Ханиадыг эмчлэх бэлдмэл бэлдэж буй бичлэг төөрөгдүүлсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #686

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Цагаан гаа, жүрж, зөгийн бал,саримс, турмерик хольж уугаад ханиадаа эмчилэнэ гэх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Судлагдаагүй жороор бэлдмэл бэлдэж уух нь өвчин эдгээнэ гэсэн баталгаагүй учир аливаа жорыг туршиж хэрэглэхээсээ өмнө сайтар нягталж байгаарай.

2023 оны 8 дугаар сарын 24-ны өдөр Цахим Тогооч гэх хаягаас “ХАМТДАА ХАНИАДЫГ ЯЛЦГААЯ” гэх тайлбартайгаар жүрж, цагаан гаа, саримс, зөгийн бал болон турмерикээр ханиад эмчлэх бэлдмэл гаргаж буй богино хэмжээний бичлэг оруулсан нь нийт 959’000 үзэлт, 11’500 шэйр, 1’900 like авсан байна. 

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ 

Хаяг шалгах нь: 

Тухайн бичлэгийг оруулсан Цахим тогооч гэх хаяг нь анх 2022 оны 2 сард “Meme” гэх нэртэйгээр нээгдэж байсан. Одоогоор 54’000 дагагчидтай ба тус хуудаст нийтлэгддэг хоолны жор, хоол хийж буй үйл явцын бичлэгүүд нь 10’000 ба түүнээс дээш үзэлт авдаг. Пэйж хуудсынхаа нэрийг нийт 6 удаа өөрчилж байсан бөгөөд пэйжийн танилцуулга мэдээллийг огт оруулаагүй байна.  Тэрээр Америк, Солонгос гаралтай ахлах тогооч David Chang-ийн зургийг нүүр зургаа болгосон ба өөрийн зургийг огт нийтэлдэггүй. 

Бидний шалгаж буй ханиадыг эмчлэх бэлдмэлийн тухай богино бичлэгт жорыг нь хаанаас авсан эх сурвалжаа огт дурдаагүй бөгөөд эмчээс зөвлөгөө авсан эсэх нь тодорхойгүй. Тус хаяг нь өөрийн зураггүй, бусдын зураг , бичлэгийг ашиглаж хандалт авч байгаа нь баталгаат бус эх сурвалж болохыг илтгэж байгаа юм. 

Ханиадыг эмчлэх бэлдмэлийн тухай

Шалгаж буй мэдээлэл дээр оруулсан орц найрлагын дагуу хайлт хийхэд тодорхой илэрцгүй. Яг энэ найрлагаар ханиадыг эмчилж байсан тухай, баримт нотолгоо, судалгаа байхгүй. 

Орц бүрийн тус тусын ашиг тус нөлөө

Жүрж – 100 грамм жүржээс  өдөр тутамд авах ёстой Витамин С-ийн  79%-ийг авдаг.  Витамин  С-ийн дутагдал нь дархлааг эрс сулруулж, халдвар авах эрсдэлийг  нэмэгдүүлдэг учир ханиадтай үед  витамин С агууламж ихтэй хүнс хэрэглэх нь дархлааг дэмжинэ.

Саримс- Саримс тогтмол идэх нь ханиад томуунаас урьдчилан сэргийлэхэд тусалдаг. Хэд хэдэн судалгаагаар саримс  хэрэглэх нь ханиад тусах эрсдэлийг багасгадаг ба мөн өвдөх хугацааг багасдаг гэдгийг харуулжээ(1.2). Мөн 146 сайн дурын туршилтад оролцогчид 3 сарын турш саримсны ханд болон placebo өгөхөд саримс хэрэглэж байсан бүлэг нь ханиад тусах эрсдэл 63%-аар бага байсан байна.    

Цагаан гаа- Цагаан гаа нь үрэвсэл, нянгийн эсрэг үйлчилгээ нь үрэвслийг намдааж,  халдвар (нян, вирус)-тэй тэмцэж, хоолойны  өвдөлтийг намдаахад тусалдаг.

Зөгийн бал- “Molecules” шинжлэх ухааны сэтгүүлд 2018 гарсан тоймд зөгийн бал нь: 

  • антиоксидант шинж чанартай
  • үрэвслийн эсрэг шинж чанартай
  • нянгийн эсрэг хүчин чадал
  • хорт хавдрын эсрэг үйл ажиллагаа
  • вирусийн эсрэг шинж чанар
  • antifungal шинж чанар
  • чихрийн шижингийн эсрэг шинж чанартай гэж бичжээ. 

Шалгаж буй бэлдмэлийн жор тус бүрдээ хүний дархлааг дэмжих ач тустай боловч нийлүүлж хэрэглэсэн туршлага, судалгаа байхгүй учир эмчид үзүүлж, өвчнөө эмчлэхгүй, энэ жорыг хэрэглэж байгаад хүндрүүлэх эрсдэлтэй юм. Түүнчлэн бага насны хүүхдэд шууд туршихаас зайлсхийгээрэй.

Иймд судлагдаагүй жороор бэлдмэл бэлдэж уух нь өвчин эдгээнэ гэсэн баталгаагүй учир аливаа жорыг туршиж хэрэглэхээсээ өмнө сайтар нягталж байгаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document