Search

Хүүхдийн ₮100 мянгыг эргэж харах хэрэгтэй гэдэг нь 2022 оны бичлэг

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #689

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Хүүхдийн мөнгийг төсөв хэлэлцэх үед эргэн харна гэх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг 09 дүгээр сарын 29-нд өргөн барьсан бөгөөд хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг хэвээр үргэлжлүүлэн олгохоор тусгасан тухай parliament.mn сайтад мэдээлжээ.

2023 оны 09 дүгээр сарын 29-нд Ногоон мэдээ нэртэй хаягаас “УИХ-ын дарга Г.Занданшатар: Цар тахлыг даван туулахын тулд Хүүхдийн мөнгийг 100.000 болгосон шийдвэрийг энэ намрын чуулганаар төсөв хэлэлцэх үеэр эргэн харах шаардлагатай байна. Судалгаагаар “Хүүхдийн мөнгө авмааргүй байна” гэсэн иргэдийн тоо байнга өсөж байна. Жилд 1.5 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгөнд олгож байна. Ирэх жилийн төсөв дээр зорилтот бүлэгт олгоно гэж өөрчлөх шаардлагатай байна” гэсэн тайлбартай, УИХ-ын дарга Г.Занданшатарын зурагтай пост оруулсан байна. Уг бичвэр бүхий зургийг Livetv HD, Аминаагийн Аав гэх мэт 12 хаягаар постолсон байна.

Уг агуулгаар хайж үзэхэд Сэтгүүлч Н.Урантогтох нэртэй хаягаар 2022 оны 09 дүгээр сарын 27-нд УИХ-ын даргын үг хэлж буй бичлэгийг оруулж байсан байна. Тэрээр энэ бичлэгээ өчигдөр буюу 2023 оны 09 дүгээр сарын 28-нд “Г.Занданшатар: Хүүхдийн мөнгийг ₮100.000 болгосон шийдвэрийг эргэж харах шаардлагатай. “Жилд ₮1.5 их наядыг хүүхдийн мөнгөнд олгож байна. Энэ жилийн төсвийн бодлого дээр зорилтот бүлэгт шилжүүлэх ёстой. МАНай улсын гадаад өрийн байдал эрсдэл өндөртэй байна” гэж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлж байв. 2022.09.26” гэсэн тайлбартай дахин постолсон байна.

Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг 09 дүгээр сарын 29-нд өргөн барьсан бөгөөд хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг хэвээр үргэлжлүүлэн олгохоор тусгасан тухай parliament.mn сайтад мэдээлжээ.

Хүүхдийн мөнгийг хасах тухай яриа гараагүй байхад хуучирсан мэдээллийг дахин сануулж идэвхжүүлсэн нь зорилготойгоор түгээж байгаа хуурамч мэдээллийн нэг юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document