ВероСеллийн найрлагад хөнгөн цагаан, хар тугалга, хүнд метал байгаа нь илэрсэн гэх мэдээлэл #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #65

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

ВероСеллийн найрлагад хөнгөн цагаан, хар тугалга, хүнд метал байгаа нь илэрчээ гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Шалгаж буй мэдээлэлд дурдсан “Синовакийн Вероселл (Vero Cell) вакцин” гэдэг нь Хятадын төрийн өмчит “Синофарм” үйлдвэрийн Вероселл (Vero Cell) вакцин биш. Төстэй нэртэй хоёр үйлдвэр SARS-CoV-2 вирусийн эсрэг ижилхэн нэртэй вакцин гаргасан нь ийнхүү андуурахад хүргэдэг.

“Синовак” үйлдвэрийн Вероселл (Vero Cell) вакцин нь “in progress” буюу шалгалтын шатандаа явж байгаа.

2021 оны тавдугаар сарын 20-ны 11:47 цагт Tserenkhuu Ishtseden гэх Фейсбүүк хаягаас дараах агуулгатай постыг нийтэлжээ. Уг постод “Гарц: Данийн нэрт вирусологичийн судалгаагаар Синовакийн Вероцеллийн (2-р тунгаа хийгээд байгаа) найрлагад хөнгөн цагаан хар тугалга хүнд металл байгаа нь илчлэгдлээ. Архивлаад авчихлаа, тойм хийнэ” гэсэн байв. Уг постыг тавдугаар сарын 21-ны 14:30 цагийн байдлаар 1.1 мянган удаа хуваалцаж, 374 сэтгэгдэл үлдээн, 1 мянган реакц даржээ.

1. Дээрх мэдээллийн агуулгад дурдсан VeroCell вакцины найрлагыг судалсан гэх Дани улсын нэрт вируслогчийн судалгааны эх сурвалжийг асуухад Цэрэнхүү өөрийгөө бүх эх сурвалж нь гэж тодотгоод зааж өгөхөөс татгалзсан. Бид Дани улсаас гаралтай эрдэмтдийн судалгааны талаар хайсан боловч одоогоор VeroCell вакцины найрлагыг судалсан гэх эрдэм шинжилгээний өгүүлэл олдсонгүй.

2. Дээрх постод дурдсан “Синовакийн Вероселл (Vero Cell) вакцин” гэдэг нь Хятадын төрийн өмчит “Синофарм” үйлдвэрийн Вероселл (Vero Cell) вакцин биш. Төстэй нэртэй хоёр үйлдвэр SARS-CoV-2 вирусийн эсрэг ижилхэн нэртэй вакцин гаргасан нь ийнхүү андуурахад хүргэдэг.

2021 оны 5-р сарын 7-ны өдөр ДЭМБ-аас “Синофарм” үйлдвэрийн Вероселл (Vero Cell) вакциныг яаралтай горимоор ашиглах вакцины жагсаалтад албан ёсоор бүртгэсэн. /холбоосыг хавсаргав/

Харин “Синовак” үйлдвэрийн Вероселл (Vero Cell) вакцин нь “in progress” буюу шалгалтын шатандаа явж байгаа.

3. Вакцины найрлагад хөнгөнцагаан орсон тухайд:

Их Британийн дархлаа судлалын нийгэмлэгийн (BSI) сайтад хөнгөнцагаан болон вакцины найрлагын талаар дараах мэдээллийг оруулсан. /Холбоосыг хавсаргав/

Уг мэдээлэлд, “Анагаахын шинжлэх ухаанд зарим зүйлсийг нарийн тайлбарлах боломжгүй байдаг ч хүмүүс үнэн гэдгийг нь хүлээн зөвшөөрдөг. Үүний тод жишээгээр вакцины үр дүнг эрс нэмэгдүүлдэг гэгддэг хөнгөнцагааныг дурдаж болно. Уг бодисын мэргэжлийн нэршил нь “adjuvant” ба энэ нь вакциныг дэмжиж, бие махбодийн дархлааг сайжруулдаг юм. Хөнгөнцагааны давс нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг вакциныг дэмжих бодис бөгөөд бараг зуун жилийн турш ашигласаар ирсэн. Уг бодисын вакцин дахь ач тусыг 1926 онд Вэллком физиологийн судалгааны лабораторид ажиллаж байсан Английн дархлаа судлаач Александр Томас Гленни нээсэн ба хөнгөнцагааны давсыг лабораторийн далайн гахайнд тарихад сахуу өвчнөөс сэргийлэхэд тусалдаг эсрэг биет болох сахуугийн токсоидын үр нөлөөг ихээхэн нэмэгдүүлдэг болохыг илрүүлсэн аж. Мөн тарьсан токсоид нь арьсны үрэвслийн эсрэг хариу урвалыг бий болгосноор амьтад вакцины дараа дархлаа сайтай болж буйг ажигласнаараа томоохон нээлт болж байв.

4. ВероСелл вакцины найрлагад ямар нэгэн байдлаар хар тугалга орсон гэх албан ёсны мэдээлэл одоогоор байхгүй.

АНУ-ын эрүүл мэндийн мэдээллийн сайтын (Medical News Today) баримт шалгалтад Дэлхийн томоохон эмийн зохицуулах агентлагууд (Европын Эмийн Агентлаг, АНУ-ын Хүнс, эмийн хяналтын удирдлагын газар (FDA), Их Британийн Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний зохицуулах агентлаг) “Синофармын “BBIBP-CorV” вакциныг нарийвчлан шалгаагүй ч ДЭМБ яаралтай горимоор хэрэглэх вакцины жагсаалтад оруулсан тул уг вакцины үр дүнд найдаж болно” гэжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document