Алжирт болсон тэмдэглэлт баярын үеэрх бичлэгийг “Газа дахь бөмбөгдөлт” гэж тайлбарлан түгээж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #711

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Израил-Палестины зэвсэгт зөрчилтэй холбогдуулан Палестины Газа дахь нөхцөл байдлыг харуулсан гэх бичлэг фэйсбүүкт түгэн өндөр хандалт аваад байна

Баримт шалгалтын үр дүн

Газа хотыг Израилчууд бөмбөгдөж байна гэх бичлэг нь Алжир хот дахь хөлбөмбөгийн багийн олон нийтийн баярын үеэрх бичлэг бөгөөд 10 дугаар сарын 07-нд Хамасаас Израилын эхлүүлсэн цэргийн ажиллагаанаас өмнөх бичлэг байгаа нь тодорхой байна.

2023 оны 10 дугаар сарын 10-нд Израил-Палестины зэвсэгт зөрчилтэй холбогдуулан Палестины Газа дахь нөхцөл байдлыг харуулсан гэх бичлэг фэйсбүүкт түгэн өндөр хандалт аваад байна (энд, энд бас энд). Тус бичлэгт олон байшин шатаж байгаа мэт улаарч, салют дэлбэрч утаа татсан байгаа харагдах ба бичлэгийг “Израилд өнөөдрийн нөхцөл байдал: Израйлчууд Газын зурвасыг газартайн тэгшилж байна. Олон мянган иргэд үхэж байна” гэж тайлбарласан байна.

Дээр тайлбарласан бичлэг нь Алжирын хөлбөмбөгийн клубын ялалтын дараах олон нийтийн баярын үеэрх бичлэг бөгөөд үүнийг Газа дахь дайны нөхцөл байдлыг харагдуулсан мэтээр түгээсэн байна. Энэ талаарх ижил агуулгатай хуурамч мэдээллийг The Quint, Boom зэрэг баримт шалгах байгууллагууд шалган худал болохыг нь анхааруулсан байна.

Бид бичлэгийн хэсгүүдийг InVID-WeVerify хэрэглүүрийг ашиглан Google хайлтын системд хайхад бичлэгийг Газад хийсэн гэж X/хуучнаар Твиттер/ постууд байсан ТикТокт Алжирын хөлбөмбөгийн багийн баяр гэх мэтээр тайлбарласан бичлэгүүд гарч ирсэн. Boom-ийн мэдээлсэнэээр Алжирт авсан бичлэгийг 2023 оны 09 дүгээр сарын 28-нд ТикТокт Rami Ramos гэх хаягтай хэрэглэгч постолсон байна. 

Бид үргэлжлүүлэн Алжирын аль хотод, яагаад ийм үйл явдал болсон талаар тодруулахаар Youtube-д хайж үзэхэд Алжирын нийслэл Алжир хотод тус хотын хөлбөмбөгийн клуб Белуиздадын (Chabab Riadhi de Belouizdad) ялалт болон ойн баяр зориулан зориулан тус багийн өнгийг бэлгэдэн улаан салют буудуулах, асаах зэргээр тэмдэглэдэг болохыг Daily Mail 2017 онд мэдээлж байсан байна.

Тус клубын үнэнч дэмжэгчид болох “Ultras Fanatic Reds” гэх бүлэг улаан салют буудуудлах, асаах тэмдэглэлт үйл явдал олон болдогийг харуулан өөрсдийн Youtube хуудастаа дараах бичлэгүүдийг оруулсан байна. Үүнд хамгийн сүүлийн байдлаар 2023 оны 07 дугаар сарын 19-нд тус баг үүсгэн байгуулагдсаны 61 жилийн ойг тэмдэглэсэн бичлэгийг нийтэлсэн ба тус бичлэг нь бидний шалгасан бичлэгтэй төстэй дүр зурагтай байгааг харж болохоор байна.

Түүнчлэн тус хаягаас 2020 оны 08 дугаар сарын 08-нд мөн ижил дүр зурагтай баярын бичлэгийг нийтэлж байжээ.

Газа хотыг Израилчууд бөмбөгдөж байна гэх бичлэг нь Алжир хот дахь хөлбөмбөгийн багийн олон нийтийн баярын үеэрх бичлэг бөгөөд 10 дугаар сарын 07-нд Хамасаас Израилын эхлүүлсэн цэргийн ажиллагаанаас өмнөх бичлэг байгаа нь тодорхой байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document