Админуудын анхааралд: Метагийн нэр барьж пэйжийн нууц тохируулгыг авах гэж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #703

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Метагийн нэрийг ашиглаж пэйжийн админуудын нэр нууц үгийг авч байна.

Баримт шалгалтын үр дүн

Энэ нь олонд танигдсан брэнд, компани, аппликэйшний нэрийг ашиглаж хэрэглэгчдийн нэвтрэх нэр, нууц үгийг авч ашиглаж буй интернэт дэх халдлагын нэр хэлбэр учир тухайн линкний нэр, бичигдсэн хэлбэр, тайлбар зэргийг сайтар нягталж халдлагад өртөхөөс сэргийлээрэй

2023 оны 10 дугаар сарын 02 ны өдөр Acount Manager- 99567 гэх пэйжээс хэдэн пэйжийн нүүр зургийг “Таны хуудас манай Олон нийтийн стандартыг дагаж мөрдөөгүй зүйл нийтэлж байгааг манай систем илрүүлсэн. Аюулгүй байдлын үүднээс бид таны бүртгэлийг баталгаажуулах шаардлагатай. Доорх холбоос дээр дарж дансны засвараа баталгаажуулна уу. ➛ https://hg.upnmda.edu.mx/… Хэрэв та баталгаажуулахгүй бол манай систем таны бүртгэлийг автоматаар идэвхгүй болгох бөгөөд та үүнийг дахин ашиглах боломжгүй болно. Facebook-ийн аюулгүй байдлыг хангах арга замыг сайжруулахад тусалсан.

𝐓𝐡𝐚𝐧𝐤 𝐲𝐨𝐮 𝐟𝐨𝐫 𝐡𝐞𝐥𝐩𝐢𝐧𝐠 𝐮𝐬 𝐢𝐦𝐩𝐫𝐨𝐯𝐞 𝐭𝐡𝐞 𝐌𝐄𝐓𝐀 𝐒𝐞𝐫𝐯𝐢𝐜𝐞 𝐒𝐲𝐬𝐭𝐞𝐦

𝐅𝐚𝐜𝐞𝐛𝐨𝐨𝐤 𝐑𝐞𝐩𝐨𝐫𝐭 𝐓𝐞𝐚𝐦 © 𝟐𝟎𝟐𝟑

𝐅𝐚𝐜𝐞𝐛𝐨𝐨𝐤 𝐌𝐞𝐭𝐚 © 𝟐𝟎𝟐𝟑 ” гэх тайлбартайгаар цааш түгээсэн байна. 

Хаяг шалгах нь.

Тус хуудас нь өнөөдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 02 ны өдөр нээгдсэн, огт дагагчгүй. Нүүр зурагтаа Мета компанийн логог байршуулсан, пэйжийн танилцуулга хэсгийг бөглөөгүй, өөр зураг оруулаагүй байна.

Бусад пэйжийн нүүр зургийг түгээхдээ англи болон монгол хэл дээр дээрх тайлбарыг бичсэн. Тайлбар хэсэгт оруулсан линк рүү ороход “Бид өнөөдөр буюу 2023.10.02ны өдөр таны хаягт хэвийн бус үйл ажиллагаа илрүүллээ. Олон нийтийн стандартыг дагаж мөрдөөгүйн улмаас таны хаягийг бүр мөсөн хаах болно. Хаягаа хаалгахгүй тулд өөрийн хаягийг баталгаажуулна уу” гэх тайлбартайгаар  нэвтрэх нэр, нууц үгээ оруулах талбар байршуулжээ. Тухай мэдээлэлд ямар үйл ажиллагаа олон нийтийн стандартыг зөрчсөн эсэх нь тодорхойгүй, шалгах оролдлого хийхэд тус хуудаснаас өөр хуудас руу огт шилжихгүй байх, олон нийтийн стандартын дүрмийг харж болохгүй, мөн стандартыг дагаж мөрдөөгүй гэх пэйж хуудсаас өөр хэрэглэгч нэврэн орж яг ижил мэдээллийг харах боломжтой байгаа нь өөрийн мэдээллийг оруулахаас өмнө шалгаж үзэх хэрэгтэйг илэрхийлж байна. 

Тус url линкэнд фейсбүүк, метагийн зургийг хуулбарлан оруулсан ч домэйн нэр болох  “syedzasaintika.ac.id ”- д  Мета компанитай холбоо хамааралтайг илтгэх нэр ороогүй байгаа юм. Facebook-ийн  Community standart хэсгийн url линкэнд (https://transparency.fb.com/policies/community-standards/ ) буюу фейсбүүкийг илтгэх үгсийг оруулж өгсөн байдаг.

Шалгаж буй хаягийн оруулсан мэдээлэл нь фишинг халдлага (Phishing attack) буюу олонд танигдсан брэнд, компани, аппликэйшний нэрийг ашиглаж хэрэглэгчдийн нэвтрэх нэр, нууц үгийг аван ашиглаж буй интернэт дэх халдлагын нэр хэлбэр юм.  Тиймээс Google, Dropbox, Facebook зэрэг түгээмэл хэрэглэгддэг платформын нэрийг ашиглаж өөрийн хаягийг баталгаажуулах тухай мэдэгдэл ирсэн тохиолдолд тухайн линкний нэр, бичигдсэн хэлбэр, тайлбар зэргийг сайтар нягталж  халдлагад өртөхөөс сэргийлээрэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document