2023 оны 08 дугаар сарын 09-нд Ховд Аймаг Artist Otgoo нэртэй хуудсанд “Амьдаар биеийн эрхтнийг авч байгаа. Хятад хүн хүрсэн газар бүхэнд зовлон гаслан дагаж ирдэг. Хүчирхийлэгч төр тогтож байхад хүний эрх чөлөө байтугай амь ч юу ч биш энэ байдал манайд үүсэж бий боллоо монголын 70% хятадад лиценз нэрээр очсон байгаа шүү одоо л эх орон газар нутгийнхаа төлөө дугарахгүй бол өрөндөө Монгол улсаа зараад байвал бидний ирээдүйг ийм л болох болно” гэх тайлбартай бичлэгийг байршуулсан нь 08 дугаар сарын 09-ний байдлаар 10 мянга гаруй реакц, 1.6 мянган сэтгэгдэл авч, 761 мянган үзэлттэй байна.
Бичлэгт бүлэг этгээдүүд нэгэн эрэгтэйг хөдөлгөөнгүй дарж, зүслэг хийн эрхтнийг нь авч байгааг дүрсэлжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
1. Кино зураг авалтын бичлэгийг нийтэлсэн байна
Тус бичлэгийг зогсоож, дэлгэцийн агшны зургийг Google reverse image search хэрэглүүрээр хайхад 2023 оны 08 дугаар сарын 01-нд @AsiaFinance хаягтай хэрэглэгчийн Twitter /X/ платформ дээр байршуулсан нийтлэл гарч ирлээ. Хайлтын илэрц дээр байгаа болон ашиглаж буй бичлэгүүд хугацааны хувьд 4 секундээр зөрүүтэй ч харуулсан үйл явдал яг ижилхэн байна. Гэвч @AsiaFinance хаяг дээрх бичлэг нь өөр тайлбартай байна.
大概要多少钱?采购多少类似瓦格纳的雇佣军,就可解放缅甸北部地区?缅北主要指缅甸掸邦,面积16万平方公里。台湾面积36,197平方公里,新加坡728.6平方公里。被骗缅北后的结局,远比这视频残酷!缅北本是华人聚居区,却沦为犯罪天堂。既然没政府愿意管,为何不在这片土地上建立一个类似新加坡的国家? pic.twitter.com/DTcZqoPDh1
— 亚洲金融 Asia Finance (@AsiaFinance) July 31, 2023
Харин сэтгэгдэл хэсэгт цахим хэрэглэгчид энэ үйл явдал нь Мьянмар эсвэл Хятадад болсон бодит үйл явдлын нотлох баримт биш, зүгээр л кино зураг авалтын бичлэг болохыг дурдаад, бусад хэрэглэгчдэдээ ч гэсэн анхааруулжээ.
嘎后一支烟
— 日本大誠不動産•石川港 (@shichuangang) August 1, 2023
赛过神仙
😂 https://t.co/rTcc7GqXDF pic.twitter.com/isYLZCvNJm

Мөн Weibo сүлжээнд өөр нэгэн хэрэглэгч “Энэ зургийг харсныхаа дараа ч гэсэн амьдаар нь бөөрийг нь авч байгаа бичлэгтээ итгэсээр л байх уу” гэсэн байна.
Уг бичлэг нь бодит үйл явдал бус, зохиомжит зураг авалт гэдэг нь энгийн нүдээр харахад ч ялгагдана. Тухайлбал,
- Бичлэгийн 0:05 секундэээс эхлэн орон дээр хүлэх гэж хүч хэрэглэж байгаа гол үйл явдлын цаад талд нэг хүнийг өрөөсөн гараас нь чирээд явж байгаа дүрс гарна. Харин чирэгдэгч этгээд нөгөө гараараа тохойлдон чирэх үйл явцад дэмнэж өгч байгаа нь харагдаж байна. Бодит байдал дээр хажууд нь хүний бөөр авах гэж байвал ингэж чирэгдэх эсэхийг бодоод үзээрэй.
- Мөн 0:24 секундэд масктай, эмчийн хувцастай хүн ирж, цээж болон гуя хэсгээрээ олсоор хүлүүлсэн эрийн бөөрний орчимд зүсэлт хийж байгаа мэт үзүүлбэрийн үед хоёр гар нь сул байгаа ч нэг хүнээр даруулсан болж, томоотой хэвтэнэ. Хэрэв үнэхээр бөөрөө авах хүртэл зүсүүлж байгаа бол амь тэмцэн эсэргүүцэх нь тодорхой.
- Мөн зураг авалтын багийн гишүүний дүрс оржээ.

0:44 дэх секундээс зураг авалтын үед хэрэглэдэг урт иштэй микрафон барьж байгаа залуугийн дүрс орж ирнэ.
2. Монгол улсын газар нутгийн 70 хувийг лиценз хэлбэрээр Хятадуудад олгосон гэх мэдээлэл үндэслэлгүй
Монгол улсын нийт газар нутгийн хэмжээ 1564.1 мянган хавтгай дөрвөлжин километр. Тэгвэл хэр хэмжээний газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл өгснийг shilen.gov.mn сайтаас харах боломжтой. Монгол улсад одоогийн байдлаар 1,662 газар эзэмшигч байгууллагын нэр дээр хайгуулын чиглэлийн 885, ашиглалтын чиглэлийн 1,713 гээд нийт 2,598 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна.
Тусгай зөвшөөрөл олгосон газруудын хамрах хэмжээг 6,178,816 га гэсэн байна. Энэ нь 61.8 мянган хавтгай дөрвөлжин километр буюу манай улсын нийт газар нутгийн 3,95 хувь /Ойролцоогоор 4 хувь/ гэсэн үг юм.
Гэтэл шалгаж буй мэдээлэлд нийт газар нутгийн 70 хувь гэж бодит тоо хэмжээнээс 18 дахин ихэсгэсэн хэмжээний газар нутгийг Хятад улсын аж ахуйн нэгж эзэмшдэг мэтээр дэгсдүүлжээ.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хэсгээс ямар компани, хэр хэмжээний газрыг, ямар зориулалтаар ашиглаж буйг харах боломжтой.