“Годон гутал зарна” гэх залилангийн хэрэг давтагдахаас болгоомжил

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #628

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Годон гутал 350,000-аар зарна” гэх пост оруулсаар байна.

Баримт шалгалтын үр дүн

Бидний шалгаж буй энэ зар нь дээрхтэй ижил зөвхөн чатаар харилцаж, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө гээд урьдчилгаа төлбөр аваад блоколдог байна. Залилангийн анхдагч шинж нь зөвхөн чатаар харилцах нөхцөл тулгадаг ба дараа дараагийн үйлдлээр хуурамч болохыг мэдэх боломжтой.

“Бүх Төрлийн Барааны Дэлгүүр” хаягаас тавилга, гутал, гэр ахуйн бараа гээд бүх төрлийн барааг хямд үнээр зарах нэрээр залилан хийж байна. Тухайлбал “Годон гутал 350,000 ( размер сонголтгүй болсон ) Авах загвараа зургийг явуулаарай. Унаанд явуулна” гэх зарыг орон нутгийн группүүдэд оруулсаар байна.

Зарын дор холбоо барих дугаар, хаанаас авах зэрэг мэдээлэл оруулаагүй ба зөвхөн чатаар харилцах нөхцөл тулгасан байгаа нь залилангийн шинж юм.

2023 оны 03 дугаар сарын 20-нд ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн албан ёсны пэйжид “Годон гутал лизингээр зарна” гэх зар мэдээ нийтэлж 31 удаагийн үйлдлээр иргэдээс 28 сая төгрөгийг залилсан хэргийн талаар сэрэмжлүүлэг гаргаж байсан.

ЦЕГ-аас сэрэмжлүүлж байв.

2023.03.20

Бидний шалгаж буй энэ зар нь дээрхтэй ижил зөвхөн чатаар харилцаж, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө гээд урьдчилгаа төлбөр аваад блоколдог байна.

Залилангийн анхдагч шинж нь зөвхөн чатаар харилцах нөхцөл тулгадаг ба дараа дараагийн үйлдлээр хуурамч болохыг мэдэх боломжтой.

Хаягийг шалгаарай.

Хаягийн танилцуулга хэсэгт худалдаа эрхэлдэг гэх ямар нэг мэдээлэл оруулаагүй. Хөтөлсөн түүхийг харахад 2023 оны 03 дугаар сараас бусдын постыг хуваалцаж, идэвхтэй харагдахаар зохион байгуулсан байна. Харин public тохиргоотой буюу хамгийн олон хүнд зараа хүргэж, худалдаагаа сайжруулах боломж бүхий нээлттэй төлөвт нэг ч зар оруулаагүй байна.

Орон нутгийн болон зарын, энтертаймент группүүдэд угаалтуур, буйдан, гал тогооны тавилга, ширээ сандал, годон гутал зэргийг зах зээлийн үнээс хэт хямд үнээр борлуулах тухай зарлалыг оруулж, сонирхсон хэрэглэгчдэд чатаар харилцах санал тавьдаг нь сэтгэгдэл хэсгээс харж болно.

Хаягийн зураг хэсэгт хямд худалдана гэж хуурамч зарлалд ашигласан зарим барааны зураг харагдах ба нэг дэлгүүрээс /агуулахаас/ зарагддаг гэхээргүй гаднын зарын сайтуудал гарсан зарын зургуудыг голдуу ашигладаг байна.

Хямд үнээр сонирхсон бараагаа авч, ашигтай наймаа хийх гэж байна гэж яаран үйлдэл хийхээсээ өмнө тухайн хаягийг шалгаж, мэдээлэл нь хэр бодитой гэдгийг интернэтэд хайгаад, эсвэл бусдаас асууж байж төлбөр мөнгө шилжүүлэх талаар бодож үзээрэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document