Search

Өндөгний шар дээр давс нэмж түрхэх нь өвдөг, үе мөчний өвчинд ямар ч нөлөөгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #616

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Ердөө 2-хон ширхэг өндөгний тусламжтай үе мөчний өвчнөөсөө бүрмөсөн салах арга. Хялбархан аргаар өвдөгний өвчнөөс салах аргуудыг танилцуулж байнагэх агуулгатай пост оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Өндөгний шар болон давсны нийлмэл нь өвдөг, үе мөчний өвчинд ямар ч нөлөөгүй бөгөөд энэ төрлийн өвчтэй хүмүүс мэргэжлийн эмчид хандах шаардлагатай.

“We Love Mujigae” нэртэй фэйсбүүк хуудсаас 06 сарын 25-нд Ердөө 2-хон ширхэг өндөгний тусламжтай үе мөчний өвчнөөсөө бүрмөсөн салах арга. Хялбархан аргаар өвдөгний өвчнөөс салах аргуудыг танилцуулж байна.гэх агуулгатай пост оруулжээ. Энэхүү пост нь 07 сарын 25-ны байдлаар 76 реакц, 18 сэтгэгдэл авч, 1100 гаруй удаа цааш түгээгдсэн байна. 

Постын тайлбарыг харвал, “өндөгний шар болон давсыг хольж, өвдгөндөө түрхээд, уян боолтоор боож 2 цаг байлгах бөгөөд тус аргыг өдөрт 4-өөс доошгүй хэрэглэснээр  Давс нь магнийн өндөр агууламжтай байдаг тул арьсанд нөлөөлж үрэвслийг бууруулахад тусалж, өвдөлт намдаадаг. Өндөгний шар нь бидний арьсыг эрдэс бодисын агууламжаар тэтгэж эд эс, шөрмөс, ясыг бэхжүүлдэг.” гэжээ. 

Дараах байдлаар баримт шалгав

Тухайн постод дурдсан өндөгний шар, давсны холимог нь үе мөчний өвчнийг намдаадаг эсэх агуулгыг олон улсын баталгаат эх сурвалжуудын мэдээллээс хайж үзэхэд, үүнтэй яг ижил пост 2021 онд Нигери улсын нэгэн фэйсбүүк хуудаст нийтлэгдсэн байна. Тухайн мэдээллийг Africa Check баримт шалгах байгууллагаас баримтаар шалгаж, хуурамч мэдээлэл болохыг тогтоожээ. Уг баримт шалгалтын тайланг The Guardian олон улсын сэтгүүлийн албан ёсны сайтад нийтэлсэн байна. Баримт шалгалтын тайлан мэдээлэлд дурдсанаар, тус мэдээлэл дэх агуулга нь шинжлэх ухаанаар батлагдаагүй зүйл юм. 

Өвдөгний үений өвдөлт нь гэмтэл, бэртлээс эхлээд зарим төрлийн артрит хүртэл олон шалтгаанаар тохиолддог, нийтлэг өвчин юм. Артрит нь үе мөчний үрэвсэл бөгөөд өвдөг, үе мөчний өвдөлтийг үрэвслийн шалтгаанаас нь хамаарч хэд хэдэн аргаар эмчилдэг байна. Africa Check-ээс Нигерит гарсан уг мэдээллийн талаар Энугу Их Сургуулийн АУ-ны Коллежийн анатомийн профессор Чике Анибезээс тодруулахад “Ийм мэдээлэл явж байхыг хараад ер тоогоогүй, ямар ч утгагүй зүйл байсан” гэж хэлээд өндөгний шар болон давсаар үе мөч эмчилдэг ямар ч судалгаа байхгүйг онцолжээ. Мөн тэрээр, “энд дурдсан орцуудын нийлмэл нь өвдөг, үе мөчний өвчинд ямар ч нөлөөгүй. Ийм өвчинтэй тэмцэж буй хүмүүсийг эмчид хандахыг л зөвлөе. Зөвхөн эмч л өвдөлтийн шалтгааныг тогтоож, зохих эмчилгээг бичиж өгнө” гэсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document