Search

Жүжигчдийн бичлэгийг ашигласан хуурамч хаягаас болгоомжил

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #676

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Жүжигчин З.Онон шүтэн бишрэгчидэдээ зориулж бэлэг барьж байна гэх тайлбартай бичлэг оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Олны танил хүмүүсийн зураг бичлэгийг ашиглаж бусдыг хуурах тохиолдол их учир та сэрэмжтэй байж тухайн хаяг жинхэнэ эсэхийг нягтлаарай.

2023 оны 9 дүгээр сарын 14ны өдөр Онон.З_𝘖𝘰𝘯𝘰𝘰 гэх хаягаар 7 цаг 58 минутын live бичлэгийг “шүтэн бишрэгчдэд зориулсан бэлэг: би та бүхнийг ерөөе!! (сайн уу) гэж хэлсэн эхний 350 хүнд би 100,000₮ өгдөг, би одооноос эхлэн жинхэнэ байна.” гэх тайлбартайгаар оруулсан.  Тус бичлэгийг нийт 81,000 хэрэглэгч үзсэн бөгөөд сэтгэгдэл нь 10,000 давжээ. 

Хаяг шалгах 

Жүжигчин З.Оногийн жинхэнэ хаягтай ижил төстэйгөөр пэйжээ нэрлэн, нүүр зургийг нь мөн дуурайн оруулсан тус хуурамч хаяг нь одоогоор 326 дагагчтай байгаа юм.  Тус пэйжийг шалгахад яг ижил live бичлэгийг 3 удаа хугацааг нь өөрчилж давтан оруулахдаа “шүтэн бишрэгчдэдээ мөнгө өгнө” гэх агуулга бүхий тайлбарыг оруулжээ. 

Бичлэгүүдийн эх хувилбар нь 47 минут 26 секундын урттай ба 2022 оны 4 сарын 14-нд жүжигчин З.Оногийн пэйж хуудсанд тавигдсан. 

Шалгаж буй Live бичлэгийн  тайлбар үгийн болон найруулгын алдаатай байх бөгөөд сэтгэгдэл хэсэгт бичсэн “БИ ЗӨВХӨН МИНИЙ ПЭДЖИЙГ ДАГАЖ, FACEBOOK-ЫН 10-15 ГРУППД LIVE SHARE ХИЙСЭН ХҮМҮҮСТ ШАГНАЛ ӨГНӨ!” гэх өгүүлбэр нь мөн үг үсгийн алдаатай байх нь хуурамч хаяг байж болзошгүйг илэрхийлж байна.

Онон.З_𝘖𝘰𝘯𝘰𝘰, гэх пэйжийн хөтөлдөг “Онон.З_𝘖𝘰𝘯𝘰𝘰 шүтэн бишрэгчид❤️❤️” бүлгэм нь 4046 гишүүнтэй, харин  “Shuderhen P. Fanss’” гэх бүлгэм 2548 гишүүнтэй . 

“Онон.З_𝘖𝘰𝘯𝘰𝘰 шүтэн бишрэгчид❤️❤️” групп нийт 11  админтай ба тэдгээрийн 4 нь Онон.З_𝘖𝘰𝘯𝘰𝘰 гэх ижил нэртэй пэйж бол 3 нь Shuuderhen_P нэртэй пэйж байна.   “Shuderhen P. Fanss’” групп   нь мөн адил админуудтай. Тус пэйжүүд  “сайн уу гэж бичсэн эхний хүмүүст мөнгө өнгө, фейсбүүк группүүдэд шэйрлээрэй” гэх ижил агуулгатайгаар жүжигчдийн live бичлэгийг хуулбарлан оруулдаг. 

Тухайлбал Shuuderhen_P гэх хаягт  2023 оны 8 сарын 24-нд нийтэлсэн 4 цаг 27 минутын live бичлэг нь “Фэнүүдэд зориулсан бэлэг: Бурхан та бүхнийг ивээг!! “Сайн уу” гэж хэлсэн эхний 400 хүнд би 100,000₮ өгөөд, одооноос эхлэн би жинхэнэ байна.” гэх тайлбартайгаар орсон бөгөөд нийт 68,000 хүн үзсэн байна. 

Тус бичлэгийн эх хувилбар нь 37 минут 34 секундын урттай ба 2023 оны 7 сарйн 22нд жүжигчин П.Шүүдэрцэцгийн хуудсанд оржээ. 

Мөн эдгээр бүлгэмүүдэд админ эрхтэй Niko Alfian гэх хэрэглэгчийг шалгахад  тодорхой танилцуулга мэдээлэлгүй,  2,157 найзтай ч бүгд гадаад хэрэглэгчид. Нээлттэй оруулсан 2 зурагтай ч постгүй  

3-4 ижил хуудаст яг ижил тайлбартайгаар нэг live-г хэд хэдэн байршуулах нь тухайн хуудас  хандалтаа ихэсгэх зорилготойг харуулж байна. Олны танил хүмүүсийн зураг бичлэгийг ашиглаж бусдыг хуурах тохиолдол их учир та сэрэмжтэй байж тухайн хаяг жинхэнэ эсэхийг нягтлаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document