Усанд сэлэлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол тамирчид улсынхаа рекордыг шинэчлэн тогтоожээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #633

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Усанд сэлэлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний рекордыг Монголчууд эвдлээ” гэсэн байна

Баримт шалгалтын үр дүн

Монгол улсын тамирчид тус тэмцээний бус өөрсдийн амжилтыг шинэчлэн тогтоосон.

2023 оны 07 дугаар сарын 28-нд АРСЛАН.мн Arslan mn нэртэй пэйжид “БАЯРТ МЭДЭЭ: Усанд сэлэлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний рекордыг Монголчууд эвдлээ” гэх гарчигтай, arslan.mn домайн дээр байршуулсан мэдээг хуваалцсан нь 2023 оны 07 дугаар сарын 31-ний байдлаар 10 мянган реакц, 374 сэтгэгдэл авч, 300 удаа цааш хуваалцсан байна.

FATCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

1. Усанд сэлэлтийн ДАШТ-ын рекордыг Австрали улс эзэмшиж байна

Олон улсын олимпын хороо 2023 оны 07 дугаар сарын 29-нд өөрсдийн вэбсайтад Усанд сэлэлтийн ДАШТ-ын талаар мэдээллийг байршуулжээ. Мэдээлэлд дурдсанаар:
“Австрали улс 4х100 төрөлд дэлхийн рекордыг шинэчлэн тогтоож, аваргын цомоо хамгааллаа. Будапештад болсон 2022 оны ДАШТ-аар дэлхийн рекордыг тогтоож байсан Австралийн баг тамирчид энэ жил өөрсдийн амжилтыг 0.5 секундээр ахиулж 3:18.83 гэсэн хугацаатай тэмцээнийг тэргүүллээ” гэсэн байна.

Шалгаж буй постын тайлбарт дурдсан Монголын тамирчид тус тэмцээний рекордыг эвдсэн үйл явдал болоогүй байна.

2. Монгол улсын тамирчид өөрсдийн амжилтыг шинэчлэн тогтоожээ

Усанд сэлэлтийн ДАШТ-ын цаг бүртгэлийн тайлангаас шүүж үзэхэд Монгол Улс 29-р байранд жагссан байна. 4:10.45 амжилттайгаар тэмцээнийг дуусгасан нь Монгол улсын рекордыг шинэчилсэн үйл явдал болсон ажээ.

Хэдийгээр arslan.mn домайнд байршуулсан мэдээлэл дээр дарж үзэхэд агуулгын хувьд зөрчилгүй байгаа ч гарчгаа буруу оноосон нь бодит үр дүнг хэт хөөрөгдүүлж, хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document