Search

Тамхи үйлдвэрлэх явцад амьд өт үлдэх боломжгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #693

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Тамхинд өт буй бичлэгийг харуулсан байна.

Баримт шалгалтын үр дүн

Тамхины өөрийн орц, найрлагад өт байх боломжгүй бөгөөд ил орхивол төрөл бүрийн гаднын биет орох боломж бий.

2022 оны 09 дүгээр сарын 22-нд Amway Amway нэртэй пэйжид “Тамхи татдаг хүмүүс үзээрэй” гэх тайлбартай бичлэгийг байршуулж 09 дүгээр сарын 30-ны байдлаар 174 реакц, 111 сэтгэгдэл авч, 5 мянга гаруй шэйр цуглуулсан байна.

Бичлэгт янжуурын тамхийг микроскопын дурангаар томруулаад дунд нь өт байгаа мэтээр харуулжээ.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

1. Бичлэгийн эх сурвалж найдвартай биш

Тус бичлэгийг хийсэн эх сурвалж болох @mir_glazami_microscopa нэртэй TikTok хэрэглэгч баримт шалгах төвөөс өмнө олон удаагийн худал гэсэн үнэлгээ авч байсан байна. Манай төвийн шалгаснаар уг хэрэглэгчийн өмнө нийтэлсэн гадил жимсний бичлэг болон тахианы махыг томруулж харуулсан бичлэгүүд нь бодит байдалд нийцээгүй байв. Түүний энэ удаагийн бичлэгт микроскоп ч ашиглах шаардлагагүй том өтнүүд байгаа нь хачирхалтай.

Эх сурвалжийн найдвартай байдлыг үгүйсгэх гол шалтгаан нь тус хэрэглэгч зарим үед бичлэгт ашиглаж буй бодис, хүнс зэргийг албаар бохирдуулдаг гэдгээ USA Today төвийн баримт шалгалтад тодруулга өгөхөдөө дурдсан байдаг.

2. Тамхи үйлдвэрлэх явцад амьд өт үлдэх боломжгүй

Тамхи үйлдвэрлэх үед эхлээд тамхины навчийг түүж хатаагаад буцааж уураар утаж чийглэдэг байна. Үүнийхээ дараа агааржуулагчид хийж 4-6 хоног сэврээдэг. Ингээд дараагийн алхам болох халуунаар хатаах дамжлага руу шилжинэ. Энэ үед 3-40 хоногийн хугацаанд мод түлж, бага галаар зуухыг халааж навчийг хуурдаг байна. Мөн уг дамжлагад модноос гарч буй утааг тамхины навчинд шингээх шаардлагатай. Үүний дараагаар чийглэх, хатаах гээд хэд, хэдэн дамжлагыг өнгөрөөсний дараа эцэст нь навчийг иртэй холигчид хийж буталдаг байна. Энэ бүх үйлдвэрлэлийн шат дамжлагад амьд өт байх боломж ховор гэдэг нь илт.

АНУ-ын Utah мужийн KSL радио тамхинд агуулагдаж болох хачирхалтай гадны биетүүдийн тухай мэдээлж байжээ. Вебсайтад бичвэр хувилбараар байршуулсан тус мэдээнд:
“Мэдээж тамхинаасаа амьд өт олж байсан хүн ховор байх. Тамхины найрлагад өт байх боломж мэдээж байхгүй. Харин зарим тохиолдолд янжуур тамхинд өтнүүд өөрсдөө мөлхөж ордог байна. АНУ-д ч хэрэглэгчдээс энэ төрлийн гомдол мэр сэр ирдэг. Гомдол болгон шүүхийн маргаан болохгүй учраас нарийн тоо байхгүй. Гэхдээ сайтар баглаагүй, ил тохиолдолд өт, хорхой гэлтгүй, модны үртэс, элдэв хог шороо, бутархай зэрэг амьд бус биет байхыг үгүйсгэхгүй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document