Гэрлэлт цуцлахад хуримын хувцастайгаа ирэхийг шаарддаг гэдэг нь зохиомол

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #649

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Африкийн нэгэн улсад гэрлэлт цуцлах шүүх хурлын үеэр хуримынхаа хувцастай ирэхийг шаарддаг гэсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

Зураг салалтын биш хуримын үйл явдлынх бөгөөд Олон улсын баримт шалгах төвүүд уг мэдээлэл худал болохыг тогтоосон байна.

2018 оны 10 дугаар сарын 25-нд Үнэнийг хэлье нэртэй пэйжид байршуулсан “Африкийн нэгэн улсад гэрлэлт цуцлах шүүх хурлын үеэр хуримынхаа хувцастай ирэхийг шаарддаг гэнэ. Ингэснээр салах хүсэлтээ өгсөн хосууд (ялангуяа эрчүүд) анхны хайр, хуримын амлалт, хэн байснаа эргэн санахад тустай гэнэ. Тэдний зарим нь салах бодлоо орхин дахин эргэн эвлэрч нэгддэг гэнэ” гэх тайлбартай, хуримын хувцастай хүмүүсийн зургийг хавсаргасан пост 2023 оны 08 дугаар сарын 28-нийг хүртэл дахин дахин шэйр авсаар 2.2 мянган реакц, 55 сэтгэгдэлтэй болж, 1.8 мянган удаа цааш хуваалцсан байдалтай байна.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

1. Зургаар хайх

Google Reverse image search хэрэглүүрээр хайхад уг зургийг, ижил агуулгатай мэдээллийн хамт байршуулсан thereisnews.com сайтын илэрц гарч ирлээ. Гэсэн хэдий ч сайтын анхааруулга хэсэгт “Манай сайтад байршуулсан мэдээллүүд нь зохиомол бөгөөд бодит явдлаас сэдэвлээгүй” гэсэн байна.

Мөн сайтар ажиглавал зураг дээр “Just Fun” буюу “Хошигнол” гэх бичиг байгааг харж болно.

  • Мөн зургийн тайлбарт дурдсан Уганда улсын Гэрлэлтийн тухай хуулинд “салах үедээ хуримын хувцастай байх”-ыг шаардсан заалт байсангүй.

2. Олон улсын баримт шалгагчид уг мэдээллийг худал болохыг тогтоосон

IFCN буюу Олон улсын баримт шалгагчдын сүлжээний гишүүд болох Dubawa, Africa Check зэрэг баримт шалгах төвүүд уг мэдээллийг өмнө нь шалгаж байжээ. Бусад улсуудад уг зураг тархахдаа “Гана улсад” гэх тайлбартай түгсэн байна.

Гана улсын Dubawa баримт шалгах төв:
“Гана улсын Гэрлэлтийн харилцааг зохицуулах тухай хуулинд салах үедээ хуримын хувцастай байхыг шаарддаггүй. Мөн хуульч Юлиан Аддо-Йобогоос тодруулахад ийм төрлийн хууль Гана улсад байхгүйг мэдээллээ. Аль ч улсын шүүхэд хүндэтгэлтэй хандаж зохистой хувцасласан байхыг шаарддаг ч хуримын хувцастай ирэхийг шаарддаггүй” гэсэн байна

Нигери, Сенегал, Кени, Өмнөд Африкийн Africacheck баримт шалгах төв:
“Африкийн орнууд хувцаслалтын сонин, содон соёлоороо өвөрмөц. Гэсэн хэдий ч энэ төрлийн хувцасны соёл байхгүй” гэж онцолжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document