Search

Хорт хавдартай өвчтөн мөнгө шидсэн гэх мэдээлэл худал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #668

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Хорт хавдартай өвчтөн найдваргүй гэдгээ сонсоод мөнгө шидсэн гэжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хятадын ETtoday гэх вэб сайтын мэдээлснээр мөнгө шидсэн залуугийн найз охин нь эмнэлгийн сувилагч байсан ба энэ нь эмнэлэг өвчтөн хоорондын маргаан биш хувийн асуудал байсан болохыг мэдээлсэн байна.

Хорт хавдрын эцсийн шатандаа орсон өвчтөн хувийн эмнэлэгт цүнх дүүрэн мөнгө цацсан гэх зураг бүхий мэдээлэл түгэн өндөр хандалт аваад байна. Тус мэдээлэлд тайлбарласнаар нэгэн хувийн эмнэлэгт “…Хорт хавдартай өвчтөн цүнх дүүрэн мөнгө үүрээд эмчээс амийг нь аврахыг гуйгаад маш их мөнгө төлсөн байна. Гэхдээ эмч түүний хорт хавдар сүүлийн шатандаа орсон учраас түүнд хийж чадах зүйл байхгүй гэв. Тэр маш их уурлаж эмнэлгийн коридорт мөнгө шиджээ. Тэр орилон мөнгөөр яах вэ? “Мөнгө яах вэ. Эрүүл мэндийг мөнгөөр худалдаж авч чадахгүй, цаг хугацааг мөнгөөр худалдаж авч чадахгүй, амьдралыг мөнгөөр худалдаж авч чадахгүй” гэв.” гэж хэлсэн тухай тэмдэглэсэн байна. Бидний шалгасан мэдээллийн зурагт эмнэлгийн шалан дээр мөнгө цацсан, хүмүүс тойрон харж буй байдалтай байгааг харуулжээ.

Бид дээрх тайлбарласан зургийг Google хайлтын системд хайхад Newschecker, Factcrescendo зэрэг баримт шалгах байгууллагууд тус мэдээллийг шалган худал болохыг нь мэдээлсэн байна. Мөн бид үргэлжлүүлэн хайлтын илэрцээс зургийн эх сурвалжийг хайхад 2014 оны 07 дугаар 08-нд tinmoi.vn гэх вьетнам вэб сайтад энэ зургийг нийтэлж байсан байна. Мөн vnexpress.net гэх вэб сайтад ижил оны 07 дугаар сарын 12-нд ижил агуулгатай мэдээлэл нийтлэгдэж байжээ. 

Тус вэб сайтуудад Хятадын Харбины эрүүл мэндийн их сургуулийн Дотрын эмчилгээний тасагт 2014 оны 07 дугаар сарын 03-нд нэгэн хятад хүн найз охин нь хаяж явсан гэдэг шалтгаанаар найз охин руугаа шидэхээр нэг сая юань бэлдэн ирж, эмнэлэгт шидсэн гэдгийг онцлон мэдээлсэн байна. Түүний хуучин найз охин нь BMW-ийн машинтай шинэ найз залуутай болсон гэдэгт уурлан дээрх мөнгийг шидэхэд хүргэсэн гэжээ.

Бид хятад хэл дээр энэ үйл явдлыг мэдээлсэн эсэхийг шалгаж үзэхэд мөн оны 07 дугаар сарын 04-нд хятадын мэдээллийн вэб сайт The Paper энэ үйл явдлын мөшгөсөн талаараа бичжээ. Тэд үйл явдлын талаарх өөр өнцгөөс авсан зургийг нийтэлсэн байсан ба мэдээлэлд тайлбарласнаар энэ үйл явдлын дараа хятадын интернэт хэрэглэгчид хосуудын хэрүүлээс болсон биш эмнэлгийн ажилтан руу мөнгө шидсэн, нас барах нь тодорхой болсон мэдээг сонсоод 47 настай чинээлэг өвчтөн шидсэн гэх мэтээр тайлбарласан гэжээ. Тус мэдээлэлд ямар нэг хавдрын өвчтөн бухимдсан талаар мэдээлээгүй бөгөөд тэдний сурвалжлагад чухам ямар шалтгаанаар тухайн үйл явдал болсныг баримттай нотолж чадаагүй байна. 

Гэхдээ мөнгө шидсэн гэх үйл явдал болсон өдөр буюу 07 дугаар сарын 03-нд дээр дурдсан Харбины эмнэлгийн зүрхний эмч Ниу яаралтай тусламжийн өрөөнд хоёр хүн зодолдож ууттай мөнгө задарсан хэмээн зургийн хамт өөрийн Weibo хаягтаа нийтэлсэн байна.

Хятадын ETtoday гэх вэб сайтын мэдээлснээр мөнгө шидсэн залуугийн найз охин нь эмнэлгийн сувилагч байсан ба энэ нь эмнэлэг өвчтөн хоорондын маргаан биш хувийн асуудал байсан болохыг мэдээлсэн байна.

Хорт хавдрын өвчтөний талаарх зураг биш харин хуучин хосуудын хооронд болсон маргааны талаарх зураг нь зохиомол тайлбартайгаар интернэтэд түгсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document