Search

Кока Кола халамжийн сан гэсэн судалгаанд хамрагдан 400,000 төгрөг хожих боломжтой гэх мэдээлэл #ХУДАЛ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #68

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Кока Кола компанийн 20 жилийн ой болж буйг тохиолдуулан асуултад хариулаад  400,000 төгрөг хожих боломжтой гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Coca-Cola Mongolia пейж хуудаснаас тус мэдээллийг хуурамч гэх албан ёсны мэдэгдэл гаргасан бөгөөд шалгаж буй мэдээлэл нь интернэт халдлагын нэг хэлбэр юм.

2021 оны зургаадугаар сарын 2-ны өдөр сошиал сүлжээнд Кока Кола компанийн 20 жилийн ой болж буйг тохиолдуулан асуултад хариулснаар 400,000 төгрөг хожих боломжтой гэх хуурамч холбоос тархжээ. “Та манай судалгаанд хамрагдсан нь маш азтай хэрэг. Бид судалгаанд оролцсон хүмүүст зориулж зарим урамшууллыг бэлдсэн. Энэхүү судалгаанд хариулахад танд ердөө 4 минут 30 секунд хангалттай! Яараарай, авах боломжтой шагналын тоо хязгаарлагдмал байна!” гэх зэргээр хүмүүсийн анхаарлыг татан Кока Кола компанийн тухай энгийн асуултуудыг оруулсан байна. Уг асуултуудад хариулан шагналаа авахын тулд 20 найздаа илгээх, хуваалцах хэрэгтэй гэсний дагуу олон хүмүүст хүрсэн аж. Гэвч ийм төрлийн хуурамч холбоосоор дарж орсноор өөрийн хувийн мэдээллээ алдах эрсдэл өндөр байдаг талаар анхааруулдаг.

1. Coca-Cola Mongolia пейж хуудас энэ талаар дараах байдлаар албан ёсны мэдэгдэл гаргажээ.

📌Таны мессенжерээр “Кока-Кола халамжийн сан” гэсэн утгатай линк очвол дарж орохгүй байх, асуултанд хариулахгүй байхыг анхааруулж байна.

Энэ нь SPAM ба М-Си-Эс Кока-Кола компани хамааралгүй бөгөөд цахим залилангийн чанартай үйлдэл тул та бүхэн шэйр хийн бусдад тараалгүй, устгаж цахим халдлагаас өөрийгөө болон ойр тойрныхноо хамгаална уу.

2. Уг “phishing scam” буюу цахим халдлагын талаар Африкийн баримт шалгалтын төв 2021 оны 5-р сарын 25-нд баримт шалгалт хийснийг орчуулан хүргэж байна.

📌“Бусад олон цахим луйврын нэгэн адил шагналаа авахаасаа өмнө бусад хүмүүст хуваалцахыг зааварласан байна. Энэ тохиолдолд та үүнийг 5 Фейсбүүк групп эсвэл WhatsApp дээрх 20 найзтайгаа хуваалцах хэрэгтэй болдог. Ингэснээр хандалтаа нэмэгдүүлэх зорилготой луйварт өртөх эрсдэлтэй юм. Эдгээр луйвар нь хүмүүсийг лайк дарах, сэтгэгдэл бичих эсвэл бусадтай хуваалцах бүрт хандалт нь нэмэгдэж байдаг.

Албан ёсны Coca-Cola вэбсайт эсвэл Facebook, Twitter хуудсан дээр энэ талаар юу ч байхгүй бөгөөд Coca-Cola компанийн сайт биш юм” гэжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document