1072 хувьцааны ногдол ашиг 690,000 төгрөг тараах боллоо гэх мэдээлэл #ХУДАЛ

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“1072 хувьцааны ногдол ашиг 690,00 төгрөгийг ингэж тараах шийдвэр гарчээ” гэх гарчигтай мэдээлэл гарсан.

Баримт шалгалтын үр дүн

Энэ мэдээллийн ногдол ашиг хэсгийг 2021 оноос эхэлж олгох мэт ойлгогдохоор гарчигласан нь олон нийтийг ТӨӨРӨГДҮҮЛСЭН байна. Мөн мэдээндээ 2023 оноос тараах боломжтой гэсэн төлөвлөгөөг энэ оноос эхлэн жилд 700 орчим тэрбум төгрөг хуваарилж эхэлнэ гэж ойлгогдохоор ХУДАЛ мэдээлэл оруулжээ.

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #64

2021.05.18 | Улаанбаатар хот, Монгол

📌2021 оны дөрөвдүгээр сарын 23-нд medeech.com сайтад “1072 хувьцааны ногдол ашиг 690,00 төгрөгийг ингэж тараах шийдвэр гарчээ” гэх гарчигтай мэдээлэл гарсан. Энэ сайтаас facebook платформд нийт 20,344 хариу үйлдэл авсан ба үүнээс 562 шэйр, 11,397 сэтгэгдэл, 8,385 реакц авсан байв. Үүний нэг жишээ болгож “1072 ширхэг хувьцаа эзэмшигчдийн нэгдсэн групп” нэртэй facebook пэйжид холбоос оруулсан постыг авч үзэхэд л 1.1 мянган сэтгэгдэл авч, 109 удаа цааш түгээгдсэн байна. /түгээсэн байдлыг зургаас харна уу/

📌Уг мэдээллийн гол агуулга нь: “Эрдэнэс Тавантолгой ХК-ний гүйцэтгэх захирал Б.Ганхуяг 1072 хувьцаатай иргэн 2025 он хүртэл жилд 669.7 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэнэ гэж мэдэгдлээ. Тус компани 2021-2025 онд А6-20 бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлснээр 3.7 их наядын цэвэр ашиг олж, хувьцаа эзэмшигчдэдээ жилд 700 орчим тэрбум төгрөг хуваарилж эхлэх юм” гэжээ.

🔎Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

1. 2021 оны гуравдугаар сарын 10-нд Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хэвлэлийн бага хурал хийж, тус компанийн ТУЗ-ийн хурлаар баталсан 2025 оныг хүртэлх хөгжлийн төлөвлөгөө “А6-20”-ийг танилцуулсан. Уг төлөвлөгөөнд “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь 20 том төсөл хэрэгжүүлснээр үсрэнгүй хөгжиж, жилд олборлох нүүрсний хэмжээ 45 сая тоннд хүрч, борлуулалтын орлого 10 их наяд, цэвэр ашиг 3.7 их наяд төгрөг болж, жилд 700 орчим тэрбум төгрөгийн ногдол ашиг иргэдэд хуваарилдаг болно. 2023-2025 онд 1072 хувьцаатай нэг иргэн 669 мянган төгрөгийн ногдол ашиг авах тооцоо гаргасан тухайгаа мэдээлсэн.

📌Энэ мэдээллийн ногдол ашиг хэсгийг 2021 оноос эхэлж олгох мэт ойлгогдохоор гарчигласан нь олон нийтийг ТӨӨРӨГДҮҮЛСЭН байна. Мөн мэдээндээ 2023 оноос тараах боломжтой гэсэн төлөвлөгөөг энэ оноос эхлэн жилд 700 орчим тэрбум төгрөг хуваарилж эхэлнэ гэж ойлгогдохоор ХУДАЛ мэдээлэл оруулжээ.

2. 2021 оны хоёрдугаар сарын 19-нд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хурлын 05 тоот тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилахгүй гэсэн шийдвэрийг гаргасан. Уг тогтоолд “…2021 онд төлөвлөсөн томоохон бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг өөрийн болон бусад санхүүгийн эх үүсвэрээр санхүүжүүлэх шаардлагатай байгаа тул 2020 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилахгүй байхаар шийдвэрлэсүгэй” гэсэн байна. /зургаас харна уу/

📌Түүнчлэн 2020 онд COVID-19 цар тахлын улмаас “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа нэлээд хэмжээгээр тасалдсан. Жилийн эцсийн дүнгээр тус компани 13.1 сая тонн нүүрс олборлож, 11.9 сая тонныг борлуулж, 1.6 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой, 149 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Эндээс ногдол ашиг хуваарилбал нэгж хувьцаанд 12 төгрөг оногдох тооцоо гарч байна. /тайлангийн холбоосыг хавсаргав/

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #ЭхлээдБод#ThinkFirst


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Ногдол ашиг хуваарилахгүй тухай ЭТТ ХК-ийн ТУЗ-ийн 2021.02.19-ний 05 тоот тушаал
ЭТТ-н албан ёсны вэбсайтад орсон мэдээлэл:
“ЭТТ” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулсан нь /41:50 цагаас эхэлнэ/
ЭТТ-н Ногдол ашгийн журам

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document