2023 оны 07 дугаар сарын 18-нд Amway Amway гэсэн хаягтай фэйсбүүк хаяг “Хойд Солонгосын тэргүүн хатагтайг хамгаалах эмэгтэйчүүдийн тусгай тасаг” гэсэн гарчигтай бичлэг нийтэлжээ. Бичлэгт хар нүдний шил, хар хувцастай эрэгтэй турникээс зүүгдсэн дөрвөн эмэгтэйн гэдэс рүүгээ өшиглөж байгаа дүрс гарах ба мөн хар нүдний шилтэй залуу модоор цохиулах, гэдэс рүүгээ цохиулах зэрэг сургуулилт хийж буй бичлэг гарё байна.
Бичлэгийг чухам ямар хаягнаас хуулбарлаж оруулсан эсэхийг эможигоор хаасан байсан ба бид Тиктокоос авсан бичлэг болохыг нь тогтоосон. Тодруулбал, энэ бичлэг нь 2023 оны 04 дүгээр сарын 18-нд Тикток дахь @movetonorthkorea гэсэн хаягт нийтлэгдэж байсан байна. Энэ нь хаяг нийтлэгдсэн бичлэгт Хойд Солонгосын тэргүүн хатагтай Ри Сол Жугийн бие хамгаалагчид гэсэн тайлбар байгаагүй харин “Who said North Korea doesn’t have hot chicks” гэсэн тайлбар тавьсан байна. Энэ хаяг нь Хойд Солонгост байдаг зүйлүүдийн тухай бичлэгүүдийг оруулдаг бөгөөд Хойд Солонгосын гэх дээрх бичлэг нь мөн буруу тайлбартай юм. Энэ бичлэгийг монгол хэлээр тайлбарыг гуйвуулан ашигласан байх магадлалтай байна. Харин үндсэн бичлэгийг дараах хэсгээс үзнэ үү.
Бид бичлэгийн хэсгийг Google хайлтын системд хайхад Хятадын bilibili гэх нийгмийн сүлжээнд 2022 оны 04 дүгээр сарын 22-нд нийтлэгдсэн бичлэг олдсон. Энэ бичлэг нь дээрх @movetonorthkorea болосн Amway Amway гэсэн хаягуудад нийтлэгдсэн бичлэгүүдийн тасдаагүй хувилбар буюу Хятадад хийсэн болохыг харуулсан байна.
Уг бичлэгт бидний шалгасан бичлэгт гарсан эмэгтэйчүүд болон залуу өөр сургуулилтууд хийж байгаа харагдах бөгөөд залуугийн зүүн мөрөнд хятадын төрийн далбаа байгааг харж болно.
Бичлэгийн гэдэс рүү өшиглөж буй бичлэгийг харьцуулж үзэхэд бидний шалгасан бичлэг нь эх хувилбарыг нь тасдан доорх зургийн баруун талын хэсэгт ногооноор тодруулсан дөрвөлжин хэсэгт гарч байгаа хятадын далбаа зэргийг оруулаагүй байна. Түүнчлэн дөрвөн эмэгтэй нэг залуугийн хамт бэлтгэл хийж буй бичлэгт хятадаар ярьж байгаа нь бичлэгээс тодорхой сонсогдоно.
Бид тухай бичлэг хаана анх нийтлэгдсэнийг олоогүй ч дээр дурдсан ижил хүмүүс оролцсон бичлэгүүдийг Тиктокт олсон. Хэдийгээр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны хамгаалагчид хар хослолтой, түүний машиныг хамгаалахдаа тойрч гүйдэгээрээ алдартай ч дээрх бичлэгт гарч буй эмэгтэйчүүд нь түүний эхнэрийн бие хамгаалагчид биш юм. Дээр тайлбарласан шинжилгээнээс дүгнэхэд хятадад хийсэн тиктокчдийн бичлэг байхаар байна.