Search

Үхсэн тахиаг өдтэй нь машиндаж нохойд өгдөг байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #619

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Ийм л заваан зүйл идэцгээж байна даа Монголчууд минь” гэсэн тайлбартай бичлэг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Үхсэн тахиаг машиндаж буй бичлэг нь “Монголчуудын идэж байгаа зүйл” биш, харин Хятадын Хунан муж дахь нохой тэжээврийн газар хийсэн нохойн хоолны бэлдэц гаргах үйл явцын бичлэг байна.

Үхсэн тахиаг махны машинд хийж буй бичлэгийг “Ийм л заваан зүйл идэцгээж байна даа Монголчууд минь” гэсэн тайлбартай түгээж өндөр хандалт авч байна (энд бас энд). Бичлэгт үхсэн тахиануудын өд сөдийг зумлалгүй хүрзээр махны машин руу хийж байгаа харагдах ба махны машинаас өөр ямар нэг дуу бичлэгт сонсогдохгүй байна.

FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

Бид бичлэгийн хэсгийг Google хайлтын системд хайхад Youtube-д 2023 оны 07 дугаар сарын 20-нд нийтлэгдсэн ижил бичлэг олдсон.

Бичлэг нь Tiktok-ын хятад хувилбар Douyin-д нийтлэгдэж байсан болохыг бичлэгийн дээд хэсэгт буй бичиг, тооноос харж болно.

Үргэлжлүүлэн Douyin-д бичлэг оруулсан хэрэглэгчийн “63277244970” гэсэн дугаараар хайж үзэхэд “狗屎坳土狗养殖” гэх хятад нэртэй нохой үржүүлэх газрыг илтгэсэн хаяг гарч ирсэн. Энэ хаягийн бичлэгүүдээс харахад олон тооны, төрөл бүрийн нохой тэжээдэг болохоо харуулсан бичлэгүүд оруулсан байсан ба бидний шалгасан бичлэг нь 2023 оны 02 дугаар сарын 11-нд “Ноход хүнээс илүү хүнстэй, өдөр бүр мах иддэг…” гэх тайлбартайгаар нийтлэгдсэн байна. Тус бичлэг нь бусдаасаа өндөр хандалт авсан байгааг доорх зургаас харж болно.

Тэгэхээр үхсэн тахиаг машиндаж буй бичлэг нь “Монголчуудын идэж байгаа зүйл” биш, харин Хятадад буюу тодруулбал дээрх хаягийн мэдээлэлд заасанчлан тус улсын Хунан муж дахь нохой тэжээврийн газар хийсэн нохойн хоолны бэлдэц гаргах үйл явцын бичлэг байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document