Санхүүгийн зохицуулах хорооны зураг ашиглан хуурамч мэдээлэл түгээж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #709

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

10,000,000 төгрөгөөс 2,000,000,000 төгрөг хүртэлх санхүүгийн тусламж үзүүлнэ гэх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Их хэмжээний мөнгөн дүн амласан, зөвхөн чатаар харилцах нөхцөл тавьсан мэдээлэлд хувийн нууц мэдээллээ өгөхөөс өмнө сайтар нягталж хэвшээрэй.

2023 оны 10 дугаар  сарын 02ны өдөр эргэн төлөгдөхгүй санхүүжилт гэх хуудаснаас “САНХҮҮГИЙН ТУСЛАМЖИЙГ ямар ч аж ахуйн нэгж, хувь хүн авах боломжтой. Таны хэрэгцээнд нийцсэн санхүүжилт авахын тулд бидэнтэй холбоо барина уу. 10,000,000 төгрөгөөс 2,000,000,000 төгрөгөөс дээш” гэх тайлбартайгаар санхүүгийн зохицуулах хорооны зургийг оруулсан нь нийт 273 хандалт, 297 сэтгэгдэл авч, 81 удаа цааш түгээгдсэн байна. 

Тус мэдээлэлд ашигласан зураг нь Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагууд оролцсон үйл явдлынх байна. Энэ нь эрх бүхий байгууллагаас гаргасан зээлийн мэдээлэл гэж хүмүүст итгэл төрүүлэхүйц учир нягтлах шаардлагатай. 

Google-ийн хайлтын системээс хайхад тус зураг нь Санхүүгийн зохицуулах хороо Монголын хөрөнгийн биржид Нийслэлийн бонд гаргах хүсэлтээ хүргүүлсэн үйл явдлын зураг бөгөөд 2023 оны 8 дугаар сарын 24-нд Itoim мэдээллийн сайтад нийтлэгдсэн байна.

Мөн аль байгууллагаас, ямар хөтөлбөрөөр санхүүгийн тусламж үзүүлж байгаа нь тодорхойгүй, ямар шалгуур үзүүлэлтээр хувь хүн, албан байгууллагууд санхүүгийн дэмжлэг авах боломжтой эсэхийг тусгаагүй байна. 

Хаяг шалгах нь

 Эргэн төлөгдөхгүй санхүүжилт гэх хуудас нь  2023 оны 03 дугаар сарын 9-нд нээгдсэн, нийт 58 дагагчтай байна. Зээлийн үйлчилгээ үзүүлдэг хуудас гэсэн ч пэйжийн танилцуулга хэсгийг огт бөглөөгүй. Хэд хэдэн зургийг дахин ашиглаж санхүүгийн тусламж үзүүлнэ гэх агуулгатай ижил постуудыг оруулдаг. 

Мөн тус хаягаас 2023 оны 08 дугаар  сарын 14-ны өдөр “Америкийн нэгдсэн улсын МОНГОЛ УЛС-тай хамтран ажилласнаар ₮10,000,000-аас ₮900,000,000 ХҮРТЭЛ ЗЭЭЛ АВААРАЙ” гэх тайлбартайгаар гэрийн зээл, хөдөө аж ахуйн зээ, үйлдвэрлэлийн зээл, санхүүгийн тусламж зэргийг АНУ-ын FPE FUNDING гэх байгууллагаас өгнө хэмээн пост оруулж байжээ. 

FPE funding гэх байгууллага үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд тус мэдээлэлд ямар шалгуураар зээл авах боломжтой эсэхийг дурдаж өгөөгүй, зээл авсан хүмүүсийн тохиолдол байхгүй. Нэг зургаа давтан оруулж, зээл авахын тулд заавал чатаар холбогдож өөрийн мэдээллийг өгөх гэх мэт үйлдэлд уриалж байгаа нь хуурамч мэдээлэл гэдгийг илтгэж байна. Иймд их хэмжээний мөнгөн дүн амласан зээлийн мэдээлэлд өөрийн хувийн мэдээллийг өгөхөөс зайлсхийгээрэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document