаж,  усанд дэвтээж тавих нь өрөөний агаарыг чийгшүүлнэ гэх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Боргоцой буцалгаж агаар чийгшүүлэх тухай судалгаа хийгдээгүй.

2023 оны 10 дугаар сарын 21-нд Жаргалтай гэр бүл гэх хуудсаас “Маш сайн цэвэр агааржуулагч болж чадна гэнэ ээ” гэх мэдээллийг оруулжээ. Уг мэдээлэлд:

  • Боргоцойгоо нэг буцалгана. 
  • Буцалгасан боргоцойгоо усанд 10 минут дэвтээгээд уснаасаа гаргана. 
  • Гаргасан боргоцойгоо өрөөндөө тавихад л цэвэр агаар чийгшүүлэгч болно ~
  • Нэг хэрэглэсэн боргоцойнуудаа 1 сар орчим хэрэглэж болно. 
  • Өдөр бүр 10 минут усанд дэвтээгээд өрөөнүүддээ тавихад болно. 
  • 1 өрөөнд 10 ширхэг байхад хангалттай… гэж байна шү️ү” гэсэн мэдээлэл оруулсан нь нийт 374 хандалт, 11 сэтгэгдэл авч, 635 удаа цааш түгээгджээ. 

Уг мэдээллийг 2017 онд анх Facebook-т нийтэлсэн ба түүнээс хойш жил бүр дахин түгээгдсээр иржээ.

FACTCHECK: Бид дараах байдлаар байдлаар баримт шалгалт хийлээ

Тус мэдээлэлд боргоцойгоор агаар цэвэршүүлэгч хийх тухай зөвлөгөөгөө хаанаас авсан эх сурвалжаа дурдаагүй. Туршиж үзсэн тохиолдол, судалгаагаар батлагдсан эсэхийг бичээгүй бөгөөд   “… гэнэ ээ, гэж байна шүү” хэмээн бичсэн нь ам дамжсан яриа, батлагдаагүй эх сурвалжаас авсан байх магадлалтайг илтгэж байна. Мөн шалгаж буй мэдээлэлд аль хэдийн нэг цаг буцалгасан боргоцойг дахин 10 минут усанд дэвтээнэ гэсэн нь логикгүй, учир зүйн алдаатай мэдээлэл байгаа юм. 

Бид боргоцойг буцалгаж хэрэглэх нь агаар цэвэршүүлэх үйлчилгээтэй эсэхийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны сангаас хайхад тодорхой илэрцгүй. Тус хуудсын оруулсан шиг заавар, зөвлөгөө огт байхгүй бөгөөд боргоцойг агаар цэвэршүүлэх зорилгоор хэрэглэсэн туршилт судалгаа гараагүй байна. 

Хэдийгээр энэ мэдээллийн дагуу боргоцой түүж, буцалгаж, өрөөндөө тавих нь ямар нэг хор хөнөөлгүй ч батлагдаагүй мэдээлэлд итгэж, цэвэр агаар, хүчилтөрөгчийг хангалттай авч байна гэж андуурах нь амьдралын хэвшилд сөргөөр нөлөөлөх талтай. Боргоцой чанаж тавьснаас цэвэр агаарт алхаж, эрүүл мэнд, дархлаагаа дэмжих нь илүү үр дүнтэй.

Хандалт авах гэж интернэт орчинд дахин дахин түгээдэг эх сурвалжгүй, баталгаагүй мэдээлэлд үндэслэн аливаа зүйлийг туршиж өөрийн эрүүл мэнд, цаг хугацаагаараа хохирохоос сэргийлээрэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document